sonin.mn

"Хятад маягийн шинэчлэлийн замналд, эмэгтэй нэг бүр гол дүр байх ёстой" гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпины дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслол дээр хэлсэн үг нь олон улсын анхаарлыг ихээхэн татлаа. Дээд хэмжээний уулзалт болж буйг тохиолдуулан, CGTN дэлхийн 38 орны 7292 оролцогчдын дунд явуулсан судалгаагаар, эмэгтэйчүүд бол эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөдөлгөгч чухал хүчин гэдэгт олон нийт санал нэгдэж, санал асуулгад оролцогчид Хятадын эмэгтэйчүүдийн үйл ажиллагааны хөгжлийн үзэл баримтлал, ололт амжилтыг нааштай үнэлж байна.


Эмэгтэйчүүдийн үйл хэрэг дэх хөгжлийн түвшин нь нийгмийн соёл иргэншлийн түвшинг хэмжих хэмжүүр бөгөөд эмэгтэйчүүдийн бүх талын хөгжлийг дэмжих нь тогтвортой хөгжилд хүрэх гол зорилго юм. Судалгаанд хамрагдсан дэлхийн нийт оролцогчдын 74.9% нь эмэгтэйчүүдийн асуудалд илүү анхаарал хандуулж байгаа бол хөгжиж буй орнуудын судалгаанд оролцогчдын 80.9 хувь ба 44-ээс доош насны судалгаанд оролцогчдын 79.1 гаруй хувь нь эмэгтэйчүүдийн асуудалд түлхүү анхаарал хандуулж буйгаа илэрхийллээ. Цаашилбал, хөгжиж буй орнуудын судалгаанд оролцогчдын 71.7% нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг үр дүнтэй хамгаалж, сайжруулсан гэж үзэж байна. Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах үр дүнгийн талаарх үнэлгээнд, судалгаанд оролцогчид эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших боломж, улс төрийн оролцоо, эрүүл мэнд зэрэг салбарт сэтгэл ханамжтай байх хэмжээ тус тус 92, 87, 86 хувьтай байгаа бол 35-44 насны судалгаанд оролцогчид ерөнхийдөө дундаж хэмжээнээс дээгүүр үзүүлэлттэй байна. 


Г.Бямба