sonin.mn

БЛАНЬЯК, 2025 оны аравдугаар сарын 10 /Reuters/. Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компани нийлүүлсэн нисэх онгоцны тоогоор анх удаагаа АНУ-ын “Boeing” корпорацыг гүйцсэн тухай “Reuters” агентлаг Британийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Cirium” компанийн тайлангаас эш татан мэдээлжээ.


Саудын Арабын агаарын тээврийн “Flynas” компанид “A320neo” загварыг нийлүүлснээр “A320” загварын онгоцнуудыг 1988 онд ашиглаж эхэлсэн цагаас хойш нийт нийлүүлэлтийн тоо 12 260-д хүрчээ. Ингэснээр “A320” хамгийн их борлуулалттай зорчигч тээврийн нисэх онгоц болсон байна. 


“Boeing” компани Хятадын зах зээлийг "Airbus"-д алдсан тухай мэдээлэл дөрөвдүгээр сарын сүүлчээр гарч байв. Мөнгө 2024 онд “Boeing” ердөө 348 ширхэг нисэх онгоц захиалагчдад нийлүүлсэн бол "Airbus" компани 766 онгоц нийлүүлсэн нь 2019 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 





Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг