 
                
                
                - Төрийн тэргүүн У.Хүрэлсүх Энэтхэгт айлчилна
- Айлчлал үр дүнтэй болж өнгөрнө гэсэн итгэлтэй байна
- Энэтхэг бол яалт ч үгүй манай гуравдагч хөрш
- Бүр стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш
- Яагаад тэгж үнэлэх болов, Энэтхэг гэж ер нь хэн юм бэ гэдэгт хариулт болгож 6 жилийн өмнө бичиж байснаа эргэж бүрэн эхээр нь толилуулъя
- Та эндээс Энэтхэгийг геополитикийн ба геостратегийн өнцгөөс олж харах болно
- Бас найрсаг харилцаат стратегийн тусгай түнш Японоо ч таниад ав
Гуравдагч хөршийн бодлого гэх өнцгөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гадаад бодлогын үйл ажиллагааны үл мартагдах нэгэн гавьяа зүтгэлийг (Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын идэвхи санаачилга голлоно) энд тайлбарлахаас аргагүй болж байна. Ерөнхий сайдын Японд 2018 онд хийсэн нэгэн айлчлалыг ШХАБ-тай хослуулан тэгж нэрлэж дүгнэх гэж байна.
“Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улс хоёр” гээд эхлэх айлчлалын мэдэгдлийн агуулга манай гуравдагч хөршийн бодлогыг дахин тунхаглажээ гэмээр. Манай улс Японыг бүс нутаг дахь чухал түнш болохыг тэмдэглэж, хоёр улсын өргөн хүрээтэй, олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн сацуу бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлуудаар харилцан уялдаа холбоотой ажиллах эрмэлзэлтэй, Монгол Улсын “гуравдагч хөрш” улсууд дотроос нэн тэргүүнд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон чухал түнш Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ нотлов гэсэн нь, мөн “харилцан уялдаа холбоотой” гэсэн нь нэг бодлого, нэг дуу хоолойтой байх ШХАБ-ын “Шанхайн үзэл санаа”-тай тэр бүр нийцэх үү? Нийтлэг ойлголтоо төвлөрүүлж, дуу хоолойгоо нэгтгэх “Шанхайн үзэл санаа” хөгжүүлэх тухай Циндаод дээд түвшинд яригдсаныг би хэлж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын мэдэгдэлд, 2017 оны 3 дугаар сард байгуулсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, соёл, олон нийтийн солилцоо зэрэг өргөн хүрээнд харилцаа бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв гэсэн байх ба цэрэг-улс төрийн хувьд хоёр хөрш оронтой яг одоо илд зөрүүлэхийн босгон дээр буй Японтой тогтоосон харилцаагаа бид “улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг” хэмээн эрэмбэлсэн нь гадаад бодлогоо ил зарлаж хэрэгжүүлдэг Оросын хувьд лав таатай байхгүй болов уу.
Цаашхи мөрүүд ч таагүй уур амьсгалыг дэвэргэх шалтаг болж болзошгүй: Японы БХЯ-наас Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэгийг сүүлийн 6 жилийн турш үзүүлж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахын сацуу Монгол Улс болон АНУ-ын хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилтад Япон Улс үргэлжлүүлэн идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв гэжээ.
Газар нутгийн маргаанаас болж Дорнод Хятадын тэнгист мөргөлдөхдөө тулж буй, Японы өөрийгөө батлан хамгаалахын статусыг нь ахиулаад шууд батлан хамгаалах цэргийн номлол руу шилжиж буй хэмээн хардаж, байнга хэрүүл өддөг Хятадын хувьд дээрхи үгс өгүүлбэр ямар сэтгэгдэл төрүүлэх бол? Орос ил хэлдэг, ил эсэргүүцдэг, Хятад далдуур ямар алхам хийх бол?
Ерөнхий сайд нар бүс нутаг болон олон улсын байр сууриа нотлохдоо: Японы тал “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд гаргаж буй хүч чармайлтынхаа талаар мэдээлж, Монгол Улстай хөгжүүлж болохуйц хамтын ажиллагааны талаар цаашид хоёр улсын зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт уулзалт болон бусад механизмаар дамжуулан үргэлжлүүлэн санал солилцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Монголын тал Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчлалд идэвхтэй оролцох сонирхолтой байдгаа нотолж, Япон Улсын “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санаа нь тус бүс нутгийн улс орнуудыг хамарсан, интеграцчлалыг дэмжсэн, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны санаачилга хэмээн ойлгож байгаагаа тэмдэглэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв гэсэн нь нийтлэг ойлголтоо төвлөрүүлж, дуу хоолойгоо нэгтгэх “Шанхайн үзэл санаа”-тай шууд харшилна.
