sonin.mn

Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албанаас мэдээлснээр, 9-р сарын 26-ны 01:35 цаг гэхэд, сансрын станцын бүхээгээс гарч задгай сансарт 6 цаг үйл ажиллагаа явуулсны эцэст “Шэньжөү-20” сансрын хөлгийн нисгэгч Чэнь Дүн, Чэнь Жүнрүй, Ван Же нар сансрын станцын робот гар, Хятадын эх газар дахь судлаачдын дэмжлэгтэйгээр товлосон үүргээ бүрэн дүүрэн амжилттай гүйцэтгэжээ.




Сансрын нисгэгч Чэнь Жүнрүй, Ван Же нар задгай сансарт үйл ажиллагаагаа явуулах үеэр сансрын станцын хэлтэрхийгээс хамгаалах төхөөрөмж суурилуулах, задгай сансар дахь төхөөрөмжийг шалгах зэрэг ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ нь гурав дахь ээлжийн хоёр сансрын нисгэгч хамтран ажиллаж үүргээ гүйцэтгэсэн анхны тохиолдол гэнэ. Ингээд “Шэньжөү-20” сансрын хөлгийн багийнхан өнөөдрийг хүртэл дөрөв дэх удаагаа задгай сансарт гарч товлосон үүргээ биелүүлж буй явдал бөгөөд Хятадын хамгийн олон удаа задгай сансарт үйл ажиллагаагаа явуулсан баг болжээ.





Өнөөгийн байдлаар, “Шэньжөү 20” сансрын нисэгчийн баг тойрог замд 150 гаруй хонож байна. Товлоод байгаа төлөвлөгөөний дагуу, тэд ирэх өдрүүдэд шинжлэх ухаан, технологийн олон туршилт хийх бөгөөд Хятадын сансрын станцад Үндэсний их баяр болон тэргэл сарын баяраа тэмдэглэх гэнэ.


Г.Бямба