(Монгол киноны 90 жилийн ойд зориулсан “сөрөг” дурсамж)
Би Лондонд олон жил аж төрж, уран бүтээлээ туурвиж суудаг зураач хүн. Тухайн үед ах дүү Польшид зураачийн мэргэжил эзэмшсэн. Их Британи бол яалт ч үгүй ардчилсан улс. Ардчиллынх нь үр шимийг амсаад би гэр бүлээрээ энд аж төрж болоод байна, хууль дүрмийг нь сахиад болж л байна. Харин хойд хөрш маань Украины ард түмний эсрэг түрэмгийлэл үйлдсэнийг буруушааж баахан нийтлэл бичдэгээ энэ удаа азнаад 90 жилийн ойг нь энэ өдрүүдэд тэмдэглэж байгаа МОНГОЛКИНО-нд ажиллаж байсан үеэ дурсая. Ахмадууд нь мартаагүй байх.
1977 оны хавар. Нэг “сонирхолтой” захиа нийслэл хотоор тарлаа. Тэр нь ийм учиртай. Чехсловакийн нэг зохиолчийн нэр зүүсэн “Дурлал, аз жаргалын захиа” гээчийг хэд ч билээ хувилж бичээд хамгийн дотны хүмүүстээ шуудангаар явуулна. Тэр нь цаашаа хувилж дамжаад тэр хэрээрээ мөнгөтөй болно! Одоогийнхоор бол сүлжээний бизнесэрхүү юм уу даа.
Тэр үед би “Монголкино” үйлдвэрт Диафилмийн зураачаар ажиллаж байв. Манай өрөө орчуулгын киноны тасагтай яг зэргэлдээ. Тэр өрөөнд нөгөө алдарт Дүвчин заарин (АЖ, Чимэд-Осор гуай) тэргүүлээд Даржаа баатар (ГЖ, Осор гуай) дараалаад Молом занги (АЖ, Дамчаа гуай), Ягаан Гажид (ГЖ, Ц.Цэнд-Аюуш гуай), Аман хуурын Дарь авгай (ГЖ, М.Бадамгарав гуай), Хүргэн хүү (Д.Довдон гуай), Аман хуурч (Д.Элбэгсайхан гуай), жолооч Самдан (ГЖ, Р.Дамдинбазар гуай), залуу жүжигчин Цэцгээ, Цэмпилмаа нар орон тооны жүжигчид байсан санагдана.
Түүнээс гадна нөгөө алдарт Итгэлт баян (АЖ Очирбат гуай), Ардын Элч Дарьбазар (Ж.Занабазар гуай), Жанжин Сүхбаатар (ГЖ, Ц.Дашнамжил гуай), Богд Хаан (АЖ Нямын Цагмэд гуай), Сайн эр Балт (ГЖ, Д.Лхасүрэн гуай), Хатанбаатар Ван (АЖ, Л.Эрдэнэбулган гуай), Догшин Хар (ГЖ, Л.Нямцэрэн гуай), Юнгэн хатан (АЖ, Д.Мэндбаяр, гуай), Манлай Баатар Дамдинсүрэн (АЖ, П.Цэрэндавга гуай), залуу жүжигчин Н.Батцэцэг, Ч.Хүрлээ… бас манай хүргэн ах, Телевизийн нэвтрүүлэгч Р.Доржбат, өөр хэн хэн ч билээ, өнөө олон алдартнууд чинь өөрийнхөө дүрд эсхүл орчуулгын кинонд дуу оруулахаар дуудагдаад ирчихсэн тэр хавиар л нэг холхиостой байдаг байсансан.
Нэг өглөө “Даржаа Баатар” манай өрөөнд шуугин орж ирлээ. За дүү хүү, нэг ийм сонин юм болоод байна цаана чинь, чи дуулсан л байлгүй залуу хүн. Нэг сайхан зарлал бичээдэх хөө гэдэг юм. Сониучирхаад бичээд л хаясан. Бас болоогүй том ваатум цаасан дээр гоё солонгорсон фоно будаж байгаад. Дээр нь цагаан өнгөөр цөмийн гинжин урвал санагдуулам аятай хэлхэлдсэн юм зурчихлаа.
