
Хүн дэлхийн бөмбөрцгийн хаана нь ч (дээр, доор, баруун, зүүн) зогсож байсан гэсэн толгой дээр нь хөх тэнгэр л байдаг. Өмнө туйл дээр зогсож байгаа хүний толгой чанх доошоо харж байдаг. Харин хойд туйл дээр зогсож буй хүний толгой чанх дээшээ харж байдаг. Дэлхийн бөмбөрцгийн чанх баруун, чанх зүүн талд зогсож буй хүмүүс бол нэмэх тэмдгийн баруун ба зүүн тал мэт хажуу тийшээ харж (толгой нь хоёр тийшээ) байдаг. Гэхдээ аль алины нь толгой дээр хөх тэнгэр л байдаг. Дэлхийн бөмбөрцгийн дөрвөн зүг, найман зовхист зогсож буй хүмүүс бүгд л хөл хөлөө өшиглөн зогсож байгаа гэсэн үг. Энэнийгээ хүмүүс бараг л бүгдээрээ мэддэггүй. Дэлхий тэнхлэгээ тойрон эргэлдэж байгааг ч хүмүүс мэдэрдэггүй. Дэлхий маань зуйван дугуй замаар нарыг тойрон хөдөлдөг, энэ явцдаа өөрөө тэнхлэгээ тойрон эргэлддэг нь хүмүүс бидний хувьд “үл мэдрэх ёстой хөдөлгөөн” юм. Дэлхийн татах хүч байгаагүйсэн бол хүмүүс дөрвөн зүг, найман зовхисруу унаж алга болцгоох байжээ. Дэлхий биднийг яг л соронз мэт өөртөө татаж, хөлнөөс маань өөртөө уячихдаг ажээ...
Амьтай бүхний амьдрал тэнгэрийн ааш авираас л бүрэн хамаардаг. Нүүдэлчид, малчид болохын хувьд монголчуудын амьдрал, жаргал, зовлон нь байгаль, цаг уураас хараат, харин байгаль, цаг уур нь мөнх хөх тэнгэрээс хараат. Энэ хатуу шүтэлцээ нь мөнх хөх тэнгэрт сүсэглэх сэтгэлийг монголчуудад эрт дээр үед төрүүлж тэнгэр шүтлэгтэй болгожээ.
Бөө мөргөл ч үүсээгүй, шашин ч үүсээгүй байсан үеийн ердийн ухамсар дахь айх, сүрдэх сэтгэлээс л тэнгэрт сүсэглэх сэтгэл, ухаан, сэтгэлзүй анх үүсвэрлэн гарч, аажимдаа элдэв зан үйлийг ч мөн буй болгожээ.
“Бүхнийг, бүгдийг тэнгэр мэднэ” гэх эртний монголчуудын сэтгэлгээ хаана л бол хаана илэрч, яригдаж байдаг. Хурдан морьдын уралдаанд маргааш ямар морь түрүүлэхийг хүртэл өглөө эрт ургах нарнаар гарах үүлний өнгө, хөдөлгөөнөөр тааварлан хэлэлцдэг. Бөх, морь, сур гурваарх амжилтыг “Тэр өдрийн тэнгэр мэднэ, хэний аз шовойхыг харцгаана” гэлцэнэ. “Ээ Тэнгэр минь өршөөж хайрла!” гэх залбирал наад зах нь л 10 мянган жилийн өмнөөс цууриатаж байсан бизээ... Тэр цагт шашин, бурхан байгаагүй!
Хорвоод юу мөнх вэ? хэмээвээс Дээд Хөх Тэнгэр л мөнх, бусад нь бүгдээрээ цаг зуурын л оршилтой, хоосон чанартай.
“Нар, сар, дэлхий гурвуулаа л мөнх хөх тэнгэрээр ивээгдэн оршиж байгаа, ер алив бүхний эзэн, ивээгч нь Хөх тэнгэр мөн” гэх ойлголт нүүдэлчид, малчдын зохиосон үлгэр, домог, дуу, шүлэгт ч шингэсэн байдаг.
Аль ч тивийн хүмүүст тэнгэрт сүсэглэх сэтгэлийг нь улам бүр хүчтэй болгож өгсөн үзэгдэл бол бөө мөргөл юм.
Шашин суртал, санваартнууд, сүм хийд үүсэж бэхжсэнээр “ертөнцийн эзэн, бурхад тэнгэрийн оронд мөнхөд оршин байдаг, тэд л хүмүүсийн амьдрал, хувь заяа, амь нас, сүнсийг тааллаараа жолооддог, чиглүүлдэг” гэх итгэл, үнэмшил бүр үзэл суртал болж төлөвшжээ. Ингээд л ер бусын хүч чадал, ид шидтэй, мөнхөд оршин байдаг бурхад, бурхдын орон, диваажин, там мэтийн хийсвэр ойлголтуудаар хүний оюун санаа цэнэглэгдсэн түүхтэй. Гэхдээ монголчуудын тэнгэр шүтлэг нь биеэ даасан шашин суртал болтлоо төлөвшиж, хэлбэржиж, биежиж, дүрсжээгүй нь анхаарал татахуйц шинж, онцлог юм.
