
9-р сарын 22-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон Палестины асуудлыг энх тайвны замаар шийдвэрлэх болон "хоёр улсын төсөл"-ийг хэрэгжүүлэх дээд түвшний олон улсын бага хурал дээр Франц, Бельги, Люксембург зэрэг зургаан орон Палестин улсыг хүлээн зөвшөөрснөө зарлав. 9-р сарын 21-ний өдөр Их Британи, Канад, Австрали, Португали зэрэг орнууд ч ийм шийдвэр гаргажээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон: "Бид хоёр улсын төслийн бүх боломжийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийж, Израиль, Палестиныг энх тайван, аюулгүй байдалд хөрш зэргэлдээ оршин тогтнуулах хэрэгтэй" гэж мэдэгдэв. Европын комиссын дарга Урсула фон дер Лейен хэлэхдээ, Израиль Палестины мөргөлдөөнийг “хоёр орны төсөл”-өөр шийдвэрлэхийг ЕХ дэмжиж байна гэсэн байна.
Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 193 гишүүн орноос 157 нь Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн нь нийт гишүүдийн 80 гаруй хувийг эзэлж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орноос 4 нь Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн нь 80 гаруй хувийг төлөөлж байна. Иймээс Палестин улсыг хүлээн зөвшөөрөх нь олон улсын нийтлэг ойлголт болсон нь ойлгомжтой.
Их Британийн ерөнхий сайдын орлогч Дэвид Линдон Ламми саяхан ВВС-д өгсөн ярилцлагадаа, "Газын зурвас дахь өлсгөлөн, сүйрэл нь хүн төрөлхтний тэвчих хязгаараас давсан" гэж мэдэгджээ. 2023 оны 10-р сард Израиль Палестины шинэ мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурваст явуулсан Израилийн цэргийн ажиллагааны улмаас 65,000 гаруй палестин хүн амиа алдаж, 160,000 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. НҮБ-ын Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрт (Зүүн Иерусалимыг багтаагаад) бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах олон улсын комисс саяхан тайлан гарган, Израилийг Газын зурваст геноцид үйлдсэн гэж дүгнэсэн байна. Нөхцөл байдал одоо бүр илүү аюултай хэлбэрээр өрнөж байна. 9-р сард Израиль нь Сири, Ливан зэрэг оронд агаараас цохилт өгч, АНУ-ын холбоотон Катар улс ч Израилийн дайралтад өртсөн.
Израилийн албан тушаалтан Палестин улсын гол нутаг дэвсгэр гэж тооцогддог Иордан голын баруун эргийг хойшид бүрэн эзлэн нэгтгэж авч магадгүй гэж сүрдүүлжээ.
Олон улсын хамтын нийгэмлэгийн тэвчээр барагдаж, барууны улс орнуудын улс төрчдөд нүүрлэж буй улс орныхны дотоодын нийгэм нийтийн шахалт ихсээд эгзэгтэй хэмжээнд хүрчээ. Ийм байдалд олон улс орон улс төрийн хариу тусгал болгож Палестин улсыг хүлээн зөвшөөрч, илүү их гамшиг үүсэхээс зайлсхийж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Хоёр улсын төсөл" нь 1967 оны хилийн зааг шугамаар үндэс суурь болгож, зүүн Иерусалимаар нийслэлээ болгосон, бүрэн эрхээ бүрэн эдэлсэн, тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг хэлж байна. Гэсэн хэдий ч Израиль "тусгаарлах хана" болон бусад аюулгүй байдлын төслүүдийг барьж байгаа нь Иордан голын баруун эрэг дэх Палестинчуудын нийгмийн дүүрэг хорооллыг салган бутаргаж, шахан багасгаж байна. Түүнчлэн АНУ Израилийг асар их дэмжиж байгаа тул "хоёр орны төсөл" сорилттой тулгарч байна.
