9-р сарын 29-ний үдээс өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Бээжин дэх Ардын их хурлын ордонд БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Чой Сон Хуйг хүлээн авч уулзжээ.
Ли Чян энэ үеэр хэлэхдээ: "БНХАУ БНАСАУ нь уул усаараа залгалдсан, үе үеийн найрсаг харилцаа, цаг хугацааны хэрээр улам гүнзгийрэн бэхжисэн найрамдалтай билээ.
Энэ сарын эхээр ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Ун нар Бээжинд уулзаж, БНХАУ БНАСАУ-ын найрсаг хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн билээ.
БНХАУ-ын тал ямагт стратегийн өндөрлөг болон алсын хараагаар БНХАУ БНАСАУ-ын харилцааны хөгжлийг авч үзэж, урагш ахиулж, хоёр нам хоёр орны дээд удирдагчдын нийтлэг ойлголтыг БНАСАУ-ын тайлтай хамтдаа хэрэгжүүлж, уламжлалт найрсаг харилцааг улам хөгжүүлж, стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлж, хоёр орны социалист үйлсийг хамтдаа урагш ахиулж, хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тус бүтээхэд бэлэн байна.
БНАСАУ-ын талтай шат бүрийн солилцоо харилцаагаа нягтруулж, харилцан ойлголцол болон найрамдлаа гүнзгийрүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, хамтын хөгжлийг гар нийлэн урагш ахиулахад БНХАУ-ын тал бэлэн байна. БНХАУ-ын амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй том чухал асуудал дээр БНАСАУ нь БНХАУ-ыг ямагт тууштай дэмжиж байгааг БНХАУ-ын тал сайшааж байгаа бөгөөд БНАСАУ-ын талтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, БНХАУ БНАСАУ-ын хамтын ашиг тусыг илүү сайтар хамгаалахад бэлэн байна. Хоорондын холбоогоо нэмэгдүүлж, төрөл бүрийн ажлыг тогтвортой урагш ахиулахыг хоёр орны гадаад харилцааны байгууллагуудад хүсэж байна" гэжээ.
Чой Сон Хуй тэмдэглэхдээ: "Хоёр нам, хоёр орны дээд удирдагчид саяхан баялаг ач холбогдол болон үр дүнтэй чухал уулзалт хийж, БНАСАУ БНХАУ-ын харилцааны хөгжлийг чиглүүлсэн билээ. БНХАУ хоорондын харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлэх нь БНАСАУ-ын тууштай байр суурь бөгөөд хоёр орон, хоёр орны ард түмний язгуур ашиг тусад нийцэх юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний мэргэн удирдлага дор БНХАУ нь шинэчлэлийн бүтээн байгуулалтыг урагш ахиулах, үндэсний сэргэн мандалтын замналд тасралтгүй шинэ ололт амжилтад хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна.
Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дурдсан хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бүтээн байгуулах үзэл ойлголт, даян дэлхийн дөрвөн том санаачилгыг БНАСАУ-ын тал бүрэн дэмжиж байгаа бөгөөд Тайваний асуудал, Шиньжянтай холбоотой, Төвөдтэй холбоотой, Хонконгтой холбоотой асуудал хийгээд БНХАУ-ын амин чухал ашиг сонирхолын асуудал дээр БНХАУ-ын байр суурийг тууштай дэмжих болно. Хоёр нам хоёр орны дээд удирдагчдын чухал нийтлэг ойлголтыг БНХАУ-ын талтай хамтдаа хэрэгжүүлж, дээд зиндааны харилцаа солилцоогоо эрчимжүүлж, хоёр орны гадаад харилцааны байгууллага хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулж, олон талт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг БНАСАУ-ын тал хүсэж байна" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0