
МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 25 /Reuters/. Орос, Украины талууд АНЭУ-ын зуучилснаар ням гарагт хоёр талаас олзлогдсон тус бүр 146 цэргийг солилцсон тухай Оросын Батлан хамгаалах яам /БХЯ/ болон Украины Ерөнхийлөгч мэдэгджээ. Олзноос суллагдсан Оросын цэргүүд бүгд Беларусь улсад байгаа бөгөөд тэдэнд сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж үзүүлж байна гэж БХЯ мэдээллээ. Украины тал мөн Курск мужийн оршин суугчид болох Оросын найман иргэнийг Москвад буцаан өгсөн гэж тус яам мэдэгджээ.
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Telegram” хаягаараа дамжуулан мэдэгдэхдээ, солилцоо болсныг зарласан боловч ямар нэгэн тоо баримт дурдаагүй байна. Ерөнхийлөгч эх орондоо буцаж ирсэн хүмүүсийн инээмсэглэсэн зургуудыг нийтлээд, тэдний ихэнх нь 2022 онд Оросын цэргүүд халдан довтолсны дараахан олзлогдсоныг дурджээ. Түүний хэлснээр, дайн эхэлснээс хойш сарын дараа олзлогдсон нэгэн сэтгүүлч тэдний дунд байжээ. В.Зеленский солилцоонд хяналт тавьж байгаад нь АНЭУ-ын талд талархал илэрхийлсэн байна.
Украины армийн мэдэгдэлд дурдсанаар, хоёр тал 146:146 гэсэн харьцаагаар олзлогдсон цэргүүдээ солилцсон байна. Туркт өнгөрсөн тавдугаар сараас хойш Украинтай хийсэн гурван удаагийн хэлэлцээнд Оросын талыг тэргүүлсэн Владимир Мединский хэлэхдээ, жилийн өмнө Украины цэргийн халдлагад өртсөн Оросын Курск мужийн энгийн иргэдийг буцаах тал дээр Украины тал удаашралтай ажиллаж байна гэжээ. Түүний хэлснээр, 20 гаруй оршин суугч гэртээ харих өдрөө хүлээж байна.
“Гурван сарын хугацаа өнгөрөөд байхад Курскийн оршин суугчдыг буцааж өгөөгүй бөгөөд Украинд хэрэгтэй зарим хүнээр цөөн цөөнөөр нь сольж байна. Оросын тал энгийн иргэдийг буцаан авахын тулд хүнд хэцүү солилцоо хийж байна” гэж тэрбээр “Telegram” хуудсандаа бичжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Дайн оросын ялалтаар дуусах дөхжээ. Хэдэн хоригдол солилцож байгаа мэт харагдавч, цаанаасаа украйн бууж өгөх шинжтэй боллоо.
Орос ах чинь чамд тэгж хэлээ юу ккк
Эмээ уу,,,дебиль ээ,,,
Орос даяар агаарын хамгаалалт бхгүй, хамаг боловсруулах үйлдвэр уйгаад, шатахууны хомсдолд албаныхан аргаа барж бн, зарим муж 1 хүнд 10л, хагас өдөр дараалалд зогсож 10л. Покровск чиглэлд гүн цөмөрсөн 3 анги хангалт авах үамаа тасдуулсан, 2000-3000 хүн хэд хоноод бууж өгч булайгаа чирэх гэж бн мэдээ сайн сонсоорой! Хамгийн сүүлд LNG шилжүүлэн ачих боомт дэлбэлүүлсэн, ороз ах чинь арчуулж бн.
Угаасаа Украйн дуусаж байгаа нь харамсалтай байна даа Европ ногоон Америкийн хүчээр фронт нь тэсэж байна даа тун удахгүй болуу даа Европ оролцох яаралтай хэрэгтэй байна даа
Мөн энэрэнгүй байлдаж байна аа ! Зөвлөлт Гёрманы дайны үёд ийм балай юм байхгүй байсан да !