10-р сарын 10-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Солонгосын Хөдөлмөрийн Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Унд цахилгаан утас илгээж, Солонгосын Хөдөлмөрийн Нам байгуулагдсаны 80 жилийн ойд баяр хүргэв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа: "Солонгосын Хөдөлмөрийн Нам байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан миний бие ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс, мөн хувиасаа ерөнхий нарийн бичгийн дарга болон Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хороо, Солонгосын Хөдөлмөрийн Намын нийт гишүүд болон БНАСАУ-ын ард түмэнд халуун баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
80 жилийн туршид Солонгосын Хөдөлмөрийн Нам нь БНАСАУ-ын ард түмнийг эв нэгтгэн удирдан дагуулж, мэрийн урагшилж, бэрхшээлийг даван туулж, БНАСАУ-ын социалист үйлсийг гайхалтай амжилтад хүргэсэн юм.
Сүүлийн жилүүдэд ерөнхий нарийн бичгийн дарга Солонгосын Хөдөлмөрийн Нам болон ард түмнийг удирдан, намын бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралыг сайжруулахад идэвхтэй хүчин зүтгэл гаргасан юм. Ерөнхий нарийн бичгийн даргаар удирдуулсан Солонгосын Хөдөлмөрийн Намын шаргуу удирдлага дор БНАСАУ-ын социалист үйлс тасралтгүй шинэ амжилт бүтээж, Солонгосын Хөдөлмөрийн Намын 9-р их хурал амжилттай хуралдахыг хүсэж байна.
БНХАУ, БНАСАУ хоёр орон бол коммунист намаар удирдуулсан социалист орнууд юм. Сүүлийн жилүүдэд миний бие ерөнхий нарийн бичгийн даргатай олон удаа уулзаж, хоёр нам хоёр орны харилцааны хөгжлийг удирдан чиглүүлж, БНХАУ, БНАСАУ-ын найрамдлын шинэ хуудсыг нээсэн билээ.
Саяхан ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-д ирж Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцож, миний бие ерөнхий нарийн бичгийн даргатай гүнзгий хэлэлцээ хийж, БНХАУ, БНАСАУ хоёр тал найрсаг хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхэд урагшлах чиглэлийг тогтоосон юм.
Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч БНХАУ, БНАСАУ хоорондын харилцааг сайтар хамгаалах, сайтар бэхжүүлэх, сайтар хөгжүүлэх нь БНХАУ-ын нам төрийн хэзээд өөрчлөгдөшгүй зарчим юм.
БНАСАУ-ын талтай стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, зохицуулалт хамтын ажиллагаагаа нягтруулж, БНХАУ, БНАСАУ-ын харилцааг тасралтгүй урагш хөгжүүлж, хоёр орны социалист бүтээн байгуулалтын үйлст үйлчилж, бүс нутаг, түүнчлэн дэлхийн энх тайван тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтэд идэвхтэй хувь нэмэр оруулахад БНХАУ-ын тал бэлэн байна. Солонгосын Хөдөлмөрийн Нам тасралтгүй нэн их амжилтад хүрэхийг хүсэн ерөөе!БНХАУ, БНАСАУ-ын найрамдал үүрд бат оршихыг хүсэн ерөөе" гэжээ.
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл2
Dear Trump: We are monitoring the situation very closely none stop. The way how we do is classified . AI never lies.They are watching. Sincerely Iron Leader The Great
HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can’t express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don’t hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at(www.thehackangels.com) I highly recommend them to anyone who has ever been in such a situation