
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 7 /AP/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ гүйцэтгэх зөвлөлөөс Египетийн Аялал жуулчлал, эртний эд өлгийн яамны сайд асан Халед Аль-Ананигийн нэрийг тус агентлагийн ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшүүлснээр Арабын ертөнцөөс анхны захирлыг томилох төлөвтэй байна.
Хэрэв ирэх сард болох ЮНЕСКО-гийн Ерөнхий ассемблейн чуулганы үеэр батлагдвал Х.Аль-Анани нь тус агентлагаас АНУ-ыг гаргах Д.Трампын засаг захиргааны саяхан гаргасан шийдвэрээс үүдэлтэй үр дагаврыг туулж буй агентлагийг удирдана.
Дэлхийн өнцөг булан бүр дэх Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудаараа алдартай тус агентлагт төсвийн хомсдол нүүрлэх төлөвтэй байгаа юм. ЮНЕСКО-гийн ерөнхий захирлын албан тушаалыг хаших магадлалтай хүн гэгдэж байсан Х.Аль-Анани даваа гарагт цорын ганц өрсөлдөгч болох дүрвэгсдийн хуаранд боловсрол сургалтыг сурталчилж байсан Бүгд Найрамдах Конго Улсын эдийн засагч Фирмин Эдуард Матоког саналын дүнгээр илүүрхжээ. Тус агентлагийн 194 гишүүн орны 58-ыг төлөөлдөг гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг ирэх сард Узбекистанд болох ЮНЕСКО-гийн Ерөнхий ассамблейн чуулганаар эцэслэн батлах төлөвтэй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентла
Сэтгэгдэл1
Musalmen sasintai hyn hezee ch taarahgyi ee!!zail.......................