ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 25 /DW/. Лондоны Хитроу зэрэг Европын хэд хэдэн томоохон нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагааг тасалдуулж, цахим халдлага үйлдсэн сэжигтнийг баривчилсан тухай Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг (NCA) лхагва гарагт мэдэгджээ.
Сэжигтнийг 40 гаруй настай гэж таамаглаж байсан бөгөөд мягмар гаргийн орой Английн өмнөд хэсэгт баривчилсан байна.
“Энэхүү баривчилгаа нь нааштай алхам хэдий ч уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа эхний шатандаа үргэлжилж байна” гэж NCA-гийн дэд захирал Пол Фостер мэдэгджээ. Цахим гэмт хэрэг “дэлхий даяар байнгын аюул” болж, Их Британи болон бусад улс оронд "их хэмжээний хохирол учруулсаар" байна гэж тэрбээр нэмж дурдаад өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Есдүгээр сарын 19-ний орой Берлин, Брюссель, Дублин болон Лондоны Хитроу нисэх онгоцны буудлуудад зорчигчдыг бүртгэх системийн үйлчилгээ үзүүлдэг “Collins Aerospace” компани цахим халдлагад өртжээ.
Тус компани нь мөн сансар судлалын техник, цэргийн зориулалттай систем хөгжүүлдэг байна. Одоогоор компаниас уг халдлагыг шалгаж байгаа гэж мэдэгджээ. Программ хангамжид алдаа гарсны улмаас нисэх буудлуудын ажилтнууд ачаа тээшийг бүртгэх, буулгах ажлыг гар аргаар хийхээс өөр аргагүй болж, улмаар олон тооны нислэг саатах, цуцлагдахад хүргэжээ. Брюсселийн нисэх онгоцны буудлын удирдлагын мэдээлснээр, зорчигчдыг бүртгэх, онгоцонд суулгах системүүд мөн халдлагад өртсөн байна. Сүүлийн жилүүдэд нисэх онгоцны буудлуудын системүүдэд цахим халдлага үйлдэх нь эрс нэмэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 12 сарын 19,
2025

Сэтгэгдэл2
оросууд аргаа барж байна даа хөөрхийс
Өрөндөө баригдаж өтөнд идэгдэн түвдизмд түлэгдсэн дэлхийд нэн ядуу гуйлгачин улс ангилалд багтсан навсгар монгол орк чи хэнд нь ч яаж ч пялдаганаад хүний тоонд багтаж орохгүй нь хөөрхийлөлтэй…, Агуу орос агуу хятад агуу америк бол дэлхийг захирагч агуу гүрнүүд болой. Эдгээр агуу гүрнүүд юугаа яаж хийх нь чи мэтийн өчүүхэн дорой шавьж хорхойд түй ч хамаагүй болно Манкуур боол чи агуу томчуудын үйл үйлдлийн талаар улин гаслахын оронд гадаад дотоод хар шар хувалзуудаа яаж тэжээх нам нэртэй манан мафийн алуурчид хувалзуудын монголын нэрээр аваад хоорондоо хувааж авцгаасан 40 тэрбум доллороо хэрхэн төлөхөө бод