
"ОХУ Украины мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээний явцад уян хатан байдал харуулж байгаа бөгөөд АНУ хэлэлцээний үйл явцыг шударгаар явуулж байна" гэж АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс NBC News-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ:
"Би Орос улс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад мэдэгдэхүйц буулт хийсэн гэж бодож байна. Үнэндээ 3.5 жилийн дараа анх удаа тэд өөрсдийн үндсэн шаардлагууд дээр уян хатан хандлаа.
Бид аль болох олон хэлэлцээг оросууд болон украинчуудтай хийхийг хичээж байгаа бөгөөд ингэснээр цус асгаруулалтыг зогсоохыг зорьж байна» гэжээ.
Мөн тэрээр АНУ цаашид ОХУ-д хориг арга хэмжээ авах боломжийг үгүйсгэхгүй, гэхдээ ийм шийдвэрүүдийг тохиолдол тус бүр дээр авч үзнэ гэсэн байна.
М.Чой
Эх сурвалж: minval.az
Сэтгэгдэл1
дижи .Вёнс ! Хөгжмийн аянд гуйваад л бүжиглээд байдаг юм