
ПЁНЬЯН, 2025 оны зургаадугаар сарын 12 /Yonhap/. Умард Солонгосын тал чанга яригчаар Өмнөд Солонгосын эсрэг суртал ухуулгын нэвтрүүлэг дамжуулахаа пүрэв гарагт түр зогсоосон бололтой гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгджээ.
Өмнөд Солонгосын тал хилийн дагуу бүтэн жилийн турш явуулсан Пёньяны эсрэг суртал ухуулгын нэвтрүүлгээ зогсоосноос нэг хоногийн дараа дээрх мэдээлэл гарч байна.
“Умард Солонгосын тал чанга яригчаар дамжуулан суртал ухуулга явуулсан тухай мэдээлэл пүрэв гарагт бүртгэгдээгүй” гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлээд, Умардын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна гэжээ.
Умард Солонгосын чанга яригчийн дамжуулалтыг лхагва гаргийн орой хамгийн сүүлд сонссон гэж нэрээ нууцалсан цэргийн алба хаагч мэдээлсэн байна.
Хурцадмал байдлыг намжаах, итгэлцлийг сэргээх зорилгоор чанга яригчаар нэвтрүүлэг дамжуулахаа зогсоохыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён лхагва гарагт тушаажээ.
Э.Хулан
Эх сурвөлж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Нэг улс байж хоорондоо дайсагналцаж байлддаг эргүү тэнэгүүд.
бид ч дутахгүй эргүү л дээ, жалга довны үзэлтэй, за тэгээд үг соливол муудалцах гээд, үйлдэл хийвэл зодолдох гээд, японд саяхан манай аваргууд сархад ууж хоорондоо баахан гөвөлцөөд нэгийгээ алах шахаж, ээ дээ кэцүү хүмүүс шүү?