Цаашлаад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл, Япон Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч тууштай дэмжинэ гэсэн нь НҮБ-д Орос өөрийн холбоотноо хайж буй энэ цаг үеийн уриа дуудлага мөн үү гэх хардлага, гоморхол Москвагаас цухалзаж магадгүй.
Хоёр улсын Ерөнхий сайд нар НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц (UNCLOS)-д тусгагдсан зүйлсийг хамруулсан олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцүүлж, хуульд суурилсан эрх чөлөөт, нээлттэй далайн дэг журмыг дэмжих амлалтаа нотлов. Усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих, худалдааг саадгүй хийх, хүлээцтэй байх, эрх зүйн болон дипломат үйл явцыг бүрэн хүндэтгэж, олон улсын эрх зүйд суурилсан энхийн замаар маргааныг шийдвэрлэхийн чухлыг онцлов гэсэн нь Өмнөд Хятадын тэнгист тэр хавийн улс орнуудтай газар нутгийн маргаантай асуудал дэгдээгээд буй Хятадын байр суурийг далдуур онилсон, шүүмжилсэн байх магадлалтай хэмээн БНХАУ хардаж магадгүй юм. Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улстай нэгдмэл үнэт зүйлстэй Монгол Улс нь бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгт улам бүр идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх эрмэлзлийг нааштай үнэлж, Япон Улс тус уулзалтад Монгол Улсыг нэгдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв гэсэн нь Монгол Улс ШХАБ-аасаа өөрөөр, илүү давуулж бүс нутгийн олон улсын өөр институц эрэлхийлж байдаг, гадаад бодлогын олон асуудал дээр Японыг “нэгдмэл үнэт зүйлс”-ээрээ дэмжих юм байна гэх сэтгэгдэл төрүүлж болох юм.
Монгол-Японы харилцааг түр хойшлуулаад харин тэр “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санаа гэдэг рүү орж тайлбарлая. “Шанхайн үзэл санаа”-тай шууд харшилна гэчихсэндээ тайлбар өгье. Энэхүү “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” гэдэг нь Евразийн үзэл санааны тухай Орос, Хятадын (ялангуяа Орос) бодлогыг сөргүүлж, Хятад ба Оростой хүчний тэнцвэр барих зорилгоор АНУ-аас дэвшүүлсэн шинэлэг үзэл баримтлал бөгөөд Японыг АНУ стратегийн холбоотноороо энэ бодлогодоо шууд татан оруулаад байгаа бол Япон нь бүс нутгийн түнш Монголоо энэ удаа татан орууллаа хэмээн хоёр хөршөөс хардаж магадгүй юм. Хардах ч эрхтэй юм.
Хятад сэхлээ, сэргэлээ, одоо яах вэ гэдэг геополитикийн тооцоон дээрээс “Энэтхэг, Номхон далай”-г анх Вашингтонд олж харжээ. Роберт Мэннинг гэх америк эрдэмтэн бичиж байна: Орчин үеийн түүхэн дэх хамгийн эрчтэй, аюултай өрсөлдөгчтэйгээ тулгарч, тэгснээрээ Азид хэрэгжүүлэх бодлогынхоо чиг хандлагыг гаргахдаа АНУ энэхүү үзэл баримтлалыг олж авсан гэжээ. «Энэтхэг-Номхон далайн стратеги» хэмээн нэрлээд бүр Үндэсний аюулгүй байдлын стратеги гэх баримт бичигтээ (National Security Strategy of the United States of America. December 2017. The White House) тусгажээ. Үүгээрээ америкийн стратегичид юу илэрхийлэв? Юуны өмнө бүс нутгийн тухай ойлголтыг тэлж өгчээ. Ази-Номхон далай гэдэг газар зүйн ойлголтыг баруун зүг тэлээд Энэтхэгийн далай хүргэжээ. «Дорно зүг рүү хар, дорно зүгт ажилла!» гэх Энэтхэгий бодлогыг угтуулжээ. Ерөөсөө АНУ-ын бодлогод Энэтхэгийн ач холбогдлыг өргөж өгчээ. Хоёр их далайн сав газрын их театрт эдийн засаг-стратегийн чухал тоглогч нь Энэтхэг болоод явчив аа. 2018 онд 40 жилийнх нь ойг тэмдэглэсэн Хятадын реформ, нээлттэй хаалганы бодлогын дүнд Хятад нь огцом, төсөөлшгүйгээр хүчирхэгжин босч иржээ. Тэр нь АНУ-д маш том нээнтэг, эрсдэлийг учруулах хэмжээнд очлоо хэмээн үзжээ. Хүчирхэгээр босч ирснээр барахгүй дэлхийн эдийн засагтай маш нягт интеграцчилагдаж, дэлхийн дэг тогтооход хүчтэй оролцож, аргагүй эрхэнд АНУ тэр улстай хамтран ажиллахаас өөр гарцгүй болжээ. Гэтэл улс төрийн итгэл төлөвшиж өгдөггүй. Хятадын реформ улс төр рүү орж ирдэггүй. Эндээс үүдэн Хятадыг итгэлгүй түнш гэдэг өнцгөөс Вашингтонд хардсаар өнөө хүрчээ. Хятадын асуудлаар нийгэмдээ консенсус явуулаад үзтэл гүн гүнзгий пессимизм харагдаадахлаа. Хятадыг гэгээтэй нүдээр харах мэлмий ийнхүү хаагджээ. Хятадын меркантилизмыг сөрөх худалдааны дайн хийгээд ялалтыг баттай хангасангүй. Улс төрийн элдэв шаардлага тавих тусам Хятад адарна.
Бүс нутагт холбоотнуудаа Хятадын эсрэг нэгтгэх гэсэн нь үр дүнд хүрсэнгүй. Хөзрөө дэлгэлээ–арай эцсийнх биш байх болтугай!–“Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” гэх үзэл санааг зарлалаа. АНУ 10 гаран жил мунгинаж байх хойгуур Хятад сэхсээр л байлаа.
2008-2009 онд өрнөдийг хүчтэй нэрвэсэн хямралын үед Дэн Сяопиныхээ нэг мэргэн сургаалиас Хятад татгалзлаа. “Бодлогоо нуу, тааламжтай цагийг хүлээ!” хэмээн Дэн сургасан ба тэр нь стратегийн заалт гэх шахуу мөрдөгдөж байсныг өөрчиллөө. Бээжинд ил зарлалаа. АНУ-ын санхүүгийн систем, Вашингтоны консенсусын үзэл санаа уналаа гэв. Юу консенсус вэ? Нээлттэй глобал зах зээл, эдийн засаг дахь төрийн оролцоог хумихад чиглэсэн макро эдийн засгийн бодлого дээрээ консенсус явуулах хэрэгтэй гэдгийг Хятад сөрөөд тэр үеийн Хятадын Төв Банкны тэргүүн Жоу Сяочуань дэлхийн гол резерв валютаар юанийг зарлах хэрэгтэй гэх нь тэр. Хятадаас дэлхийд, бүс нутагтаа эдлэх статусыг өргөнө гэлээ. 2009 оноос дэлхийн бодлого руу Хятад явж орлоо. Өмнөд Хятадын тэнгист цэрэг-улс төрийн үйл ажиллагаа идэвхтэй явууллаа.
Хятадын «Амин чухал ашиг сонирхол»-ын бүс хүрээгээ шинээр тодорхойллоо.
Өмнө нь Тайвань (1), Түвд (2) гэсгээд орхидог байсныг Дорнод Хятадын ба Өмнөд Хятадын тэнгисийн сав газар (3), мөн Шинжаан (4) хэмээн ил зарлажээ.
Өмнөд Хятадын тэнгист олон тоглогчид маргасаар ирсэн 3200 акр (1295 га) талбайд цэргийн баазаа байгууллаа. Бүр энэ хавийн тэнгис далай, арлуудын 90 хувьд нь санаархах эрхтэй гэлээ.