Эдүгээ Израиль Палестины шинэ мөргөлдөөн 23 сар үргэлжлэн сунжирч, урьд өмнө хэзээ ч байгаагүй хүмүүнлэгийн гамшиг үүсгэв. Палестины асуудлыг шийдвэрлэхийн тулд "хоёр орны төсөл"-ийг баримтлах шаардлагатайг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрсөн.
Шанхайн Гадаад хэлний их сургуулийн Ойрхи Дорнод судлалын хүрээлэнгийн профессор Дин Лүн “Олон улсын тойм”-д хэлэхдээ, "Хоёр орны төсөл” бол Палестины асуудлыг шийдвэрлэх цорын ганц бодит зам бөгөөд Палестин улсыг хүлээн зөвшөөрөх нь уг төслийг хэрэгжүүлэх чухал алхам юм, барууны орнууд байр сууриа өөрчилсөн нь Палестинд шударга ёсны дэмжлэг үзүүлээд зогсохгүй "хоёр улсын төсөл”-ийг хэрэгжүүлэхэд олон нийтийн суурийг бэхжүүлж байна гэжээ.
Палестин улсыг олон улс орон хүлээн зөвшөөрч буй давлагаатай тулгараад байгаа АНУ “барьцаалагдсан хүмүүсийг суллах, Израилийн аюулгүй байдлыг хангахыг чухалчлан үзэж байгаа” гэж хөнгөн хуумгай мэдэгдэв.
“Ойрхи Дорнодын ажиглагч" сонинд, Израиль Палестины асуудлаар Вашингтон нь дэлхий нийтээс яг тусгаарлагдаж байна гэж тэмдэглэжээ. Палестин улсыг хүлээн зөвшөөрөх нь шударга ёсыг тогтоох эхний алхам боловч эцсийн үр дүнд хүрэхэд арай болоогүй байна.
Газаас Дублин руу дүрвэн очсон Палестин дүрвэгч Гарин Их Британийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "Хүлээн зөвшөөрөх нь итгэл найдвар авчирч байна, гэтэл итгэл найдвар хангалтгүй. Бидэнд одоо бодитой арга хэмжээ шаардлагатай байна" гэжээ.
Израилийн үйл ажиллагааг голчлон дэмжигчийн хувьд АНУ хэрэв бодитой өөрчлөлт хийхээс татгалзвал Палестин Израилийн нөхцөл байдалд бодитой эргэлт гарах магадлал багатай гэдгийг цөөн бус судлаачид онцолж байна.
Энэ жил НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Палестин, Израилийн хооронд энх тайвныг тогтоох нь эвдэрсэн нуранги дээр гэр орноо сэргээн босгох гэсэн Газын зурвасын ард түмний хүсэл эрмэлзэл, тогтвортой байдлыг хүсэж буй Ойрхи Дорнодын орнуудын хүсэл эрмэлзэл, нэн түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээх ёстой үүрэг хариуцлага юм. Палестин Израилийн асуудлын маш чухал гуравдагч тал болохын хувьд АНУ дэлхийн улс орнуудын 80 гаруй хувь нь Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн бодит үнэнтэй нүүр тулж, ганц талаасаа Израилийг дэмжих бодлогоо орхиж, “хоёр улсын төсөл”-ийг дэмжих ёстой. Газын зурвасын дайны гал үргэлжилж болохгүй, Палестины асуудал дэлхий нийтийн эдгэшгүй шарх болж болохгүй.
Наянтайн Далантай
Сэтгэгдэл3
Израилын боол болсон АНУ-г яг харуулжээ.
Америкийн бүх ерөнхийлөгч албатай юм шиг Израилд очиж нэг хананд мөргөж, жүүд эзэддээ үнэнч боол гэдгээ нотолдог.
Isreal America 2 delhiin 2 terrorists ulsuud dainiig hiij hen durtaigaa alj hudal medeelel taraadag buzar tur zasag tai uurduusuu busad orniig hun bus amitad gedeg