Аляскийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар ярилцаж, Америкийн талаас дэвшүүлсэн үзэл баримтлалд тулгуурлан хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Ультраханг” нэртэй YouTube сувагт өгсөн ярилцлагадаа мэдээлжээ. Түүний хэлснээр, уулзалтаас өмнө Трампын тусгай төлөөлөгч Стивен Уиткофф Москвад айлчлан, Украины хямралыг шийдвэрлэх талаар Вашингтоны боловсруулсан саналыг танилцуулсан байна.
Лавровын мэдэгдсэнээр, оросын тал энэхүү саналд нухацтай хандсан бөгөөд Путин Уиткофф авчирсан үзэл баримтлалын бүхий л гол заалтуудыг нарийвчлан дүгнэсний дараа “Москва АНУ-ын санал болгосон концепцийг хүлээн авч, түүний үндсэн дээр бодит хамтын ажиллагаанд шилжихэд бэлэн байна” хэмээн мэдэгджээ.
Гэсэн ч Вашингтоноос шууд хариу ирээгүй бөгөөд хоёр тал тодорхой хугацаанд завсарлага авч, санаачилгыг эргэцүүлэн хэлэлцэхээр тохиролцсон байна. Үүний дараа Трамп тус үзэл баримтлалыг баруун Европын холбоотнуудтайгаа зөвшилцсөн бол Путин хөрш болон холбоот улс орнуудтайгаа санал солилцсон тухай Лавров дурджээ.
Н.Отгончимэг
Эх сурвалж: minval.az
Даваа - 10 сарын 27,
2025

Сэтгэгдэл9
Оросууд цөмийн хөдөлгүүртэй пуужин амжилттай туршчихлаа. Одоо барууны фашист гоомоонууд юу гэж хуцалдах бол! Ккк
Союз мультфильм үзээ юу
59.153.87.4-т, хэл устай юм бол барууны мэдээгээ үзээч дебиль уяахуяа тролл ацаа! Ккк
Америк Европын хамаг л технологийн топ гигантууд "Цөмийн хөдөлгүүрийг зөвхөн гариг хоорондын сансарын хөлөгт онолын хувьд хэрэглэх боломжтой!" гэж нэг л их мэдэмхийрэн зааварлаад байдаг байсан чинь, Оросууд тэр цөмийн хөдөлгүүрийг нь аль хэдийн хийгээд жирийн далавчит пуужиндаа хэрэглээд туршаад наасан! 😄😂😝🤣😆
Dust in the Wind... Another former US Ranger is killed fighting for Zelensky's Nazi regime in Ukraine. In his case, there are no remains to send back to his parents for a burial, as the training camp he was in, took a direct hit from an Iskander-M missile.
Худал мэдээ бна Путин сайхан яриад Трамп гэртээ ирэхэд Орос Украйныг бөмбөгдөж бсан даа
Хулхи нь буужээ сүүлд хориг тавихад оросд нөлөөлөхгүй гэж шаасан мөртлөө маргааш нь тусгай төлөөлөгчөө америк нисгээд одоо болохоор хүлээж авах болоод гөлөг цаашаа болох юмаа путлер хамгийн гол нь хоригт хятадын кампианууд өртөх бсн тийм учираас хятад туслахгүй бол орос дуус муу хойдууд хэдэн контойнер сум их бууны таташ амьд махан тусламж юу болховдээ
Орос ялж чаддаггүй, ялагдаж бас болохгүй. Ацан шалаанд ороод 3 жил хагас болж байна
Үхсэн нохойн оцгор! Орeшник гэж орилсоор хэдэн жил болов? Хойдын тарган мантуу өлсөхөөрөө пуужин туршдаг шиг оркууд байдал бишдэхээр ояа дүү нар нь л итгэхээр хачин хачин нэртэй зэвсэгийн бичлэг тавьдаг. Хэнд ч хэрэгтэй юм! Ямар ч байсан одоогийн мөргөлдөөнд түй нэмэргүй, өөрсдөө хамаг үйлдвэрээ шатаалгасан