
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хууль ёсны бус хэмээн тодорхойлсон мэдэгдлийг эрс няцаалаа.
Цагаан ордонд болсон Засгийн газрын хуралдааны үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Трамп: “Оросууд юу ч хэлсэн хамаагүй. Энэ бол бүгд худал. Зүгээр л олон нийтийн өмнө тоглож байгаа жүжиг” хэмээн мэдэгджээ.
Путин болон түүний ойрын хүрээлэл Украины удирдагчийн хууль бус гэж шалтгаан болгон Киевтэй энхийн хэлэлцээр хийх боломжгүй гэж мэдэгдсэн. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгчийн үзэж буйгаар энэ нь бодит шалтгаан бус, харин улс төрийн тоглолт төдий зүйл гэнэ.
М.Чой
Эх сурвалж: Minval.az
Сэтгэгдэл1
Путин, енеегийн монголын тер 2 нэг тэрэгний 2 дугуй шуу дээ. Ярьж байгаа нь яг адил. 90 оны уймээнээр МАХН-ыг устгаад угээгуй гуйлгачин Гончигдорж, Бат-Уул мэтуудийг гаргаагуй бол яах бсан бол!!!