
10-р сарын 14-ний үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад улсад ирж Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон Исландын ерөнхийлөгч Халла Томасдоттирыг Бээжин дэх Ардын их хурлын ордонд хүлээн авч уулзав.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Хятад, Исланд хоёр орон бүгд жендэрийн тэгш байдлыг идэвхтэй санаачлагч юм. Исландын талтай хамтаар энэ удаагийн Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалт ажилттай хуралдсанаар боломж болгож, Дэлхийн эмэгтэйчүүдийн үйлсийн шинэ хөгжлийг урагш ахиулахад бэлэн байна. Хятад, Исланд хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойших 54 жилийн туршид хоёр тал харилцан хүндэтгэж, харилцан ашигтай хамтран ажиллаж ирсэн юм. Исланд нь Хятад улсын зах зээлийн эдийн засгийн статусыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн Баруун Европын орон бөгөөд энэ нь Исланд улс Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхэд баримталсан бие даасан, оновчтой, ажил хэрэгч байр суурийг харуулж байна. Улс орон том жижиг гэлтгүй бүгд эрх тэгш байх зарчмыг Хятад улс баримталсаар ирсэн бөгөөд Исландын талтай харилцаагаа нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд илүү олон ашиг тус бүтээхэд бэлэн байна" гэжээ.
Халла Томасдоттир хэлэхдээ: "Ши дарга танд баярлалаа. Бээжинд болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох урилгыг хүлээн авсандаа би чин сэтгэлээсээ талархаж байна. Хамгийн чухал нь та нэгэн эрэгтэй удирдагчийн хувьд эмэгтэйчүүдийн үйл хэрэг болон жендэрийн тэгш байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулсанд тань би мөн талархаж байна. Энэ нь Исландийн хувьд маш чухал бөгөөд эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжлийг улам урагш ахиулах болно" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0