sonin.mn

Орчин үеийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч ZYX Technology компани болон Монголын боловсролын салбарт олон улсын жишгийг нутагшуулан хэрэгжүүлж буй Рояаль Олон Улсын Их Сургууль (RIU) харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлж байна.


Хамтын ажиллагааны хүрээнд ZYXCAD програм хангамжийг их сургуулийн Барилга архитектурын сургалтын хөтөлбөрт ашиглахаар боллоо.

ZYXCAD бол Өмнөд Солонгост бүтээсэн, AutoCAD-тай өндөр нийцтэй, AI-тэй интеграцлагдсан CAD програм юм. Их гүйцэтгэл, олон төрлийн лицензийн сонголт, AI-д суурилсан автомат шийдлүүдийг санал болгосон цогц програм хангамж юм.


Тус компаниас Рояаль ОУИС-д дараах боломжуудыг олгож байгаа билээ.


-Оюутнуудад шинэ үеийн технологи, программ хангамжийн сургалт, судалгааны төсөлд оролцох боломжийг олгох,

-Инноваци, стартап хөгжүүлэлт, дижитал шийдлийн чиглэлээр хамтарсан лаборатори байгуулах,

-Оюутнуудыг дадлага, сургалт, ажил эрхлэлтийн хөтөлбөрт хамруулах,

-Багш, судлаачдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх сургалт, семинар, туршлага солилцох ажлыг зохион байгуулах,

-Бүс нутаг болон олон улсад өрсөлдөх чадвартай, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилго тавин ажиллах юм.



Монгол улс нь барилга, үйлдвэрлэлийн салбар хурдацтай хөгжиж буй шинэ зах зээл бөгөөд RIU нь ZYXCAD-ыг ашиглан CAD-ийн шинэ хичээл нээж, цаашлаад бусад их дээд сургуульд түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөж байна.


Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын боловсролын салбарт инноваци, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай залуу үеийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой алхам болж байна.