
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм.
Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна. Төслийн хүрээнд нийт 19 тулгуур багана, хоёр буудлын барилга барих бөгөөд хоёр талын буудлын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Мөн тулгуур багануудын шон суурийн ажил бүрэн дуусаж, нийт суурийн ажлын явц 75 хувьд хүрээд байна.
Одоогоор 19 тулгуур баганаас зургаан баганыг бүрэн угсарсан. Төслийн барилга угсралтын ажил 18 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт 88 хүний бүрэлдэхүүнтэй 15 машин, механизм төслийн талбайд ажиллаж байна. Дүүжин замын тээвэр барих ажилд 100 гаруй жилийн туршлагатай, дэлхийн тэргүүлэгч Францын “Пома" групп ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, техникийн удирдлага, гүйцэтгэлд хяналт тавьж, мэргэжлийн зөвлөмжөөр ханган ажиллаж байна. “Моннис Инженеринг” компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Дүүжин замын тээврийн материал, тоног төхөөрөмжүүдийг Франц улсаас үе шаттайгаар тээвэрлэн оруулж ирж байна. Одоогийн байдлаар 103 чингэлэг ачаа буюу нийт ачаа тээврийн 69 хувь нь буусан.
Сэтгэгдэл2
ТЭР ДҮҮЖИН НЬ МАН -ын ЭЛДЭВ ХОРОНД ТУРШДАГ ХЭДЭН 'ТУУЛАЙГ' ХАВРЫН ХАР ХАВСАРГАД САВЛАЖ ХИЙСЭН НИСГЭЖ, ХАТУУ ХАХИР ӨВӨЛ ХӨЛДӨӨЖ ОСГООН ХАШРААЖ, ХАЛУУН ЗУНЫ НАРАНД БОРЦОЛЖ ХАТААДАГ ДҮҮЖЛҮҮР БОЛЧИХГҮЙ Л БАЙГААСАЙ ... Тэнгэр үзэг . . . !!!
Yu ch baisan haraar buddag hetsuuhen amidad zunduu bolj dee