Ердөө хэдхэн хоногийн өмнө Монголын түүхэнд урьд хожид үзэгдээгүй их сонин юм болов. Танхимынх нь бараг бүх сайд Ерөнхий сайдынхаа эсрэг кноп дарж олныг гайхширууллаа. Хамгийн гайхмаар нь засгаа унагасан сайд нарын увайгүйтэл энэ хүрээд дууссангүй. Түмний гайхширал намжаагүй байхад тэднийг тойрсон бас нэг шуугиан дэгдчихлээ.
Кабинетийнхээ тэргүүний ар нуруунд хутга зоосон урвагчид бултаараа сайдын суудал руу ахин өндөлзөж, улайран зүтгэж байна. Ёс зүй, нэр нүүрээ эрхэмлэдэг хэний ч санаанд багтамгүй шившигтэй увайгүйтэл учраас үүнд итгэх хүн өнөөхөндөө алга.
Уг нь өмнөх Засгийн газрын зорьсон бодлого маш тодорхой. Орлогоо нотлоогүй төрийн өндөр албан тушаалтны хөрөнгийг хураах замаар авлигачдаасаа салъя, байгалийн баялгийг цөөхөн гэр бүл биш улсаараа хүртье, том төслүүдээ хөдөлгөж иргэдээ гоё амьдруулъя л гэсэн. Ингэж зориод зоригтой хөдөлснөөрөө Л.Оюун-Эрдэнэ олон дайсантай болчихсон юм. Түүний дайсан нь олигархи компаниуд, улс төр, эдийн засгийн том бүлэглэлүүд байв. Өнөө дайснууд нь залуу сайдыг унагахын төлөө хүчээ нэгтгэснийг улс төр мэдэхгүй захын иргэн ч олж харчихаад шүүмжилж байна. Мөнгө, эрх мэдлээсээ салж хагацахгүй гэсэндээ ингэж улайрсан тэдэнд бол гайхаад байх юм алга. Харин Ерөнхий сайдтайгаа хамт авлига, олигархийн эсрэг тэмцэж явсан сайд нарын урвалт л олны гайхшийг барж байна. Урвачихаад ахиад сайд болно гэж улайрчихсан яваа нь монголчуудын зэвүү, дургүйг хүргээд байна.
Урвагч сайд нарын эсрэг шүгэл үлээсэн гучин гишүүний нэг Б.Бат-Эрдэнэ өчигдөр “Ерөнхий сайдынхаа араас хутгалчихаад өөрсдөө сайдаар улирч ажиллана гэж улайрч болохгүй. Кабинет унавал Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
Ямар ч сайд дараагийн кабинетэд орох ёсгүй. Ерөнхий сайд л ганцаараа муу ажиллаад Ерөнхий сайдынхаа эсрэг санал өгсөн сайд нар бүгдээрээ сайн ажиллаж байсан мэтээр сошиал дээр өөрсдийгөө магтуулж байна. Үүнээсээ ич. Бүх сайд сайн ажилласан юм бол яагаад төсөв нь 2.3 их наядаар тасарчихсан юм бэ?!” гэнэ лээ. Л.Мөнхбаясгалан гишүүн ч дуугүй суусангүй. “Ерөнхий сайдынхаа эсрэг санал өгсөн сайд нар гавьяагаа үнэлүүлэх гэж улайрч байгаа нь ой гутам” гэсэн мэдэгдэл хийчихлээ. Урвасан сайд нар дараагийн танхимд орох эрхгүй нь улс төрийн соёлын наад захын зарчим учраас жирийн иргэдээс эхлээд улстөрчид хүртэл урвагч сайд нарыг жигшээд байгаа юм. “Түгжил” сайд нарыг улсаараа жигшиж буй энэ цагт Ерөнхий сайд Г.Занданшатар арай ч урвагчдад найр тавьж гоомой шийд гаргахгүй байх.
Хэрвээ мань эр Ерөнхий сайдынхаа эсрэг кноп дарсан Н.Учрал, Б.Батцэцэг, Б.Жавхлан, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн, Т.Мөнхсайхан нарыг кабинетдээ багтаачихвал төдийгөөс өдий хүртэл бүтээж ирсэн улс төрийн карьер нь төгсөнө.
Г.Зандаршатарт гэж нэр цохож байгаад сануулахад, урвагчидтай сэм хуйвалдаж сайд болговол таныг “УИХ-ын дарга хүртэл өндөр алба хашсан тулхтай улстөрч” гэж үнэлдэг хүмүүсийн бодол ор мөргүй өөрчлөгдөнө. “Хоёр байтугай хорин нүүдлийг хардаг шатарчин улстөрч” гэж дэмждэг хэсэг өөрийг тань “Урвагчдын Засгийн газрын тэргүүн” гэж дооёолон харна. Ерөнхий сайдаасаа, кабинетаасаа урвасан сайд нар өөрөөс чинь ч бас урвана. Ах, дүүс болтлоо биенээ ойр мэдэх У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийг эвдрэлцүүлж, Засгийн газрыг унагаж дөнгөсөн төрийн хутгуур өөрийг чинь ядах юмгүй номер нэгийн дайсан болгож, тэргүүлсэн засгийг чинь самарч чадна. Гэх мэтээр цааш яривал урвагчдаар засгаа бүрдүүлэхийн эрсдэл, аюулыг тоочоод барахгүй. Эцэст нь Г.Занданшатарт дайх ганц л үг байна. “Урвагчдын Засгийн газар” байгуулж хөгөө хөлдөө чирэв дээ. Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно шүү, Ерөнхий сайд аа.