Гинжин урвал маягаар мөнгө нь өсч үржинэ гэж билэгдэж байгаа ухаантай. Солонгорсон өнгөтөй, хүүхний нүд, уруул цухуйлгачихсан гоё плакат зурчихлаа. Осор гуай үзээд их таашааж байнаа. Кино үйлдвэр хуучин байрандаа байсан цаг.
Ингээд хоёулаа доошоо бууж гол хаалганы үүдэнд байх зарлалын самбар дээр хадчихлаа. Тэнд ажилчдын гуанз байх тул хөл тасрана гэж үгүй. Үдийн цайны цаг ч болж байсныг хэлэх үү! Тэр дороо л кино үйлдвэрээр нэг зар тарна биз дээ. Мундаг юм хийчихлээ гээд их маадгар байлаа. Орой нь ажил тарахдаа Төв шуудангийн гол заалаар сонирхоод орсон чинь нээрээ пиг хүн! Оочирлоод зогсочихсон! Бүгдээрээ мөнгөтөй болох нь байна шүү дээ! Сүүлд сонсохнээ захидлын марк дугтуй дутсан ч гэл үү, дууссан ч гэл үү нэг юм сонсогдсон. Маргааш нь ажил дээр ирсэн бөөн асуудал үүсчихсэн шуугилдаж байлаа! Т.Галсан гуай (Нэрт яруу найрагч Ардын Уран Зохиолч, Хөдөлмөрийн Баатар Тангадын Галсан гуай маань тэр үед манай Диафилмийн тасгийн дарга, би зураач нь байсан юм) маань санаа нь зовчихсон, юу л болоод байна даа, хүү минь гэж байна. Удалгүй Намын хорооны дарга маань “Даржаа Баатар” бид хоёрыг дуудаж байна гэхлээр нь хоёулаа хэлхэлдээд орлоо доо. Намын дарга Лхагва гэж дөч гаруй насны эмэгтэй байсан. Дарга ч бууж гарлаа.
Хөрөнгөтний үзэл суртал түгээсэн онц ноцтой улс төрийн хэрэг гэлээ! Палгээд л явчихсан. Нөгөө гайны чех зохиолч нь коммунизмын эсрэг үзэлтэн, хувьсгалын эсэргүүн байж! Америкт цагаачлаад гарчихсан.
Тэр этгээд эсэргүүн захиа бичиж ах дүү чехословакийн ард түмнийг нам засгийнхаа эсрэг, коммунизмын эсрэг, Зөвлөлтийн эсрэг тэмцэхийг турхирсан гэнэ! Тэрнийг нь намын “үзэл суртлын дайчин” байлдагчид болох бид хоёр Монгол киноны уран бүтээлчдэд түгээн дэлгэрүүлж, өдөөн хатгасан болж таарлаа. Ёстой баларсан юм боллоо. Яаж харин азаар бид хоёрыг энэ гайтай плакатыг зурж байхад Галсан гуай маань эзгүй байж таарсан юм бол. Гадуур л ажилтай байсан байх даа. Түүнээс бус тэр үед байж таараад бидний хоморгонд өртсөн бол, угаасаа “эсэргүүн” цолтой түүнийг мушгиад цааш нь түлхчих хүмүүс манай киночид дотор байсан юм шүү!
Улс төрийн ноцтой хэрэгт холбогдох нь гарцаагүй боллоо! Тэр үед улс төрийн хэрэгт унавал тэгээд л амьдрал нь сүйрч байгаа нь тэр! Тоглоомгүй шүү! Намын дарга бараг үнэн хэлсэн байна лээ.
