sonin.mn

УИХ-ын гишүүн, Эрчим Хүчний Сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав. 

Тодруулбал тэрбээр: "Намайг Эрчим хүчний сайдаар улираан томилох асуудлыг би мэдэхгүй. Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал учраас тэр хүн тодорхой хариулах байх. 


Би өөрийгөө сайн, муу ажилласан гэж дүгнэх нь ёс зүйгүй хэрэг.


2026 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор эрчим хүчний салбарын төрийн өмчийн компаниудын 66 хувийн хувьцаа эзэмших эрхийг Эрчист монгол компанид шилжүүлсэн. 

Энэ шийдвэрийг гаргуулахгүй байх тал дээр хөөцөлдсөн боловч харамсалтай нь энэ шийдвэр гарсан. Зургадугаар сарын 10 хүртэл эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын менежментийн эрхийг Эрчист монгол компани хэрэгжүүлсэн. 


Зургадугаар сарын 4-ний өдөр ТЭЦ-3 цахилгаан станцад гарсан ослын талаар Эрчист монгол компани танилцуулсан. Зургаан сарын 10-нд Эрчим хүчний сайд эрчим хүчний байгууллагуудын менежментийг хариуцах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. 

Ойрын хугацаанд хоцрогдлыг нөхөхөөр төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Сүүлийн гурван өвөл тодорхой хэмжээний хүндрэлтэй нөхцөл байдлыг бид даван туулж байгаа. Дахиад 2025, 2026 онуудад иймэрхүү байдлаар явах байх. 

2027 оны зургадугаар сарын 30 гэхэд эрчим хүчний салбар өөрийн хэрэглээг даваад, нийлүүлэлт эх үүсвэр нь давж гарна. Эвдэрсэн турбаг засах нь утгагүй шинээр сольж тавина“ гэлээ. 


Х.Намуун