Б.Дулам
Сэтгэгдэл17
Ugaasaa uls turd udsan uvaigui shunaltanguudad naiz nuhud nam zasag ene ter gej baihgui bugd mungunii tuluu yug ch hiine? Byambatsogt Enhamgalan Battsetseg Choichilsiren geed ed dandaa hudal huurmag hulgaigaar l amidarch irsen luivarchid shuu?
Данх эдгээр Түгжил сайдуудынхаа албан тушаал худалдаж авахад зарцуулсан мөнгийг өсгөж буцааж авахад нь саад хийж хохироож уурыг нь хүргэсэн .Бас Батдөлийн хадгалж байсан Бямбацогт Жавхлан нарын мөнгийг Данх дээрэмдэж авсан.
Will see what is meaning UBa
МАН-ын дарга Ми Еэ овогт луухаан хятад данжаадаа түгжилдэж унагаад өөрөө албан тушаал эрх ямбыг эдэлж данжаад даргынхаа яньшуй , жинь юүй ханхалсан тансаг жорлонд нь бааж суухдаа хожим өөрөө бас түгжилдүүлж зайлах болно гэдгээ Данх тооцоолж байсан болов уу?
Оюунэрдэнэ болон түүний бүлэглэл ямарр их хорсол заналтай байнаа Сөргөлдөх тусам. Пачнгуудбг нь ярих болно ш дээ 25 км төмөр замыг 250 тэрбумаар барих өолёихлоо 26 жилийн турш нүүрсээ бартераар гаргаж ямонголд ямар ч доллар орохгүй болно гэж Н Энхбаяр ноцтой мэдэгдэл хийсэн шүү Шалгах л байх
Үхсэн ацаараа шалгадаг юм? Наад хулгай дээрэмд чинь Хүрэлсүг , АТГ, цагдаа тагнуулын дарга нар өөрсдөө хам хэрэгтнүүд болчихсон байвал чи яах уу
МАН-ыг Монголын төрийг хутган үймүүлэгч хятадын эрлийзүүдийн хятад нам гэж нэрлэчихэд нэг их буруудахгүй. МАНын даргын ажил хийж байсан улс голдуу хятад хужаа манж гаралтай улс байгаад байдаг. Үүсгэн байгуулагч нь манжийн хайсы овогт гаоминг баатар Сүх. Хүрэлсүх, Сү Батболд нар хай сы овогт Сүхийн хамаатнууд гэгддэг. Мөн ерөнхий сайд Бао Линь овогт Цэрэндорж хужаатай бас хамаатангууд гэгддэг.
АН бүр хятадын нам болчихоод удаж байгаа бидэнд өөр сонголт байхгүй МАН зөвхөн МАН
Хүрэлсүг бол эцэг нь сяо мянь овогт манж, эх нь Говь Алтайн тангад гаралтай, манж тангадын эрлийз хүн. Монголын ард түмэн Хүй Сю Жан гэдэг цолыг зүгээр ч нэг өгөөгүй.
Өглөө бүр Тангад улс мөхөөгүйг надад сануулж бай
Е сайд шиг харагдахгүй л бгаа юмдаа. Өөрөө шийдвэр гаргаж чадах болов уу
Оюун эрдэнийг огцруулсан нь Мафийн тогтолцооноос салгаж өгсөн,дарангуйлал руу орсон гэдгийг олон улсын байгууллагууд тогтоосноор эрх чөлөөт нийгэм рүү буцаад орсныг батлах өглөө!!! Оюук чи бол дарангуйлагч Монгол төрөөс хол байхгүй ёстой хүн!!@
Оюун эрдэнийг огцруулсан нь Мафийн тогтолцооноос салгаж өгсөн,дарангуйлал руу орсон гэдгийг олон улсын байгууллагууд тогтоосноор эрх чөлөөт нийгэм рүү буцаад орсныг батлах өглөө!!! Оюук чи бол дарангуйлагч Монгол төрөөс хол байхгүй ёстой хүн!!@
Занданшатарыг хэт үнэлэх хэрэггүй. Тэрэнд бие даасан бодлого явуулах чадвар, чадамж байхгүй ш дээ. Их хурлын гишүүн биш, намын дарга биш хүнээс юу шаардаад бгн бэ. Наад шаардлагаа Хүрэлсүхэд тавибал харин зөв болох байх.
Danx xaxuuliin orlogoo batalj chadaxgui ogtsorsnoos bolj ajldaa sain chadvartai said nar chiregdej xoxirson. Tiimees sain ajillaj bsan Battsetseg terguutei saiduugiig uldeej Chiijilsuren metiin gainuudiig yavuulbal zuid niitsne!!
Урвагч Оюун эрдэнийн Троллууд захиалгыг авч бичиж байх шиг
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь угаартуулж алсан еронхий сайд данх хочит оэ гээч байлаа !!!!!