
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Украйны энхийн хэлэлцээрийн түлхүүр нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд болон томоохон орнуудын оролцоотой “аюулгүй байдлын баталгаа” байх ёстой аж.
Лавровын энэ мэдэгдэл нь Оросын талын энхийн нөхцөлүүдийг ил тод болгож байгаа ээлжит алхам болж байна. Кремлийн эх сурвалжуудын мэдээлснээр, Ерөнхийлөгч Владимир Путин Украйнаас дараахийг шаардсан байна. Үүнд:
Зүүн нутгийн Донбассын бүс нутгийг бүхэлд нь Орост өгөх,
НАТО-д элсэх санаархлаа бүр мөсөн орхих,
Төвийг сахисан бодлого баримтлах,
Барууны цэргүүдийг нутаг дэвсгэртээ оруулахгүй байх.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ерөнхийлөгч Путин нарын 8 дугаар сарын 15-нд Аляскад болсон уулзалтын үеэр Украйны аюулгүй байдлын баталгааны асуудал хөндөгджээ.
Энэ үеэр Путин 2022 онд Истанбулд болсон, гэхдээ бүтэлгүйтсэн хэлэлцээг сануулсан байна. Тухайн хэлэлцээний төсөлд Украйн төвийг сахисан байр суурь баримтлахын хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүн (АНУ, Орос, Хятад, Франц, Британи) болон бусад улсаас баталгаа авах тухай тусгаж байжээ.
Лавровын хэлснээр, өнөөдөр ийм баталгааны тогтолцоонд зөвхөн Аюулгүйн зөвлөлийн гишүүд төдийгүй Герман, Турк зэрэг нөлөө бүхий улс орнууд ч багтаж болно.
Ийнхүү Москвагийн санал болгож буй энхийн нөхцөл нь нэг талаас Украиныг “их гүрнүүдийн хамгаалалд” үлдээх, нөгөө талаас НАТО-гийн өргөжилтийг бүр мөсөн хаах зорилготой гэдгийг шинжээчид онцолж байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: reuters
Сэтгэгдэл10
НОВШИЙН ОРОСУУД ХӨРШ ОРНУУДЫНХАА ЯАЖ АМЬДРАХЫГ ЗААХГҮЙ. ӨӨРСДӨӨ УСТАЖ АЛГА БОЛ. ОРОСЫН ГАХЙНУУД ГЭЭД ДЭЛХИЙ ДАЯАР ЖИГШИЖ БАЙНА.
үнэн
Фашист чинь чи байх юм. Үхэж алга болмоор гахай гэж өөрийгөө харааж зүх ээ.
Морин толгойт алкашаа чи мэддэг юм уу.Хөрш руугээ түрэмгийлж дотоод хэрэгт нь эрээ цээргүй орлцохын оронд улс орныхоо амьдарлыг бодооч
Орос ч одоо хатуурхах нь аргагүй л дээ!! Хичнээн ч молигодуулав?! Ккк.
Зсссс,,,,,оррс улаан алуурчид украинаас зайлаа,,,чадахгүй чадваргүй арчаагүй лалрууд байж яах гэж дайн хийсэн юм,,,,
Өө бас ч гэж оркууд зарим тэнэг бодомжгүй зүйлээсээ татгалзсан байна. Трампын сүрдүүлэг үр дүнгээ өгч л байгаан байна. Опоо дахиад хэдэн сар чангалахад Оркстан дамуурч арчаагаа алдана даа. Сайхан цаг ирж байгаан байна...
Оросууд олон хулхидууллаа одоо ингэх нь зав
Оросууд олон хулхидууллаа одоо ингэх нь зав
Duraaraa muu yanhan be