Хятадын анхны сансрын баримтат кино болох “Цонхны цаана гэрэлтэх цэнхэр гараг” кино аравдугаар сарын 9-нд Монголын үзэгчдэд хүрч эхэллээ.

Кино үзвэрийг Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Монгол Улсын ШУА-тай хамтран зохион байгуулжээ. Арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань, Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Б.Уянга, Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Монгол Улсын ГХЯ, ССАЖЗЯ, БЯ, ЦХИХХЯ-ны төлөөлөл, ШУА, МУИХ, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид, Монголын Сансрын Технологийн Холбоо,Сонирхогчийн Пуужингий Холбоо, оюутан сурагчдын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн нийт 150 гаруй хүн оролцжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань нээлтийн арга хэмжээний үеэр хэлэхдээ, энэхүү кино бүтээл төрөн гарсан нь Хятадын сансрын шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжлийн үр дүнтэй салшгүй холбоотой. Тус кинонд өгүүлэх Тяньгүн сансрын станц, Шэньжөү сансрын хөлөг, мөн киноноос гадна “Тяньвэнь” Ангараг гараг судлал, “Чан-Э” сар судлал зэрэг нь бүгдээрээ Хятад улсын сансар судлалын шинжлэх ухаан хүн төрөлхтний мэдлэгийн хязгаарыг улам тэлж буйг харуулж байна. Хятад улс нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай хамтдаа хөгжих олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны үзэл баримтлалыг баримтлан ажиллаж байна. Хятадын сансрын станц дэлхийн бүх улс оронд нээлттэй. Хэрэв Монгол Улс хоёр дахь сансрын нисэгчтэй болбол, тэрхүү сансрын нисэгч Хятадын сансрын станцад Хятадын сансрын нисэгчдийн хамт гараг эрхсийг судлан, огторгуйн уудамд аялаасай гэж хүсэж байна. Магадгүй тэрхүү ирээдүйн сансрын нисэгч өнөөдөр энэхүү киног бидэнтэй хамт суугаад үзэж байж ч болох юм гэжээ.


УИХ-ын Гишүүн Г.Тэмүүлэн кино үзсэн сэтгэгдлээ хуваалцахдаа, “Цонхны цаана гэрэлтэх цэнхэр гараг” киног үзэж сонирхлоо. Манай хүүхэд залуучуудад сансар, гараг ертөнцийг сонирхож судлах, мөн сансрын гайхамшгийг харуулсан гайхалтай кино болсон байна. Энэ кино олон олон хүүхэд залуучуудын хүсэл мөрөөдөл, тэмүүллийг асаана гэдэгт итгэж байна гэжээ.

Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл1
HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can’t express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don’t hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at(www.thehackangels.com) I highly recommend them to anyone who has ever been in such a situation