sonin.mn

8-р дугаар сарын 21-нд Хятадын Төв Радио Телевиз, Сөүл дэх Хятадын Соёлын төв, БНСУ-ын Түр Засгийн газрын Үндэсний дурсгалын танхим хамтран зохион байгуулсан “Энх тайвны цуурай” соёлын харилцааны арга хэмжээ Сөүл хотноо болов.


ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн ерөнхий захирал Шэнь Хайсюн, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга асан Ким Жин Пё нар видео хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлжээ.


Арга хэмжээнд БНХАУ-аас БНСУ-д суугаа Элчин сайд Дай Бинь, БНСУ-ын тусгаар тогтнолын баатар Ким Гүгийн ач хүү Ким Ян, БНСУ-БНХАУ-ын Хотын Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн Квон Ги Шиг, “Азийн өдөр тутмын сонин”-ы ерөнхий редактор Лян Гю Хён, БНСУ-ын Түр Засгийн газрын Үндэсний дурсгалын танхимын захирал Ким Хи Гүн нар оролцож, үг хэлсэн байна.


Мөн БНСУ-ын Олон улсын соёлын солилцооны хүрээлэнгийн захирал Сон Ки Чул, Түр Засгийн газрын дурсгалын танхим байгуулах ажлын хорооны гишүүн Мин Ён Бэк, тусгаар тогтнолын хөдөлгөөний зүтгэлтэн Жо Со Ангийн ач хүү Жо Ин Рэ, Ү Хи Огийн хүү Ким Хын Тэ зэрэг төлөөлөгчид, түүнчлэн БНСУ-ын улс төр, түүхийн шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, соёл урлагийн салбарын 200 гаруй зочин арга хэмжээнд оролцжээ.


Г.Бямба