Сүүлд тодорхой болсноор бол энэ нь коммунизмын эсрэг үзэлтэн, зохиолч, яруу найрагч, нийгмийн зүтгэлтэн Вацлав Хавэл (Хожим 1989 онд Чехословакт болсон “Зөөлөн хувьсгал”-ын удирдагч,1989-1992 онд БНСЧСУ, 1993-2003 онд Чех Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан) тэргүүтэй чехсловакийн хэсэг эрдэмтэд, улс төрчид, дипломатчид, зураачид, зохиолч яруу найрагчид, жүжигчид, найруулагчид зэрэг улс төр, нийгэм, урлаг соёлын зүтгэлтнүүд хамтран “Харти-77” гэдэг тунхаг бичиг гаргаж чехословакийн ард түмнийг нам засгийнхаа эсрэг, Зөвлөлтийн эсрэг тэмцэхийг уриалсан юм байна лээ. Бөөн бариа тавиа болж олон хүнийг түүний дотор дээрхи Вацлав Хавэл нарыг шоронд хийжээ.
Дэлхий даяар үймээн шуугиан болж байхад манайд таг чиг. Тэр үед манайд мэдээлэл хаалттай байсан цаг. Тийм аймаар юм болж байгааг бид яаж мэдэхэв дээ. Зүгээр л мөнгөтөй болохыг мөрөөдсөн гарууд гоё плакат зураад наагаад хаясан биш улс төрийн хэрэгтэн болох болзлоо хангачихаж байгаа нь тэр! Угаасаа цаад аймаар шалтгааныг нь ярьдаггүй юм гэхэд “мөнгөний шуналд уриалсан хөрөнгөтний үзэл” сурталчихсан нь өөрөө улс төрийн хэрэг юм. Өнөөгийн бизнес гэдэг ойлголт, хангалуун баян амьдрах нь гэмт хэрэг байсан, бидний залуу сайхан нас өнгөрсөн тэр харанхуй нийгэмд! Нэмж хэлье. Та нар маш азтай хүмүүс шүү, хүүхэд залуучууд аа! Та нар тэр үнэн тэнэг үзэл сурталжсан хаалттай нийгмийг үзээгүй!
“Харти-77” гэдэг улс төрийн тунхаг бичгийн дүйвээнийг чех, польшийн ч юм уу, нэг зальтан нь сүлжээний бизнес-захиа болгоод хувиргачихсан юм шиг байна лээ. Түүнийг нь мань мэтийн коммунист ухамсар төлөвшөөгүй хэн нэг этгээд Монголд нууцаар “оруулаад” ирчихсэн юм байна л даа.
Дуучин орос хэмээх Төмөр, польш Намжил нар магадгүй гэж би таамаглаад байгаа! Осор гуай Төмөр нар замын урд хойно хөрш байр. Урлагийхан биенээ танина даа. Хөрөнгөтний буюу капиталист нийгмийг магтан сайшаах аливаа хэлбэр нь социализм байгуулж буй монголын ард түмнийг зоригжуулан зохион байгуулагч МАХН болон улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг гутаан доромжилж буй улс төрийн онц ноцтой гэмт хэрэг гэсэн утга бүхий хуультай гэдгийг бидэнд сануулсан байж таарна! Яг үгчлэн санахгүй ч нэг тиймэрхүү л үг хэлсэн. Угаасаа ингэж хэлэх ёстой, намын дарга тийм үүрэгтэй. Түүнийгээ л биелүүлсэн хэрэг. Үнэхээр 1961 оны Эрүүгийн Хуульд 49-р зүйлд тийм заалт байсан! Түүгээр яруу найрагч Р.Чойномыг шоронд хийгээд удаагүй байсан цаг! Гэхдээ намын дарга эмэгтэй намайг биш хөөрхий муу Осор гуайг зад авч өгсөн. Ахмад коммунист, удирдах ажилтан (Осор гуай Орчуулгын группын дарга байсан) нэр төртөй жүжигчин хүн байж ийм ухамсаргүй юм хийлээ гээд! Бид хоёр толгой гудайсаар намын даргын өрөөнөөс гарлаа. Хэд хоног юу болох бол гэхээс айдас хүрэн бэмбэгнэж байлаа гэж. “Даржаа Баатар” надаас ч хэцүү байсан байх. Хэрэв асуудал муу тийшээ эргэвэл хөөрхий Осор гуайг арай ч шоронд хийчихдэггүй юм гэхэд ямар ч байсан том авахуулна. Намайг бол яахав, залуу хүн учрыг сайн ойлгоогүй уруу татагдсан гэж хөнгөн үзэх байсан болов уу! Гэхдээ л зүгээр өнгөрнө гэж номд хазгай!