Хаага дахь Олон улсын шүүх НҮБ-ын Далайн эрхийн тухай Конвенцоор далайлган Хятадыг буруушаагаад нэмэргүй. Тэгж тэгж Хятад 2016 оноос Хаагын шүүхийн ажиллагаанд огт оролцохгүй хэмээн гүрийжээ. Японтой Сенкаку (Дяоюйдао) гэх арлын талаар нутаг дэвсгэрийн маргаанаа сэдрээлээ. Гималайн уулын районд Энэтхэгтэй газар нутгийн маргаан нь 2017 онд сэргээдэхлээ. Доклам хэмээх газрыг онилон байж хоёр гүрэн маргалдлаа. Докламын маргаанд Бутан татагдан орлоо. Доклам бол Бутаных ч биш, Энэтхэгийнх ч биш, эрт дээр үеэсээ Хятадын нутаг байсан болоод явчихлаа. Докламд зам тавих нь Хятадын бүрэн эрх гэлээ. Энэчлэн Хятадын бяр суултыг илтгэх өчнөөн төчнөөн баримт ярайна. Энэ бүхнийг бөөгнүүлж байгаад Вашингтоны стратегчид “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-н үзэл санаагаа сөргүүлж тавьжээ. Энэ нь АНУ-ынх уу, Японых уу гэдэг дээр манайханд эргэлзээ байж болох юм.
2007 онд Энэтхэгийн парламентэд Синзо Абэ Хүндэтгэлийн үг хэлэхдээ анхлан нэр томъёог гаргаж ирсэн гэдэгтэй маргах зүйл байхгүй:
–Эдүгээ Номхон ба Энэтхэгийн хоёр далай харилцан нөхцөлдөж, хоёул эрх чөлөө, хөгжил цэцэглэлийг хангаж байна. Газар зүйн хил хязгаараасаа “Их Ази” хальж, дахин шинээр зурагдлаа. Түүнийг улам тэлүүлэхийн төлөө сэтгэл гаргах их боломж нь манай хоёр улсад байна. Хоёр далайн энэ их орон зайг төлөвшүүлэн баяжуулж, нээлттэй орон зай болгох нь бидний үүрэг хариуцлага мөн хэмээн Абэ мэдэгдэж байжээ. 2016 онд энэ нь Японы албан ёсны үзэл баримтлал болжээ. Аюулгүй байдал, эдийн засаг, хөрөнгө оруулалт нь ч үүндээ захирагджээ. Сүүлдээ хүчирхийлэл, албадлагаас ангид зон бүс байх тухай ч ярьдаг болжээ. Тэр бүс нь зах зээлийн эдийн засагт захирагдсан, хөгжил цэцэглэлийг хангасан байх болно гээд түүнийхээ зарчмуудыг ардчилал, эрх зүйт төр, чөлөөт зах зээл, бие хүн ба институцчилэлийн хэлхээ холбоо, аюулгүй ба тогтвортой байдал, далайд чөлөөтэй зорчих эрх гэхчлэн зааж өгчээ. Яг үүнийг нь АНУ өлгөөд авах нь тэр. Австрали ч 2017 онд гадаад бодлогынхоо тэргүүлэх нэг чиглэл болгоод дэмжчихлээ.
Америкийн хувьд Япон, Австрали, Энэтхэгийнхтэй хослуулсан 4 чухал сэдэв байна хэмээн “Шангри-Ла яриа хэлэлцээ” хэмээх олон улсын хурал дээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис зарлалаа.
1)Далай тэнгист чөлөөтэй зорчих эрх;
2)Энх тайвны төлөө зэвсэгт хүчнүүдээ интеграцчилах;
3)Хууль дээдлэн, иргэний нийгмийн бэхжүүлэх;
4)Хувийн секторын үндсэн дээр эдийн засгаа хөгжүүлэх гэхчлэн.
Энэхүү үзэл баримтлалаа Үндэсний аюулгүй байдлын ба Үндэсний батлан хамгаалахын хоёр стратегидаа тунхагласнаар “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г хэрэгжүүлэгч ба зохион байгуулагч нь АНУ болж хувирах нь тэр. Moнгoл маань “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-д Америкийн хамгийн үнэнч найдвартай чадварлаг түнш нь (хэрэг дээрээ холбоотны нэг) болчихсон үнэлэгдэж яваагаа бид мэдэх болов уу? АНУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан 55 хуудас бүхий “Indo-Pacific Strategy Report” гэх илтгэл-номд дурайтлаа бичээтэй байна. Д.Трампын Засаг захиргаанаас Энэтхэгийн ба Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын чиглэлээр явуулж буй бодлогын “Түншлэлийг бэхжүүлэх” хэсэгт “Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн Сингапур, Тайвань, Шинэ Зеланд, Монгол гэсэн 4 улстай түншлэлээ улам бэхжүүлнэ”, “Дээрхи 4 улс бол дэлхий дахинд АНУ-ын явуулж буй ажиллагаануудад оролцож, олон улсад нээлттэй, чөлөөт дэг журам тогтоож буй үйлсийг идэвхтэй дэмждэг, найдвартай, чадварлаг түншүүд” хэмээн үнэлсэн байх аж.
