СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 10 /BBC/. Венесуэлийн улстөрч, сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадог энэ оны Нобелийн Энх тайвны шагналын эзнээр тодрууллаа.
Мариа Корина Мачадод “Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг хамгаалахын төлөөх эцэлт цуцалтгүй зүтгэлийнх нь төлөө, мөн дарангуйлагч дэглэмээс ардчилал руу шударга, тайван замаар шилжихийн төлөөх тэмцлийг үнэлэн” Нобелийн Энх тайвны шагналыг олгохоор шийдвэрлэлээ гэж Нобелийн хорооноос мэдэгджээ.
2025 оны Нобелийн Энх тайвны шагналыг “улам тэлж буй харанхуйн дунд ардчиллын дөлийг бадрааж буй эмэгтэйд” олгож байна гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Мариа Корина Мачадо орчин цагийн Латин Америк дахь эр зоригийн хамгийн “ер бусын жишээ”-нүүдийн нэг гэдгээрээ Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байгаа ажээ.
М.Мачадо энх тайвны шагналын “бүх шалгуурыг” хангасан гэж Нобелийн хорооны дарга мэдэгджээ. “Тэрбээр ардчилалд тайван замаар шилжихийг тууштай дэмжиж, тус улсын сөрөг хүчнийг нэгтгэсэн. Ардчиллын хэрэгсэл нь энх тайвны хэрэгсэл мөн гэдгийг харуулсан” гэж тэрбээр хэлсэн байна.
Нобелийн энх тайвны шагналыг “үндэстнүүд хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх, байнгын армийг татан буулгах, цөөлөх, энх тайвны конгресс байгуулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд” үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн эсвэл байгууллагад олгодог билээ.
Өнгөрсөн оны Энх тайвныг шагналыг атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг Японы “Nihon Hidankyo” байгууллага хүртсэн юм. “Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын тулд гаргасан хүчин чармайлтынх нь төлөө, мөн цөмийн зэвсгийг дахин хэзээ ч ашиглах ёсгүй гэдгийг нүдээрээ үзсэн хүмүүсийн нотолгоогоор харуулсных нь төлөө” тус байгууллагад энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон билээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл7
нобелийн шагнал венесуальд өнгөт хувьсгал гаргаж ард түмний хэсгийг америкийн талд оруулах хараат колони улс болгохын төлөө тэмцдэг хүмүүст өгдөг юм байнаа их мөнгө дагадаг байхдаа
Монголчуудч юмны учир ойлгодог болчихлоо. Одоо яах вэ? гэцгээж байгаа байхдаа.
ороz гахай нохойн ялгадас чамд хэн нь ингэж бичвэл лаг ухаалаг харагдана гээд хэлчихэвээ|? ороz элчингийн лалар тролл женко чинь амьд уу эсвэл сингад орогнож байгаа нь үнэн үү?
Trump uvgun bdaguiee
Трамп шанд нь Венесуэлийг авах юм байна
Венесуэлийг АНУ авахгүй ээ ! Харин даран гуйлагчийн хар савраас л салгаж өгнө !!!
HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can’t express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don’t hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at(www.thehackangels.com) I highly recommend them to anyone who has ever been in such a situation