
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 16 /The Guardian/. Их Британийн Гадаад тагнуулын алба болох MI6-гийн даргын албан тушаалд анх удаа эмэгтэй хүн томилсон тухай тус улсын Засгийн газар мэдэгджээ.
"Тагнуулын нууц албаны (MI6) даргаар тус байгууллагын түүхэнд анх удаа эмэгтэй хүнийг томилох шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд өнөөдөр мэдэгдлээ.
Блейз Метревели тус албаны 18 дахь дарга болж байгаагаас гадна, манай улс улам бүр өсөн нэмэгдэж буй аюул заналтай тулгарч буй энэ үед энэхүү албан тушаалд томилогдож байна” хэмээн Засгийн газрын цахим хуудсанд нийтэлсэн хэвлэлийн мэдээнд дурджээ. Өдгөө 47 настай Б.Метревели ирэх намар албан тушаалаа өгөх Ричард Мурын оронд томилогдсон байна. Б.Метревели одоо MI6-гийн технологи, шинэчлэл хариуцсан Q албыг удирдаж байгаа ажээ. Кембрижийн их сургуульд нийгмийн антропологийн чиглэлээр суралцсан тэрбээр мөн дотоодын аюулгүй байдлын алба болох MI5-д өндөр албан тушаалуудыг хашиж байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Стармер гуай Жеймс Бонд 007 сериалд ухаангүй дуртай гэсэн, ккк
Балиар муухай фашист SS царайтай авгай байна, хамар доор нь дөрвөлжин сахал нэмчихвэл яг л эмэгтэй Гитлер царай!