Энэ үнэлгээ манай хоёр хөрш улсад төдийлөн таатай биш сонсогдож байж болно. ШХАБ-ын жинхэнэ гишүүн болгочихвол АНУ-ын энэ үнэлгээ аяндаа лөөлөө болно. Итгэлцэлийг бэхжүүлнэ гэдгээрээ барьцаалаад Монгол-Америкийн цэргийн харилцааны алхам бүрийг хянаад, эмзэглээд өөлөөд эхэлнэ. Тэр мэдээж. Харин нөгөөх Энэтхэг, Номхон далайдаа АНУ нь Хятадын хэрхэн үзэж үнэлдэг вэ гэвэл, “Энэтхэг-Номхон далайгаас АНУ-ыг арчиж хаяхыг Хятад хүсч байна”. “Номхон далай дахь бүс нутгийн дэг журмыг өөрийнхөө төрийн тулгууртай эдийн засгийн загвараар өөрчлөх гэж байна” гэх элдэв хардлага (маш олон) байнга гаргадагийг энд нуултгүй.
АНУ-ын илт дэмжлэгээр Япон энэ том орон зайд нь чөлөөтэй “сэлж” эхэллээ. “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай” үзэл санаагаа илээр сурталчиллаа. Монгол түүнийг нь дэмжчихсэн. Одоо Вьетнам, Филиппин хоёрыг талдаа татаад цаашаа их далайд АСЕАН-тай хорших зам руугаа орлоо.
Энэтхэг, Сингапур, Тайваньтай зэрэг түншиллээ. Аюулгүй байдал, эдийн засгийн салбарт Япон-Энэтхэгийн гүнзгийрүүлсэн түншлэлээ 2016 онд зарлалаа. Энэтхэгийн Нарендра Моди олон талын тоглолт хийлээ. Вьетнамтай далай тэнгист холбоотон (500 caя ам.долларын цэргийн тусламж гэхчлэн) болоод явчихлаа. 2017 онд АНУ-Япон-Энэтхэг-Австралийн “Quad” хэмээх 4 талт яриа хэлэлцээний механизм буй боллоо. «Азийн НАТО» үүслээ гэх хардлага дагууллаа. “Нэг бүс-Нэг зам”-тай түүнийгээ сөргүүлнэ болоод явчихлаа. ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Энэтхэг энэ “сүлжээн”-д ийм тоглолт хийж байгаад Орос, Хятад хоёр мэл гайхлаа гэсгээд тайлбараа азная. Энэ лут “сүлжээн”-д Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцаа гэдгээрээ манай улс орж явчихав аа. ШХАБ-ын хурлууд дээр бид юугаа хэлж хуйхаа маажих вэ гэдгийг ШХАБ-аар төмөр зам, нефть хийн хоолой тавиулахаар горьдож буй улс төрчдөөсөө асууя?
Монгол Улс, БНЭУ хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх хамтарсан мэдэгдэл-ээс эшлэе:
-Энэтхэгийн тал “Энэтхэг, Номхон далайн үзэл санаа” санаачилгаа танилцуулж, энэхүү үзэл санаа нь Энэтхэг, Номхон далайн бүс нутагт олон улсын хууль, дүрмийн удирдлага дор тус бүс нутаг дахь бүхий л улсуудын хамтын хүчин чармайлтын үндсэн дээр, тухайн улсуудын хууль ёсны эрх ашигт нийцсэн, нээлттэй, чөлөөтэй бөгөөд хүртээмжтэй бүтцийг цогцлооход оршино хэмээн тайлбарлав.
-Монголын тал “Энэтхэг, Номхон далайн үзэл санаа”-г хамтын хүчин чармайлтад суурилан Энэтхэг, Номхон далайн бүс нутагт тогтвортой байдал болоод бүхий л улсад хүртээмжтэй хөгжил цэцэглэлийг авч ирэхэд чиглэсэн хэмээн үзэж, дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн хувьсан өөрчлөгдөж буй Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь интеграцчлал, түүний дотор Зүүн Азийн дээд түвшний уулзалтад идэвхтэй оролцох сонирхлоо нотлов.
-Талууд чөлөөтэй, нээлттэй, хөгжингүй бөгөөд хүртээмжтэй Энэтхэг, Номхон далайн бүс нутаг нь тус бүс нутгийн бүх орны төдийгүй дэлхий дахины урт хугацааны эрх ашигт нийцнэ гэдэгт санал нэгдэв гэжээ.
