
Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ.
Захидалд,
“Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа, Таныг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон тухай сонсоход таатай байна. Миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд чин сэтгэлийн баяр хүргэе.
Хятад, Монгол хоёр улс нь харилцан биенээ чухал хөрш хэмээн үздэг билээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын стратегийн манлайлал дор Хятад, Монголын харилцаа тогтвортой хөгжиж, хоёр улсын ард иргэдэд бодит үр өгөөжөө өгч байгаа төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулж байна.
Миний бие Тантай ажлын болон хувийн найрсаг сайхан харилцаа тогтоож, Хятад, Монголын хамтын ирээдүйн нийгэмлэгийг цогцлоох зорилтыг удирдлага болгон талуудын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хоёр талын хөгжлийн стратегийн уялдааг гүнзгийрүүлж, бүхий л салбарын хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байна.
Монгол Улсад хөгжил цэцэглэлт, Монголын ард түмэнд аз жаргал, амар амгалан, эрүүл энхийг хүсэн ерөөе” гэжээ.
Сэтгэгдэл3
МОНГОЛЧУУД БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭСЭН! Одоогоос 14 жилийн өмнө АНУ-д амьдарч ажилладаг Ш.Баатар гэх IT инженер залуу ингэж бичиж байжээ. Тэр үед олон хүн утгагүй юм бичлээ гээд доог тохуу хийж байсан. Тэгээд удалгүй Монголын эрх баригчид энэ хүний бичсэний яг эсрэгээр "Хятадын хөгжлийн галт тэргэнд" суусан. Үр дүнд нь Монгол орон 100 гаруй жилийн өмнө манж-хятадын дарлалд байсан шиг харанхуй бурангуй үедээ буцаж очив. Өнөөдөр тусгаар Монголын голомт болсон Халхын хавтгай хятадаар дүүрчээ. Хятадын хөгжлийн галт тэргэнд суулаа гээд монголчуудын амьдрал нь ч огт дээрдсэнгүй. Эдийн засгийн гол өндөрлөгүүдэд нь хятадууд эзэн сууж, монголчууд өөрсдөө өндөр татвар хураамжинд дарлуулж, эх орондоо хамгийн доод зиндаад үнэлэгдэн ирээдүйдээ итгэх ямар ч итгэлгүй болжээ. Одоогийн байдлаа харвал энэ хүний түмэн зөв байжээ. Урд хилээ хаавал Монгол хөгжинө. Би хувьдаа Хятад хилээ бушуухан хаагаасай гэж боддог. Монголчуудыг уусгаж сорох бодлоготой Хятад яалаа гэж задгай тавьсан хилээ амархан хаах вэ.
Хорин жил бид Хятадын хогийг хурааж байгаль дэлхийгээ цөвтүүллээ, бордоотой ногоог нь идэж хордлоо, хийж чадах ажлаа тэднээр хийлгэж улам залхуу боллоо, цэцэг цэврүү шиг охидоо бузарлуулж цус бохирдлоо, одоо болоо юм биш үү. Хоёр жил бүсээ чангалбал тэсэх байлгүй дээ. Тэр хооронд амьд хүн аргатай гэгчээр гачигдсан бүхнээ монголчууд бид өөрсдөө хийгээд эхэлнэ. Хувийн үйлдвэрлэл хөгжиж байж л монголчууд хөл дээрээ зогсох горьдлого бий болно. Хэрвээ тэгэж чадвал монгол хүн ажилтай болж, монголчууд хөлсөө урсган улаан гараарaa баялгийг бүтээж, монголын ариун хөрсөнд ургасан хүнс тэжээлээ хэрэглэж монгол хүн эрүүлжиж, Монгол орон өнгө жавхаатай өөдөлж дээдлэхийн үүд хаалга нээгдэнэ. Эгэл малчин гэхэд ахуйн хэрэглээгээ өөрөө хангаад мянга мянган жил амьдраад болоод ирсэн шүү дээ. Тэгвэл бидэнд одоо мэдлэг боловсрол, техник технологи бүх л юм байна. Заавал Xятадын гарыг харж хямдыг хайх шаардлагагүй.
Урд хилээ хаах нь монголчуудад олон талаар ашигтай. Ажлын байр буй болж үндэсний үйлдвэрлэл сэргэхээс гадна шороон түмэн хятадуудад уусч хайлахаас нэгэн талаар сэргийлж, тусгаар тогтнолоо хамгаалах бас нэгэн баталгаа болно.