Би бол ураны мэргэжилтэн биш. Олон улсын харилцааны түүхч мэргэжилтэй. Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг нь энэ жил ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа Өрнөд дэх нэг гол түнш улсаа “гуравдагч хөрш” байлгачих гээд л үзээд байгаа ахмад дипломатч. Ураны гэрээний ажлын хэсэгт дипломатч, олон улсын харилцааны судлаачийн хувьд оролцсон.
“Гуравдагч хөрш” –Франц нь Монгол Улсын хувьд хэн юм бэ, ямар ач холбогдолтой улс вэ, бид тэдний хувьд хэн юм бэ, яах гэж энэ том төслийг явуулах гээд байгаа юм бэ, түүний геополитик, геостратеги, геоэкономик учир холбогдол нь юу юм бэ гэдэг сэдвээр УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хороодын хурал, намын бүлгийн хурал дээр олонтаа ярьж байсан даа.
Тэр тухай энд давтан өгүүлэх гээгүй, гарчигт заасны дагуу нэгэн бүтээлийг уншигчиддаа, монголчууддаа таниулъя гэж шийдлээ. Уран гэгч энэ металл хүн малд хортой, хоргүйн тухай нийгмээрээ л шуугилаа. Зуны дэлгэр цагт шуугиан намжих шиг боллоо. Наадам ч дөхлөө. Тэгвэл хортой юу, хоргүй юү гэдэгт хариулт өгсөн эрдмийн бүтээлийг МУИС-ийн химийн тэнхмийн эрхлэгч доктор проф. О.Болормаа, ШУА-ийг төлөөлөн квантын физикч эрдэмтэн доктор проф. К.Цоохүү, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач-шинжээч, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нар хамтран туурвижээ.
Ийнхүү энэ бүтээлээрээ Монгол орны маань ундны усан дахь ураныг монгол эрдэмтэд анх удаа бие даан судлаад гаргаад иржээ. Тэд 2012-2021 онд энэ судалгааг ул суурьтай удаан хугацаанд хийжээ. Физикч, химич мэргэжилтнүүд хамтран судалсан нь бүр ч давуу тал гэлтэй юм. Ганц эрдэмтэн биччихсэн бол элдвээр хардахсан. Бас хараал зүхэл амсуулчихаж болно гэж саная. Гэтэл физикч, химич эрдэмтэн мэргэдийг яалтай билээ. Нийлж байгаад ам таглах, муугаар бол, сайнаар бол ард иргэдээ ухааруулж ойлгуулах хамтын хүч юм биш үү.
Ураныг газар дор уусгах арга бол орчин цагийн уран олборлолтын үндсэн технологи бөгөөд газар доорх урантай усны хүнд элементийн тухай асуудал юм. Тэр тухай “Монгол орны ундын усан дахь уран” гэсэн энэ номоос үзэж сонирхох биз ээ.
Харин энэ тухай яагаад өгүүлэв гэвэл Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн (тэгш тоотой) ойн жил, бас Ураны хамтын ажиллагааны тухай томхон гэрээ байгуулаад хэрэгжүүлж эхлэх гэж байгаа торгон агшинд энэ ном бүтээгдсэн тул манай улс төрчид, хэвлэл мэдээллийн ба олон нийтийн хөдөлгөөнийхөн анхааралдаа аваасай хэмээн уриалан дуудаж байгаа хэрэг. Хоёр Ерөнхийлөгч нэг онд–2023 онд харилцан айлчлахад би гадаад бодлогын шинжээчийн хувьд оролцож мэдээллийг олон түмэнд хүргэж явсных ноён У.Хүрэлсүхэд номын дээжээ өргөн барихыг эрдэмтдээсээ хүсье. Нэгэнтээ хоёр орны харилцааны түүхэнд тэгш тоотой ой тэмдэглэж байгаагийн хүрээнд гэх үү дээ, энэ номыг Төрийн соёрхолд хэсэг нөхөд дэвшүүлсэн сурагтай. Би сонсоод баярлаад сэтгэгдлээ энд бичиж байгаа хэрэг шүү дээ. Нэр дэвшссэн энэ бүтээлийг дэмжих эсэх талаар Ерөнхийлөгч шийдвэрээ гаргах байх.
Мэдээж Монголын Төр, Төрийн тэргүүн олон бүтээлд Төрийн соёрхол хүртээдэг. Оюуны охь болсон дуу, шүлэг, уран зохиол гээд манайхан олныг мэднэ дээ. Тэгвэл энэ удаа Төр маань шнжлэх ухааны бүтээлд соёрхлоо хүртээлээ гэхэд яагаад болохгүй гэж.