Сэтгэл дэнслүүлсэн түгшүүртэй хоногууд өнгөрсөөр. Гайхалтай нь тэр эвгүй асуудал тэгсгээд чимээгүй болсон. Яасныг бүү мэд. Залуу байсан болохоор нөгөө мартамхай үнэгний үлгэрээр хэнэггүйтээд сонирхоо ч үгүй өнгөрсөн байдаг юм.
Осор гуайг тэглээ ингэлээ л гэж юм сонсогдоогүй! Эвгүй сэнтэг хүн таараад мушгичих бол мань хоёр “будаа” болох байсан. Намын дарга Лхагва гуай тийм хүн байгаагүй нь бидний аз! Хожим Вацлав Хавэл нарын гаргасан “Харти-77” (Charter77) гэдэг энэ тунхаг бичиг нь хүн төрөлхтний түүхэнд хар мөр үлдээсэн коммунист хийрхүү идеалогийг бут ниргэж 1980 оны Польшийн, 1985 оны Зөвлөлтийн, 1989 оны Зүүн Европ болон Монголын ардчилсан хувьсгалын үндэс суурийг тавьсан түүхэн баримт бичиг хэмээн соёлт ертөнц үнэлдэг юм байна! Яагаад тэр үеийн залуус, өнөөгийн өвөө эмээ бид нар 1990 оны Ардчилсан хувьсгалд манлайлан оролцсныг, бид нар яагаад “ардчилал” гээчийг хамгаалаад одоо ч орилж чарлаад байдгийг ойлгов уу, залуучууд аа?
Та нарыг хэнэггүйтэж, сонгуулийг үл тоомсорлож байгаад бидний амьдарч байсан тэр “шал тэнэг” нийгэм рүү орчих вий гээд л хамгаалж орилоод байгаа юм шүү дээ! Та нар дарангуйлагч нийгэм ямар хэцүү байдгыг мэдэхгүй болохоор сайн ойлгохгүй байх шиг.
Цаг зав гаргаад өнөөгийн Хойд Солонгосын тухай, эсхүл бидний амьдарч байсан цаг үеийг нэг сонирхчихоорой! Гайгүй сайн ойлголт төрөх байх! Тэр төв шууданд марк, дугтуй дууссан дуулиант явдлын талаар дурсаад орхисноо үргэлжлүүлье. Тэр үнэн юм байна лээ. Хэзээ хойно Маркийн Товчоонд байхад манай няравууд үүнийг ярьж байсан. Цагдаагийн офицер байсан Булдайн Нямжав гэдэг хүн дурсахдаа, нэг хүнээс 5 хүнд дотор нь 1 төгрөг хийсэн захиа явуулж байсан. Би өөрөө тэнд нэг шуудангийн хайрцагтай байсан түүгээрээ 5 хүнд явуулсан. Дугтуй дууссан нь ч үнэн. Марк бас дууссан гэж байсан. Лав 60 мөнгөний тарифын марк нь дууссан. Үүнийг сайн санахын учир гэвэл миний төрсөн эгч Б.Чойжав тэр үед Төв шуудангийн Дугуй заалны эрхлэгч байсан юм. Энэ тухай бөөн дуулиан үүсч Холбооны яам төдийгүй бүр Төв Хороон дээр яригдаж энэ ажиллагааг “Социалист аж төрөх ёсонд харш хөрөнгөтний зохисгүй явдал” хэмээн үзэж орон даяар таслан зогсоосон юм билээ.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
Бямба - 11 сарын 29,
2025

Сэтгэгдэл27
Ээ, хөөрхий ийм л нийгэм байж дээ...хм...
niigem chag ye gedeg baigaagaaraa baidag,ta nariin amidarch baiogaa ene chag yech negen chagt ee heerhii geh cheg irne,yum ynsij tyyh sydlan amidraliin eregzyylel olj abna gedeg ta nar sig byrahiig heldeggyi yum daa,ene chagiin ylaan syhainyyd aa....hynii bichseng togtooj abchihaad tyyheen bod!!!Mongol ylasiin amidraliin heseglel.............................odoo baigaa amidraliig gaihah hymyys olon garna.................................
