10-р сарын 9-ний үдээс хойно, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, Солонгосын Хөдөлмөрийн Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн явдлын хорооны дарга Ким Жон Ун нар БНАСАУ-ын нийслэл Пхеньянд уулзжээ.
Ли Чян юуны түрүүнд Ши Жиньпины чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг Солонгосын Хөдөлмөрийн Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Ун-д уламжилж, Солонгосын Хөдөлмөрийн Нам байгуулагдсаны 80 жилийн ойн баярын халуун мэндчилгээ дэвшүүллээ. БНХАУ-ын нам, засгийн газар БНХАУ, БНАСАУ-ын харилцааг стратегийн болон урт хугацааны хэтийн төлөвөөр харсаар ирсэн юм. БНХАУ, БНАСАУ-ын уламжлалт найрсаг хамтын ажиллагааг хадгалан, хөгжүүлэх нь бидний гуйвшгүй чиглэл юм. БНАСАУ-тай хамтаар хоёр нам, хоёр орны дээд удирдагчдын хамтын удирдлага дор хоёр талт харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд БНХАУ бэлэн байна гэжээ.
Мөн тэрээр хэлэхдээ, БНХАУ нь БНАСАУ-тай дээд түвшний солилцоо, стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, уламжлалт найрамдлаа цаашид ахиулж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, улмаар олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талт үзлийг тууштай хамгаалан, хэрэгжүүлж, олон улсын дэг журмыг илүү шударга замаар хөгжүүлэхэд бэлэн байна гэлээ.
Ким Жон Ун хэлэхдээ, олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгаагаас үл хамааран БНАСАУ, БНХАУ-ын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлж, хөгжүүлэх нь БНАСАУ-ын нам, засгийн газрын гуйвшгүй байр суурь юм. Энэ нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд тустай юм. БНАСАУ нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, "Тайванийг тусгаар тогтнуулах" хагалан бутаргах үйл ажиллагаа болон гаднын хүчний аливаа хөндлөнгийн оролцоог эрс эсэргүүцэж, Хонконг, Шиньжян, Төвөдийн хамаатай асуудлаарх Хятадын талын байр суурийг дэмжинэ. БНАСАУ нь БНХАУ-тай дээд зиндааны солилцоогоо эрчимжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны социалист үйлсийг урагшлуулж, хоёр орны ард түмэнд нэн их үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл3
Dear diplomat envoy: Chinese intelligence got more educated than ever before.but lack of two things. American intelligence is leader in many ways and will lead. Both of you need reform and modernization in order to catch the competition. Sincerely Iron Leader The Great
HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can’t express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don’t hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at(www.thehackangels.com) I highly recommend them to anyone who has ever been in such a situation