
Есдүгээр сарын 8-нд нээгдсэн Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 25 дахь яармагийн үеэр Худалдааны яам, Үндэсний статистикийн газар, Гадаад валютын хэрэг эрхлэх газар хамтран "Хятадын гадаад дахь шууд хөрөнгө оруулалтын 2024 оны албан мэдэгдэл"-ийг нийтэллээ. Мэдэгдэлд, өнгөрсөн онд Хятадын гадаад дахь шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 192 тэрбум 200 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.4 хувиар нэмэгдсэн байна.
Тоо баримтад харуулснаар, Хятадын компаниудын хөрөнгө оруулалтын цар хэмжээ дэлхийд тэргүүн байранд орсоор байна. 2024 онд Хятадын гадаад дахь шууд хөрөнгө оруулалт дэлхийн нийт хэмжээний 11.9 хувийг эзэлж, өмнөх оныхоос 0.5 нэгжээр өссөн бол Хятад улс 13 жил дараалан дэлхийн эхний гуравт орж, 9 жил дараалан дэлхийн нийт хэмжээний 10 гаруй хувийг эзэлсэн байна.
Сэтгэгдэл0