“Засгийн газрын мэдээ”
Д.Баярхүү
 Бямба - 11 сарын 01,
                        2025
                        Бямба - 11 сарын 01,
                        2025 
                                
Сэтгэгдэл21
Халхын хавтгайд монгол бид мундаг улс гэж энэ лугаа хэдэн зэрлэг үмбүү ийн бүлтрэн орилж, иргдийнхэ тархи угаадаг болохоос ….. Манийг Эрээн, Уланүдээс цааш огтмэддэггүй ш дэ хөөрхий2. Нефтийн үйлдвэр үлгэр бөгөөд Энэхтгийн өрний занганд орж мөнхийн хараат боол нь болсн шившгээ ийн худал сүржигнэж яана.гадаад бодлоыг тодорхойлгчид гэгч нь ийм бхад Мнгол улс хэдэн том гүрний боолын боол бхаас өөр яах билээ
Хүрэлсүхийг долоож дагалдаж явж нэг аяга цай олж уудаг юм энэ өвгөн ! Уламбаяр гээд нэг шар нөхөр бас барьцана ! Гадаад ру хийсэн айлчлалаар бол Монгол их хөгжсөөн дандаа л стратёгийн түншлэл хийгээд ирдэг юм ! Одоо Хүрэлсүх Африкийн Мадагасгар аралд нэг очмоор байгаа юм ! Энэ өвгөнийг морин хуурын чуулгатай хамт авч очоод стратёгийн тунхаглал хийгээд ирвэл сайн байна !тэгвэл Хятад шиг Африкт нөлөөгөө тэлсэн гэсэн үг ! Ингэхэд хойтон зун Монголд Дональд Трамп Израилын Нээтнаахуу Английн 3 р Карл эд нар ирэх сураг гараад байна ! асуугаад л байна гэсэн !
Hed honog mash achaalaltai ajillaj shunu ch suuj ajiliinhaa ard garlaa. Harin unuudur Canada-iin aldart duuchin Lara Fabian-ii Kazakhstan-ii Ene Delhiid gants Aguu duuchin K.Dimash-tai hamt duulsan "Love is like a Dream, Sinful passion (Greshnaya Strast), Adagio, Ave Maria....zergiig Tomoo-toigoo duulj jargaj amarch bn daa. Tomoo maani meregjliin bish ch Piano hugjim deeree nuguu medremjgui namirch salhi shig toglodog Pianist Chinbat, Nikiton naraas iluu toglodog um. Master, Doctor-iin zeregtei physics, business, banker hun. Piano-goo tom gar, tom bieeree buren ezemdej, asar " Serious", gunee tuvlurch togoldog.
Biochemist murtluu Hiilch duuteigee Tomoo maani 1800-aad ond baiguulagdsan 5000 huntei "The Royal Albert Hall"-d Han Hentiin Undur Uuls, Sersen Taliin Aav Eej 2 min gdg Mongol buteelee togloj bjee. Bi Lara Fabian bolj, Tomoo maani K.Dimash bolj hamtdaa chadan yadan duullaa shuu dee. Hahaha.
Delhiid tsoriin gants, davtagdashgui Dimash huvuuniig ta nar medne dee. 7 oktav-iin Range-tei, Alto mezzo, emegtei Soprano-iin buh ungiig gargadag. C2-oos D8 geed hugjimiin Keyboard deer baidaggui ungu gargaj duuldag hun. Uuniig hugjimiin Ertuntsud "Delfin Shuvuunii chimeegui Isgerch bui avia (Dolphin Sound) gargadag Extraordinary Talent----gdg um.
Manai aguu, gots hugjimiin zohiolch, od Jantsan Norov guai-g manai Mongol uls Delhiid gargaj chadkui bn l daa. Mandhai Tsetsen Kino- d tuunii Undur Turt Esnii geh um uu, Ezent Ih Guren ulsiin Esloliin geh um uu Suld Tangarag-iin geh um uu, ter Buteel bol denduu aguu sh dee. Baharhmaar murtluu surdmeer. Jantsannorov guaig nulimasaa archin archin buteesen gej bodohiig albaar husdeg shuu.