“Хөх тэнгэр хэмжээ, хязгааргүй уудам, хөх тэнгэр мөн мөнхөд оршихын, үл хувьсахын, бүхнийг эрхшээхийн ид увдистай. Аливаа бүхэн мөнх хөх тэнгэрийн таалалд нийцэх аваас бүтдэг, бүрэлддэг, эс нийцэх аваас устдаг, үрэгддэг...
Мөнх хөх тэнгэр бол аянга цахилгааны эзэн, цас борооны эзэн, Алтан нарны эзэн, Мөнгөн сарны эзэн, салхи шуурганы эзэн, амьтан бүгдийн эзэн, Хүмүүн заяаны ч эзэн, Хөрст дэлхийг маань ивээгч. Мөнх Хөх Тэнгэрийн хүчин доор, Их өтгөсийн суу ухаан ивээж, Монголчууд бид цөөн бус удаа сэргэн, сэхэн мандсан түүхтэй. Учир иймийг хамаг олноороо ухаарч, дээд нийтийн барилдлагад шүтэн, Мөнх Хөх Тэнгэр Таньдаа сөхрөн, сөгдөн мөргөмүй!” – ийм итгэл үнэмшилд монголчууд олон мянган жил хөтлөгдөж, дээр дооргүй Тэнгэр шүтлэгтэн болсон нь үнэн юм.
Бусад ард түмэн тэнгэрийн оронд байдаг гэх бурхдыг нь шүтэж байхад монголчууд харин Мөнх хөх тэнгэрийг өөрийг нь шүтсээр ирсэн, өөртэй нь шууд харьцаж, хүсэлт гуйлтаа илэрхийлж, даатгаж өдий хүрсэн нь онцлог хандлага, ихээхэн прагматик зан үйл мөн болно.
Хүн бол сэтгэлийн амьтан хэмээгддэг. Ингэхлээр Мөнх хөх тэнгэрээс ивээл, хамгаалал хүсэх, нутаг нутгийнхаа тэнгэрт сүсэглэх, уул, ус, галаа тахих зан үйл бол шашны мухар сүсгээс ихэд ялгаатай ёс, ёслол юм.
Хүн өөрөө байгаль эхийн бүтээл, байгалиар тэтгэгдэж, тэжээгдэж амьдардаг амьтан, үхэж үрэгдээд мөн байгальдаа л шингэж алга болдог. Харин байгаль эх өөрөө Мөнх хөх тэнгэрийн бүтээл. Энэ барилдлагыг мэдэрч, сэтгэж таньсны илэрхийлэл болж л Тэнгэр шүтлэг үүсэж, төлөвшжээ.
Аль ч тивд, аль ч ард түмэн шашин суртлыг бүтээхдээ биеийн дийлдэшгүй их хүч болон оюун ухааны ижилгүй их хүчийг биежүүлж, дүрсжүүлж, хооронд нь өрсөлдүүлж, сөрөг хүчтэй нь тэмцэлдүүлж, ялуулж байж (үлгэр, домгоор) буй болгож байжээ. Бүр иймэрхүү сорилго, тэмцээн хийж анх тодруулсан, дараа нь том дайн тулалдаанд орж ялалт байгуулсан мэтээр өгүүлсэн домгууд ч буй.
Мангас, чөтгөрийг дарсан, зэрлэг догшин бухыг номхотгосон, тухайн цаг үеийн нэрд гарсан эрдэмтэн, мэргэдтэй ном хаялцаж дийлсэн, буулган авч шавиа болгосон, сохрыг хараатай, дүлийг сонсголтой, үхсэнийг амьд болгосон мэтээр домоглосны зарим нь бидний үед ч тэр л зураглал, өгүүлэмжээрээ хүрч иржээ.
