sonin.mn

Наймдугаар сарын 22-нд АНУ-ын Лос Анжелес хотын Холливудад "Хүн төрөлхтний гэрэлт ирээдүй" дэлхийн хиймэл оюун ухаантай кино, телевизийн уран бүтээлийн уралдааны нээлтийн ёслол болов.

Энэхүү арга хэмжээг Хятадын төв радио телевиз, Нью-Йоркийн кино коллеж хамтран зохион байгуулжээ. Хятадын Коммунист Намын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн бичгээр үг хэлэв. 




БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Ше Фэн зэрэг холбогдох удирдлагууд видео илтгэл тавилаа. Арга хэмжээнд холбогдох салбарын удирдлага, Холливудын ахмад кино найруулагч, хиймэл оюун ухааны техникийн мэргэжилтэн зэрэг 100 гаруй зочид төлөөлөгч оролцлоо.




Мөн энэ арга хэмжээний үед Хятадын төв радио телевизийн киноны сувгийн лого тавигдаж, Холливудад анхны танилцуулгаа хийсэн байна.



Шэнь Хайшюн бичгэн илгээлтдээ, Хятадын төв радио телевиз нь кино телевизийн уран бүтээлээр холбоос, хиймэл оюун ухаанаар гүүр болгож, дэлхийн өнцөг булан бүрт байгаа найз нөхөдтэйгөө хамтран хиймэл оюун ухааны хөгжил засаглалыг дэмжин, түүнийг зүй бусаар ашиглахыг хориглож, оюуны хуваагдлыг сааруулан, хиймэл оюун ухааныг "хүн төвтэй, сайн сайхны төлөө" ашиглахыг удирдан чиглүүлэхэд бэлэн байна гэжээ.



Одоогийн байдлаар, дэлхийн 32 улс орон, бүс нутгийн 723 гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг арга хэмжээний талаар мэдээлсэн байна.