sonin.mn

Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны намын удирдах бүлгийн гишүүн, Үндэсний эрчим хүчний газрын дарга Ван Хунжи "14-р таван жилийн төлөвлөгөө”-г өндөр чанартай гүйцэтгэсэн" сэдэвт Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас өнөөдөр/2025.8.26/ хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс шинэ эрчим хүчний патентын тоогоор дэлхийн нийт хэмжээний 40 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд нарны эрчим хүчнийг ашиглах үр ашиг, далайн салхины эрчим хүчний нэгжийн хүчин чадлаараа дэлхийн дээд амжилтыг байнга шинэчилж, богинохон хэдхэн жилийн хугацаанд шинэ эрчим хүчний нөөцийн цар хүрээ дэлхийд тэргүүлсээр байна. Шинэ загвар, бизнесийн шинэ хэлбэрүүд эрчимтэй хөгжиж, ухаалаг бичил цахилгаан сүлжээ, виртуал цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалт хурдацтай хийгдэж, тээврийн хэрэгсэл, сүлжээний харилцан үйлчлэлийн томоохон хэрэглээний туршилтын төслүүд эрчимтэй ахиц дэвшил гаргаж, шинэ эрчим хүч, аж үйлдвэр, зам тээвэр зэрэг салбартай нэгдэн, шинэ салбар, шинэ замууд үргэлжлэн бий болж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний чухал эх үүсвэр болж байна.



Ван Хунжи хэлэхдээ, “14-р таван жил” бол ногоон, нүүрстөрөгчийн хий багатай өөрчлөлтийн хамгийн хурдан таван жил юм. Хятад улс нь дэлхийн хамгийн том, хөгжлөөр хамгийн түргэн сэргээгдэх эрчим хүчний системийг байгуулж, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын эзлэх хувь 40-ээс 60 хувь хүртэл нэмэгдсэн байна. Нийгмийн хэрэглээнд эзлэх хувь хэмжээ гурван киловатт/цаг цахилгаан эрчим хүчний нэг нь ногоон цахилгаан юм. Үндэсний эрчим хүчний хэрэглээнд чулуужсан бус эрчим хүчний эзлэх хувь жил бүр 1 нэгжээр нэмэгдэж, “14-р таван жилийн төлөвлөгөө-”нд тусгагдсан 20 хувийн зорилтоос давах төлөвтэй байж, нүүрсний эзлэх хувь жил бүр 1 нэгжээр буурч байна. “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятадын экспортолсон салхины эрчим хүч, фотоволтайк бүтээгдэхүүнүүд нь бусад улс орнуудын нүүрстөрөгчийн ялгаруулалтыг ойролцоогоор 4.1 тэрбум тонноор бууруулж, дэлхийн нүүрстөрөгчийн ялгаралт багатай хөгжил руу шилжилтэд чухал хувь нэмэр оруулсан юм.