sonin.mn

22 дахь удаагийн Хятад–АСЕАН-ы экспо болон Бизнес, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт 9-р сарын 17-нд БНХАУ-ын Гуаншигийн Жуан Үндэстний ӨЗО-ны Наньнин хотод нээгдлээ. Экспо нь бүс нутгийн эдийн засгийн интеграцийг урагшлуулах, олон улсын ээдрээтэй нөхцөлд олон талт үзлийн нийтлэг ойлголтыг өргөжүүлэх чухал талбар болж байгаа юм гэнэ.


Хятадын Төв Радио Телевизийн CGTN-ийн явуулсан олон улсын санал асуулгаар оролцогчдын 92.8% нь экспо нь Хятад, АСЕАН-ы өндөр түвшний нээлттэй бодлого, чөлөөт худалдаа, олон талт худалдааны тогтолцоог хамгаалах шийдвэрийг харуулж байна гэж үзжээ. Мөн 94.5% нь уг арга хэмжээг хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гол платформ болсон гэсэн байна.


Энэ удаагийн экспод 45 улсын 3200 орчим компани оролцож, 1 мянга гаруй компани, 25 мянга гаруй төлөөлөгч худалдан авалт хийхээр ирнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн анх удаа хиймэл оюун ухааны тусгай танхим байгуулж, 1200 орчим дэвшилтэт бүтээгдэхүүнийг танилцуулсан гэнэ.


Сүүлийн жилүүдэд Хятад, АСЕАН-ын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тогтвортой нэмэгдэж, таван жил дараалан харилцан хамгийн том худалдааны түнш хэвээр байна. Судалгаанд оролцогчдын ихэнх нь хоёр талын эдийн засгийн уялдаа холбоо бүс нутгийн хөгжилд хүчтэй түлхэц өгч, дэлхийн эдийн засгийн тогтворжолд эерэг хувь нэмэр оруулж байгааг онцолжээ.


CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэл дээр нийтэлсэн уг санал асуулгад 24 цагийн дотор 6260 хүн оролцсон гэнэ.


Г.Бямба