Ураны маш том төслийг улс төр нь дэмжиж байна гэдгийг нотлох зөв ажил байж болно. PR талаасаа ч бас их чухал үйл явдал болно. Эрдэмтдээ дэмжиж буйн илэрхийлэл болохоос гадна ард иргэдээ тайвшруулсан, ухааруулсан, гэгээрүүлсэн алхам ч болох юм бил үү?
Судлаач-проф. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Д.Баярхүү
Сэтгэгдэл20
өөрийгөө о/ у ын судлаач гэчихжээ кк нөгөө оросын зэвсэг дуусаад хүрзээр үзэлцэж бна гэдэг нөхөр дөө.мангарсүхэд энийгээ заадаг бх даа.
Чи тэгээд ямар мэргэжилтэй, юу бүтээсэн хүн билээ, нэр усаа ил бичээд гараад ир л дээ. Ядаж алдаагүй бичиж сурчих л даа, эхлээд...
Худалч хүний мэргэжил олон гэж энэ юм. Монголын төрөөс зайлуулж гудамжинд лааз өшиглүүлмээр нөхөр бол Баярхүү мөн.
Надаас эхлээд юм мэддэг цөөхөн хэдэн хүн л уран бол маш хэрэгтэй зүйл ! Зөв олборлож авбал хоргүй гэдгийг мэддэг юм ! тэр газар доор нь уусгаж авах арга чинь л хамгийн зөв бөгөөд хор багатай юм ! Монголын нийт масс бол уран хортой хэрэггүй гээд ойлгочихсон эсрэг хандлагатай байгаа ! Ийм үёд энэ бичигдсэн номонд Хүрэлсүх төрийн шагнал өгвөл суудлаасаа өнхөрнө гэсэн үг ! Сая Хүүк Москвад очсон чинь Путин Макронтой битгий аальгүйтээд алцганаад байгаа гэж анхааруулсан шүү дэ ! тэгээд ирээд зогсоочихоо биз дэ !
Маш зөв санаа, дэмжих л хэрэгтэй, Энэ бүтээлд Төрийн шагнал өгөх л хэрэгтэй
Шашин шинжлэх ухааны дээр гарч мухар сүсэг болж
Занданшатар нь боловсролтой хүн учир асуудалд арай өөрөөр буюу шинжлэх ухаанчаар хандана биз дээ, гэж л горьдож бна даа !!!
монголд хоршзй юм хонины мах л байна
Баярхүү энэ хүмүүсийн сошиал дээр ухамсаргүй мэдээлэл тавьдагийг яах вэ
Макрон хятадтай их дотно сүжирч байгаа найдвартай 3 дагч хөрш мөн үү дээ
Цооног ухаж Ураныг хайж олсон нутгуудад мал, зэрлэг амьтад Генийн өөрчлөлтөнд орж, олноор үхэж өвчилж, үхэж байгаад Францын АРЕВА, ОРАНО буруугүй гэж ХУДЛАА НОТОЛГОО болгох зориулалтаар "ХӨЛСНИЙ АЛУУРЧИН эрдэмтэд" их хичээжээ ‼ Тэднийг ЦААЗЛАЯ ‼
Ураныг магтан дуулуулхын тулд мөн ч их мөнгөөр хуурамч лобби хийж, бүр төрийн шагнал олгуулах юм гэнээ?! Арай ч дэндүү юмаа.
Д.Баярхүү гуйа хол очиж хуцаарай Өчнөөн олон мал эрэмдэг жирэмсэн эх зулбаад асар олон ххоотой муу дохио илэрч байхад хэдэн халтар төгрөгөөр эх орноо зарлагаа даруй зогсоо
Төрийн соёрхолыг аливаа улсын хөгжилд тус нэмэр болохуйц бүтээлд өгдөг. “Монгол орны ундын усан дахь уран” нь шинжлэх ухаан, байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон бүтээл мөн үү мөн.

Монгол орны маань ундны усан дахь ураныг монгол эрдэмтэд анх удаа бие даан судлаад гаргаад иржээ. Тэд 2012-2021 онд энэ судалгааг ул суурьтай удаан хугацаанд хийжээ. Физикч, химич мэргэжилтнүүд хамтран судалсан нь бүр ч давуу тал гэлтэй юм. Ганц эрдэмтэн биччихсэн бол элдвээр хардахсан. Бас хараал зүхэл амсуулчихаж болно гэж саная. Гэтэл физикч, химич эрдэмтэн мэргэдийг яалтай билээ. Нийлж байгаад ам таглах, муугаар бол, сайнаар бол ард иргэдээ ухааруулж ойлгуулах хамтын хүч юм биш үү. Ураныг газар дор уусгах арга бол орчин цагийн уран олборлолтын үндсэн технологи бөгөөд газар доорх урантай усны хүнд элементийн тухай асуудал юм. Тэр тухай “Монгол орны ундын усан дахь уран” гэсэн энэ номоос үзэж сонирхох биз ээ.

Зөв, дэмжмээр санал байна.