
“Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд буюу 2021-2025 онуудад Хятад улс усны аж ахуйн бүтээн байгуулалтын салбарт дэлхийд тэргүүлэх олон амжилт тогтоожээ.
Тухайлбал: сүүлийн таван жилд улс орон даяар усны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, 2022 онд анх удаа усны аж ахуйн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэг их наяд юанийн босгыг давсан бөгөөд дараагийн гурван жил дараалан дээд амжилтаа шинэчилсэн байна.
Энэ хугацаанд Хятад улс усны болон гангийн гамшгийн эсрэг хамгаалалтын тогтолцоогоо улам боловсронгуй болгож, усан сангийн үерийн багтаамжийг 185.6 тэрбум шоо метр, далан хамгаалалтын хүрээнд амьдарч буй хүн амыг 660 саяд хүргэсэн байна.
Одоогоор улс даяар 95 мянган усан сан ашиглалтад орсон бөгөөд нийт багтаамж нь 1 их наяд шоо метрээс давсан байна. Усан сангийн төрөл, тоо хэмжээ, өндөр далангийн тоогоороо Хятад улс дэлхийд тэргүүлж байна.
Түүнчлэн сүүлийн таван жилд Хятад улс усан хангамжийн эх үүсвэр, ус дамжуулах болон услалтын томоохон төслүүдийг өргөн цар хүрээтэй хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд усны барилга байгууламжийн нийт хангах хүчин чадал 900 тэрбум шоо метрт хүрсэн байна. Мөн дэлхийд хамгийн олон хүнд үйлчилдэг хөдөөгийн төвлөрсөн ус хангамжийн тогтолцоо бүрэн байгуулагдсан бөгөөд “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний төгсгөлд хөдөөгийн хүн амын цэвэр усны хангамжийн түвшин 96 хувьд хүрэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар Хятад улс дэлхийд хамгийн өргөн цар хүрээтэй, иж бүрэн үйл ажиллагаатай, хамгийн олон хүнд хүрсэн усны аж ахуйн дэд бүтцийн тогтолцоог бүрдүүлсэн юм. Энэхүү систем нь үерийн хамгаалалт, ус хангамж, услалт, экологийн хамгаалалт зэрэг бүх чиглэлийг хамарч байна.
Сэтгэгдэл0