sonin.mn

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И 8-р сарын 24-ний өдөр Бээжин хотноо Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай элч Пак Бён Сокийг хүлээн авч уулзлаа.


Ван И энэ үеэр хэлэхдээ, "Өмнөд Солонгосын шинэ Засгийн газар ажлаа авсны дараа дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч Ли Жэ Мён нар утсаар ярьж, Хятад, Өмнөд Солонгосын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг өндөр түвшинд ахиулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Хоёр тал дипломат харилцаа тогтоох үеийн анхны зорилтоо тууштай баримталж, найрсан чиг хандлагыг эрс баримтлан, хамтын ашиг сонирхлыг өргөжүүлж, хоёр орны ард иргэдийн санаа сэтгэлийг ойртуулж, эмзэг асуудлыг зөв зохицуулах ёстой гэжээ.


Пак Бён Сок Ван И-ээр дамжуулан ерөнхийлөгч Ли Жэ Мёны Ши Жиньпин даргад илгээсэн захидлыг уламжлахыг хүсээд, Өмнөд Солонгосын шинэ засгийн газар Өмнөд Солонгос, Хятадын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хэвийн байдалд оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Өмнөд Солонгос "Нэг Хятад"-ын зарчмыг үргэлж хүндэтгэсээр ирсэн бөгөөд Хятад зэрэг томоохон гүрнүүдтэй харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн буйгаа онцолсон байна.


Г.Бямба