Tuunii bas 1, duuchin-aa goldog shileever buyu Masterpiece buteel bii. Anhnii Hair----- duug ni odoo hurtel tultal ni duulj, hugjimiinh ni ter nandin turihan, ariuhan saihaniig gargaj duulah hun garaagui bn. Bitgii garaasai ch gej bodogddog. Estoi ene buteel deeree aguu JantsanNorov guai maani jinheneesee uilan hailan tasarch, neg zogsch, dahin urgeljluulj, uur shunu, udur garigiig ch martagnan urlaj, siilj, buteesen baih daa gj boddog. Za bolie, hamag setgel min hudluud, uragdaad, semreed yavchihlaa bn. Hultsel uchie. Sorry.
Heden jiliin umnu Uvur Mongoliin zaluu, usnii. ursgal shig miaralzan uyan hatan, shuvuunii ud shig hungun shingen userch bujigledeg bujigching Hooson Chanar, Tango, Morin Tuvurguun, Burged zereg bujigiig ailiin sanhuu demjlegeer bie daan deglen Cannes-d Grand Prize avch blaa shuu dee. Tednii nuguu aldart bujigchin Bayanjargal bish uur shine bujigching avch blaa. Tango-g deglehdee Al Pachino-giin Tango hiij bsn kino-g 10 garui udaa uzej bilee. Odoo ter ueees hoish manaid bujig userch higjij, shal uur bolj aguu Saranhuu bagsh, aguu Bayarbaatar bagsh nar turun garch irj buid bayartai bdg. Uvur Mongoliin ter jijighen minii bujigchin bol Bujigiinhee Salbart Kazakhstan-ii duuchin aguu K.Dimashtai adilhan Star Dancer.
өвөрлөгч танго гэж ямар юм байдгийм. megawatt😄
аан, eucharist. энийг хийгээд байсыму 🤣
Гоё хэллээ инээлээ
Ёооё, Ерөнхийлөгч нь Энэтхэгт айлчлал хийх гэж байна гэсэн чинь тэр айлчлалд нь зориулаад 6 жилийн өмнө бичсэн юмаа дахиад нийтэлчий чихшиг, тэрийг нь бүр нийтэлцэн ч байхшиг. Сэтгэц мэтгэц нь нэн эрүүл бишээ. Яагаад ийм нэн хоцрогдсон, энэн эрүүл бус, нэн сэтгэцийн өвчтэй, хариуцлагаггүй, залхуу, ёс зүйгүй, бүдүүлэг, тэнэг, мал байдаг юм бэ, малан монголчуудаа. Зүгээр тэмбүүрээд архидаад тэнээд гуйлгачлаад солиороод эрчүүд нь харлаад эмчүүд нь янхандаад явж байхаас өөр аргаггүй оркууд.
Өөрийгөө гадаад харилцааны мэргэжилтэн гэж өөрөө тунхагласнаас үнэндээ юу ч мэдэхгүй нөхөр. Дээр үед монцамэ-гийн сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Хүрэлсүхэд дудуйчилж зам хоногийн мөнгөө даалгаж дагалдан явдаг ядуу аргатай. Түүнийхээ нөхөөс болгож худлаа дөвийлгөж бичдэг нөхөр. Өрөвдмөөр өвгөн.
Manai Deediin Deed Tomchuudiig uls eh ornoo umartan Zodoldoj baihad Purev, Baasan 2-hon udurt Geo, Tariff, Uul uurhaid Tsochir Gials shiidveruud garch, dandaa nemeh uzuulelttei yavsan Delhiin Akul Tomchuudiin Huvitsaa-nuud unaj, Usrengui yavsan minii olon ulsiin Ariljaa zogsloo shuu dee. Gazariin Hovor Elementeer BOMBSHELL garlaa. Manaih ene bayalagaa hooson sagsuurch, yarih heleltseh asuudalgui, uy yarij Geree Heltsel hiihee medkui uchraas, hol buu hel oiriin ch bodlogogui uchraas Demii l Zar Taraaj Bui Met ZARLAJ yavdagaa bolimoor um. Ug ni tsever meregjiliin geh Damdinniamiig Uul Uurhain Saidaar tavisanii "ADVANTAGE"-iig yaaraltai gargaach ee. Erduu urtaashaa 2-hon l honogt Dayan Delhii Dayarh Geopolitics shiidver garch 3 dahi udurtuu Bumburtsug Garigiig donsolgon, engiin mongol jijig irgen minii ch olon ulsiin taizan deerhi Ariljaag 2,3 uduruur saatuulj baihad Manai Turiin Tomchuud Baingin Horooniihoo ch gene uu, Namiin Bulegiinhee ch gene uu, altsagnaldan altsaij zodoldoj baih
ANU-g Gazariin Hovor Element-gui gej anduuraagui biz dee. Uuriinhuu bayalagiig uhalgui hadgalj nuuj, saynii 2,3 uduriinh shig Amind Tulsan Tsochmog Shiidver garsan ch HOTOLZOOD HUGARAAD UHAAN ALDAAD undesnii auylgui baidaliin bodlogoosoo uhraad urvaad baidaggui um. Undesnii Nefti benzin shatahuunii Asar Ih Baylagtai ANU ni uuriin baylagaa hamgaalj haramlaj hadgalah gej barag 100 jil hunii gazar nutag buyu Oirh Dornod, Arabiin Ertunts Dayar hiimel zohiomol, zarimdaa turiin ergelt mayagaar GAZARIIN TOSNII DAIN DAJIN hiij baisaniig buruutgahad ch hetsuu, eedreetei asuudal gedgiig Bi anh Heritage Foundation deer tavisan iltgeldee helj Delhiin Anhnii Geo Bombshell delbellee gesen Alban esnii ner aldar avch, shagnal ch hurtej, aguu Mongol Diplomatch gej nerlegdej bsn um.
