
Өнөөдөр үдээс өмнө БНХАУ-ын нийслэл Бээжингийн Тяньаньмэний өргөн талбайд тус улсын удирдлагууд ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо. Ши Жиньпин, Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюешян, Ли Ши, Хань Жэн зэрэг тус улсын нам төрийн удирдагчид нийгмийн олон салбарын төлөөллийн хамт ёслолын арга хэмжээнд оролцов.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Энэ онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. 80 жилийн өмнө хүнд хэцүү, цус урсгасан тэмцлийн үр дүнд Хятадын ард түмэн орчин үеийн гадаадын түрэмгийллийн эсрэг анхны бүрэн ялалтыг байгуулж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын гэрэлт ирээдүйг нээсэн юм. Өнөөдөр Ши Жиньпин даргаар төв болгосон Намын төв хорооны хүчтэй удирдлага дор нам, цэрэг арми, бүх үндэстний ард түмэн Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайны зориг санааг өвлөн авч, зоригтой урагшилж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн замналаар хүчирхэг орны бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулж, үндэсний сэргэн мандалтын агуу үйлсийн төлөө эв нэгдэлтэй зүтгэж байна. Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх ёслолыг ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Инь Ли даргалав." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Хятад Японы түрэмгийллээс чөлөөлөгдсөний 80 жилийн ой болсон болохоос Хятад Японыг ялсны 80 жилийн ой биш шүү. Түүхэндээ Хятад хэзээ ч дайнд ялж байгаагүй.