Өөрөө өмдгүй байж өвдөг цоорхойг шоолов оо гэгчээр соц нийгмийг муу хэлэх гээд өөрийнхөө эд мөнгөний шуналтай, өөдгүй амьтан гэдгээ бичээ шив дээ.
Лалрын хулгайч. Монголоос зугтаад явсан хэрнээ хаа хамаагүй холын лондонгоос Монголыг тоглоом болгох санаатай. Монгол чамд хамаагүй, Монголд Отгонбаярын хэрэг байхгүй.
ганц иргэн данзан баян бол улс баян гээд тооцчьё гэдэг данзаны үзлээс болсон бх. одоо давтах гээд. энэ их балай юм бна. нийт иргэддээ зориулж зам гүүр барилга барьж түүгээр нь зорчиж цэцэрлэг сургууль их сургууль барьж эмнэлэг эмч багш үйлдвэр завод багуулж нийтээр боловсруулж мэргэшүүлье нийтээр ажилтай цалинтай болъё гэж тухайн үедээ хатуу зорьсон шиг байдгийн. түүхэн эргэлт. нийгэм журам. данзандаа гомд. одоо бүх тендер, нефть, нүрсээ өгөх нүүрс авах бүгдийг хятадад болгоод, маны хэдхэн данзантанууд бна гээз дээ. цавчаа. 60-70д баруунд социализм чинь моод болоод хачин юм болж байсан гэдэг шд. социализм байгуулна хэмээн залуус нь лондонд, … жагсаж байсан гээд боддоо.
…сошиал мэдээ, сошиал нет. үгүй гэвэл хэдхэн гэр бүлийн хэрэглээ.
1990 он хүртэл Монгол улсад орон гэргүй хүн байгаагүй. ажилгүй хүн байгаагүй юм. Хоосон хонодог хүн байгаагүй юм. Маргааш даа санаа зовох юм байгаагүй юм шүү. Хуучин түүхээ хэт муулах хэрэггүй юм даа.
Монголчууд нутагтаа байсан хирнээ л Орос дэлгүүрийн үүдэнд сүү долоох гэсэн гөлөг шиг хөөгдөн дальдчин зогсдог байснаа бас мартаагүй л дээ..кк
ТӨРСӨН ЭГЧ НЬ Б.ЧОЙЖАВ ӨӨРӨӨ ТОД ОВОГТОЙ.СЭЖИГТЭЙ Л ЮМ.Б.Т ҮСГЭЭР ОВОГЛОДОГ.
Уншсанаа ч зөв ойлгохгүй. Тэгээд бас шүүмж хэлэх санаатай. Маанаг юм уу даа, чи чинь, ккк
Уншсаныгаа зөв ойлгохгүй бгаа энэ хүн бол хуучны НАХЯ-ны мэдээлэгч л бхгүй юү дээ !
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Мань нт 20-хон настай хонгор залуудаа 1970 онд "Энхрий хайрт" (мөхөс миний өхөөрдөн, бас ёжлон нэрлэдгээр, ккк) нам (МАХН)-д гишүүнээр элсээд өдийг хүртэл урвалгүй шарвалгүй, гэхдээ үзэл баримтлалын ихээхэн ялгаатайгаар 55 жил болов. Сургалтын чанар өгөөжийг сайжруулахын тулд ичээлүүдийн уялдаа холббоог сайжруулан зааж гэсэн санаагаа уусган зааж, мөн иргэний үнэмлэх намын батлахаас чухал бичиг баримт гэж үг алдсан мэт боловч үнэмшлээрээ хэлээд "энхрий хайрт"-аасаа, ккк сануулга авч явсан "эсэргүй үзэлтэн" ардчилал-эрх чөлөө, зах зээлийн чөлөөт тогтолцоог хүндэтгэж, баримтлаж явдаг нэгэн... Ардчилал бол автлгаас тэс ондоо зүйл. Түмэн олон минь төр засгаа хуулийн хүрээнд хүндэтгэж, бэлэнчлэх биш, ажиллах, баялаг бүтээх, хуримтлал бий болгох хэрэгтэй байгаам шүү...
