.jpg)
МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж дууслаа. Уг хурлаар АН-аас бусад УИХ-д суудалтай нам, эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулах, Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байсан зарим сайд нарыг дахин томилуулах, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй, хэвээр нь УИХ-д өргөн барина. Харин 2025 оны төсвийн тодотголыг өргөн барих хүрээнд Үндэсний хороодыг удирдаж байгаа сайд нарыг хасахаар шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн, ХҮН намын ЕНБДарга П.Ганзоригийг Боловсролын сайдаар, УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллуулах аж.
Мөн Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн, Д.Батлутыг,
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг,
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг,
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг,
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Т.Аубакирыг,
Хууль зүйн, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг,
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Э.Батшугарыг,
Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг,
ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтыг, Тэргүүн Шадар сайдаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Учралыг тус тус томилно.
Харин
Шадар Сайд С.Амарсайхан,
Сангийн сайд Б.Жавхлан,
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,
Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр,
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар улиран ажиллахаар болжээ.
Э.Солонго
Сэтгэгдэл22
Намраас буух байх оо. Сонголт эхнээсээ мордохын хазгай баына.
Энэ хэдэн урвагч ,хулгайч ,хэрүүлч, хов зөөгч нараас бүтсэн ЗГ удахгүй огцрох юм бнаа!!! Баяр хүргэе! Сахил хүртээд шал дордов гэгч боллоо доо!!!!!
Энэ хэдэн урвагч ,хулгайч ,хэрүүлч, хов зөөгч нараас бүтсэн ЗГ удахгүй огцрох юм бнаа!!! Баяр хүргэе! Сахил хүртээд шал дордов гэгч боллоо доо!!!!!
Худ юмаа.Жавхлан,Чойжилсүрэн хоёроо зайлуулаач
Battsetseg gegch guluun nudtei huuhniig zailuul.....
Ulirch bgaa heden lalariig zailaasai gej bhad buuur zurj bgaa yum shig uldeetsen bhiin.ta.tanai namiig uzen yaduuldag saidantsaruud shuu dee.ta nar butehgui ee.bugd zail
Бсад нь яахав гэх санж, Эрчим хүчийг элгээр нь хэвтүүлсэн Чойжилсүрэн гэж сайдад монголчууд ямар өртэй болоод дахин дахин сонгоод байдаг юм. Иэрх өвөл ч хөлдөж үхэх нь дээ
Яахаараа 30 жил Монгол ганц ч ЦС бариагүйгийн буруутан нь хүн биш Чойжоо байдаг билээ? Манай ЦС-н бүх төслүүдийг Байгаль нуур,Хужаа танк ярьж хойноос зогсоож ирсэн байх шүү. Дулааны 3- н Орос турбиныг шатаачихсан гэж битгий тэнэгтээрэй.
Чойжилсүрэн Дэлгэрсайхан Бямбацогт мэтийн хур баячуулаас мөнгийн нь аваад тавиарай ! Цаадуул чинь хотойх ч гүй ! Данх тэгдэг байсан юм ! Энхбаярын туулай хамартай хүү одоо сайд болох цаг болсон ! Сая өрсөлдсөн Тэмүүлэнг нэг сайдад тавих байсан юм да ! одоо бөгсийг чинь ухаад салахгүй ээ ! Ундрамыг тавибал хэл ам их гарна дахиж солихоос өөр аргагүй болно ! Зандкаа !
Яг үнэнээр нь хэлье. Энэ засгийн газар түр зуурын цай уух төдий хугацаатай юм байна. Энэ хэдээр туг тахиад 3 сарын хугацаатай байвал рекорд тогтоох урт хугацаа гэж мөрийцсөнч бэлэн байна. Бидний монголчууд ёстой нэг тэнэгтэж байна даа. Дараагийн засгийн газар нь сонгууль хүргэх болтугай. Ум мани бади ми хум
Зарим сайдууд ёстой шал дэмий !!! За даа хэр удаан тэсэх юм бол доо ...
Гадаад хэргийн сайдыг Батцэцэгээс өөр хийчих хүн зөндөө л баймаар юм.
Энэ тэнэг хүүхэн болиосой. Яасан ичдэггүй юм бэ
Аубакир, одоо Баян-Өлгийнхөн бүгд группт орно
Битгий социализм шиг турхираад бай.
Угаасаа бүгд орчихсон юм биш үү? ккк
Учрал шагналаа аваад тушаал дэвшиж байгаа юм байна. Хөшигний ард ерөнхийлөгчийн томилгоо явсан юм шиг байна. Эд нар авилгатай тэмцэж чадахгүй байх.
Энэ засаг ч хөөрхий 3 сараас хэтрэхгүй онхолдох юм бна даа. Хүүе Зандка 2 олон түмний санал бодлыг сөрж даан ч тусгүй сонголт хийлээ дээ. Энэ урвагч Учрал шагналаа авчээ. Удахгүй уйлна даа. Уг нь Тэмүүлэн нь дээр байсан юм даа
энэ чинь л Занданшатарын зан шүү дээ. ам ажил хоёр нь арван хэдэн км зөрдөг гар
Энэ Чойжилсүрэн л лав биш шүү. Хэрэв сайд болдог л юм бол жагсах шаардлага гарцаагүй гарна. Бүхэл бүтэн Дулааны цахилгаан станцыг хагас ажиллагаатай болгосон хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой шүү.
Жэнко-гийн фракцаас хүн байна уу?
Хэн рүү ч хамаагүй уяа нь алдарсан ноход мэт дайрдаг хэдэн нөхөд хоёрдугаар ээлжийн хоолондоо хурдан орлоо. Батшугараас бусад нь тууштай урвагчид. Монгол төрд арай ноён нуруутай хүмүүс олдохгүй болтой. 2028 он хүртэл сайн сайхан амьдралын тухай бодох ч хэрэггүй. Өрийн гинжин сүлжээнд умбуулж буй залуусын амьдрал хайран.