Neft-iin 100 jiliin erin ue duusch G.Hovoriin erin ue ehellee.
G.Hovor Element suraggui baihad 5,6 jiliin umnu hamgiin anh Irgenii Huvid Huuk-d handaj ene baylag chin iim iim sonin nertei 17 elementees burddeg um bn shuu gej yaaravchlan medegdej baisnaa sanahad sanuulahad taatai bn.
Ene zun bolson delhiin hedhen tomchuudiin "Hideaway" uulzaltad oroltsoj amjaaguidee odoo l ene namar oroi haramsaad barashgui suuj b. Yadaj urilga-iigq ni uur hund ugch bolkui hatuu duremtei. Delhiin "Conglomerates, Magnats, Tycoons, Giants, Titans, High-tech Icons together with Idols, Legends, some Gov.Officials, Bankers,random Media.....ordog um. To ignite Fun they organized BullFighting Contest with High Profile MATADORS who skillfully make Crazy Bulls fucking Angry with their Red Cloth. Scary, ain't it. This secret Hideaway was organized at a beautiful Emerald Coast Beach with extraordinary White Sand n pure Quartz pieces. So I'm looking forward for next year Hideaway to attend with my whole family
Tiimee. 2027 ond Bi Euk-iin Songuulid ursuldunu uu. Uur asuuh um bn uu, X gishuun ee. Bur jiriin "non-active candidate" bish "Front-runner" status-aar gej alban busaar sayhan l helsen. Heterhii ert bn, zai ch bn, lai ch bn shuu dee. Although its my Unofficial Pre-maturely declared Announcement,... I wouldn't retreat, of course, from my Bid.
Epstein Files-iin talaar uuruu unsh l daa, gishuun ee. End bichvel bagtahgui. Er Yanhan Trump shuud holbootoi barimtaasaa Niigemiin Anhaaraliig holduulah gej 12 arga hemjee zohioj baisaniig ni yas toolj baigaad toogoo aldchihsan uchraas buren helj ugch chadkui ni. Dalimd ni uls, bas ard tumen ni hojih olon um hiichihsen sh dee. Hahaha. Mujuudad tsereg oruulah zereg muu um ch hiij bn. Yanhan-daltaas Neree tseverleh gej 80 nasandaa Uil Tamaa uzej, baruun hatsar ni tal Harvalt-d urtun unjij Gar ni huhruud aliigaa Alaska bnaa, huurhii.
...aliigaa aldaj bnaa, huurhii. 13 nastai Katie Johnson gedegtei ....fact barimt garaad irjee. 17 nastaidaa hohirch baigaad amia horolson emegtein ger bul gomdol gargasan um uu daa. Delguuriin huvtsasnii uruund Trump-d huchinduulsen emegtei shuuh deer yaljee. Trump-iig turuun Euk baihad Epstein ni shorond amia horolson ni batlagdsangui. Tuuniig kamer-t ni sanaatai gantsaar ni bailgaj, oir haviin kamer-uudad ni ch hun bailgaagui atal Ulbar Shar Huvtsastai hun Epstein-ii kamer- t orsonii daraa Epstein uhsen baidaltai oldson barimt bichlegteigee oldjee. Odoo Nobel Prize-iin duulian g.m. olon olon duulianaar deerh hereg jaahan namjsan ch dahin buun File belhnee huleej bui aj.