Мань нь 20-хон настай хонгор залуудаа 1970 онд "Энхрий хайрт" (мөхөс миний өхөөрдөн, бас ёжлон нэрлэдгээр, ккк) нам (МАХН)-д гишүүнээр элсээд өдийг хүртэл урвалгүй шарвалгүй, гэхдээ үзэл баримтлалын ихээхэн ялгаатайгаар 55 жил болов. Сургалтын чанар, өгөөжийг сайжруулахын тулд хичээлүүдийн уялдаа холбоог сайжруулан зааж гэсэн санаагаа "уусган зааж", мөн иргэний үнэмлэх намын батлахаас чухал бичиг баримт гэж үг алдсан мэт боловч үнэмшлээрээ хэлээд "энхрий хайрт"-аасаа, ккк сануулга авч явсан "эсэргүү үзэлтэн" гэж нэрлэгдсэн нэгэн бөгөөд ардчилал-эрх чөлөө, зах зээлийн чөлөөт тогтолцоог хүндэтгэж, баримтлаж явдаг нэгэн... Ардчилал бол авилгаас тэс ондоо зүйл. Түмэн олон минь төр засгаа хуулийн хүрээнд хүндэтгэж, бэлэнчлэх биш, ажиллах, баялаг бүтээх, хуримтлал бий болгох хэрэгтэй байгаам шүү...
нямсүрэн
Цаг үе үргэлж өөрчлөгдөж байдаг гэдгийг энэ нөхөр одоо болтол ойлгохгүй байна даа ардчиллыг хамгаалах ёстой гээд л олон жилийн өмнө коммунизмийг хамгаалах ёстой гэдэгтэй яг адилхан сонсогдож байна
21 онд ардчилсан хувьсгал ялсан гэж бичигдэж байсан байдгийм байнлээ. ардчилсан.
ардын эрх сонин. онигоо. аз жаргал ирлээ, аз жаргал ирлээ хэмээн хэрээ гуаглаж гэнээ. тэгсэн чинь ‘азжаргал’ нэртэй чоно байжээ.
ойн олон амьтад байрлалдаад байсан чинь чоно.
ганцаараа баяжаад байгаа ах данзан байгаа билүү
тэр үед БНСЧСУ гэж бичдэггүй байсан санагдаж байна, зүгээр л БНСЧУ гэж бичдэг байсан байх, Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс гэж ... Словакийн С үсгийг товчилсон нэрэнд тусад нь оруулдаггүй байсан
БНСЧУ гэж байгаад мөн энэ явдлын үеэр, бараг 1977 онд байх БНСЧСУ гэж салгаж бичдэг, ярьдаг болсон.
Ардчилсан биш анархист нийгэм бий болгочихоод ардчилал гээд гайхуулаад байгааг ерөөсөө ойлгохгүй юм.
Зурахаас бичиж чаддаггүй боловсролгүй тэнэмэл чинк бна
Эх оронгүй болсон иймэрхүү этгээд дэмий хор цацахаас өөр хийх юмгүй бололтой.Украйнчуудыг бас бүр мөсөн устгуулах санаатай юм байх..
Покровск хот бүслэгдэж, олон мянган украйнчууд бууж өгч байна. Энэ монголоос лондон очсон гуйлгачинд тархи лав байхгүй. Украйн яланчуудыг Монголд барьж аваад шоронд хийх хэрэгтэй. Оросын гар урт тул украйн яланчууд алуулж мэднэ. Монголынхоо шоронд украйн яланчууд амьд мэнд байг.
энэ зөнөг дурак юу зурдгийг нь ер мэдэхгүй. харин тэнэг2 юм бичдэгийг нь мэдэж авсан. маш ойрын ухаантай хөгшин, авах гээхийн монгол ухааныг түй ч мэдэхгүй тэнэг хог