sonin.mn

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “Улаанбаатар Трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.


Төслийн хүрээнд I шугамыг Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км урттай 15 зогсоолтой, II шугам Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд 15 км урттай 23 зогсоолтой, зарим зогсоолд худалдаа үйлчилгээний төвтэй байх юм.


Уг төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2026-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1, 22.4, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг монгол хэл дээр хүлээн авна.


Төслийн саналаа 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл заасан маягтын дагуу доорх хаягаар ирүүлнэ үү.


Хаана: “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК-д

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, Б корпус, 3 давхар, 303 тоот

Утас: 976 70110071

Цахим хаяг: ppp@ulaanbaatar.mn

 

Нэмэлт мэдээллийг дээрх цахим хаяг болон утсаар хандаж авна уу.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх холбогдох хууль, журмын холбоос:


https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532629445571 

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355924706121&showType=1