
Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих экспо нь дэлхийн анхны ханган нийлүүлэлтийн сүлжээний сэдвийн хүрээнд зохиогдож буй үндэсний зэрэглэлийн үзэсгэлэн болох аж. Энэ экспог гурван жил дараалан зохион байгуулж байгаа бөгөөд худалдаг дэмжих, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, инновацийг нэвтрүүлэх, харилцан суралцах индрийн үйлдлийг гүйцэтгэж байгаа гэнэ.
9-р сарын 28-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр, Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг “Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих 3-р экспогийн үр дагаврын тайлан”-г танилцуулжээ.
Уг тайланд тэмдэглэхдээ, уг ээлжийн экспогийн түгээн сурталчлах цар хүрээ, хамрах цар хэмжээ, гүн гүнзгий агуулга болон олон улсын түвшин зэрэгт ихээхэн ахиц дэвшил гаргасан гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0