Гол, том шашин нэг бүр яг л иймэрдүү эхлэл, үүсвэртэй. Эхэндээ элдэв домог, үлгэр, аажимдаа ном, номлол, сүүлдээ жүжиг, киногоор тэр бүхнийг өгүүлэх, үзүүлэх, сурталчлах, итгүүлэх, шүтүүлэх болжээ. Бурхад, гэгээнтнүүдийн зураг, хөрөг, баримал, хөшөө мэт нь сүм хийдүүдийн хана, таазыг дүүргэн гоёмсог сайхнаар, өнгө өнгөөр туяаран, солонгорон, нүд булаан алаглаж, бишрэл, сүсэг төрүүлэн ярайж байх болов. Биений нь хүч, гавъяаг, оюун ухааны нь ид увдисыг байж болох бүхий л хэлбэр, аргаар дүрслэн өгүүлсэн нь буй. Гол, том шашны гол, том бурхдыг, гэгээнтнүүдийг үнэмшихүйц, итгэхүйцээр дүрсэлсэн нь гайхамшигтай байдаг. Гэхдээ тэд бүгдээрээ л хүмүүсийн өөрсдийн нь зохиол, бүтээл, субъектив бодит байдал юм. Бурхдыг өөрсдөө зохиомжлон, зураглан, дүрсжүүлэн, биежүүлэн, гавъяажуулан, өгүүлэн бүтээгээд, мөн л өөрсдөө сурталчлан, итгүүлэн, шүтүүлэн буй нь сонин ч, хачирхалтай ч үзэгдэл юм шүү...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл18
Хөх тэнгэртэй монгол хөх толбот монгол гэсэн галзуу солиотой хийрхэлээсээ ичиж амьдар. Дэлхий нийтээрээ ижилхэн хөх цэнхэр тэнгэртэй. Дэлхийн аль ч хүн хөх толботой төрдөг.
Чулуунжав абугай маш сайхан бичжээ,,,,эрхэм абугайн оросын фашизмыг өмөөрсөн нийтлэлүүд нь хэт нэг талыг барьсан санагддагаа,,,хүн өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх,,, үг хэлэх эрх чөлөө гэдэг сайхан юмдаа,,,сайхан нийтлэл бичээд байгаарай,,,,,
Битгий эргүүт лалараа Чулуунжав гуай зөв бичиж байна
Өөрөө эрүүл үү, Бүх л улс өөрийн гэсэн түүх замналтай явж ирсэн бдаг шүү. Тэр хөгжилтэй гэх орнууд чинь харин ч бөөн хийрхэлд автсан бдаг, Япон Солонгосууд бөөнөөрөө Христосын бурхандаа сүйд, Муслимууд бол ёстой аймаар бүүр элий балай болсон. Харин ч монголчууд бол гаднынханд найр тавьж гаднынханыг дуурайхдаа маш гаргууд. Хөх тэнгэрийн тухай харин элийрдэг хүмүүс цөөхөн шүүдээ.
... маш харамсалтай. Хятад намгийн мэлхийгээр бас эрлийз, хурлийзаар дүүрч дэээээээ...
Ямарваа зүйлд бүдүүн бааргийн судалгаагүй хандаж болохгүй
Хууч яриа ч түүх
Японууд нарыг шүтдэг юм ! Төрийн далбаан дээрээ ч нарыг дүрслээд өөрсдийгээ Наран улс гэж хэлдэг юм ! Мандах нарны одон нь төрийн хамгийн том шагнал нь ! Тэглээ гээд нар япончуудын өмч болчихоогүй ! Тэрэн шиг хөх тэнгэр дан монголчуудын өмч болох ёсгүй ! Хүн Төв азиас тэр тусмаа энэ Богд уул хавиас үүссэн гэж халаач Чуукаа өвгөөн ! Тэгээд тал тал тийшээгээ тарсан гэж халаач ! Үё үё халдаг өвгөн шүү !
Алтан товч номонд монголчууд харь гаригаас ирсэн гэж гардаг. Харь гаригийнхан дэлхийтэй холилдвол тэнгэр хянаж чадахаа байна. Тохирохоор харь гаригийнхан ирсэн
Ихэнх орны түүхчид монгол гэлтгүй ихэнх орны нүүдэлчдийг бүдүүлэг гэж үздэг
Нүүдлийн соёл устах ёстой
Жижиг тархитай хүн их зантай байдаг.монголчууд доргууд
Ухамсар муутай хүн их зантай байдаг.
Sejigiin uvgun yu hissen medehgui
Uheechee pidza
Sejigiin uvgun uheech
Юуг юу гэж бичихээ энэ өвгөн чинь мэддэг , бас чаддаг байхгүй юу - харамсалтай нь Та эрхэмүүд бол худлааг үнэн болгож - үнэнийг худлаа болгож бичье гэж мөрөөдсөн ч чадахгүй . Ялгаа нь энэ ... Эхлээд бичиг үсэгт тайлагдах нь зөв , тэгээд ойлгож ухаарч , дараа нь санаагаа илэрхийлж \ чадвал бичгийн хэлээр \ сухвал л зүгээрсэндээ ХУЛГАЙЧДЫН үр сад аа ...
Moon was favorite .Olon mongolchuudad bolomj olhodon