
Эх дэлхийн хүн ардыг энэрэн нигүүлсэх, эв нэгдэл, харилцан ойлголцол, зөв ёс суртахууны үзэл санааг үндэслэгч Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндийг иргэд Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Энэхүү өдрийг НҮБ-аас 1999 онд дэлхий дахинаа тэмдэглэх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ жилийг “Амар амгаланг хамтдаа бүтээе” уриан дор тэмдэглэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн “Төр нь шашнаа хүндэтгэнэ” гэсэн үзэл санааны дагуу 2019 оноос жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан нь ач холбогдолтой билээ.
Энэ өдөр бүх нийтээрээ түүх уламжлал, ёс заншил, хүмүүний боловсрол, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэн өөр хоорондоо эвтэй найрсаг, элгэмсэг дотно хүндлэлийг илэрхийлж, саарыг тэвчин, сайныг үйлдэн, зон олноороо, гэр хотлоороо амар амгалан, баяр баяслаар дүүрэн тэмдэглэхийг Та бүхэндээ хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН
Сэтгэгдэл4
Хамгийн өндөрлөг нь энэ үү?? Нөгөө цэрэг байдаггүй ээ...
Буддагийн төрсөн үхсэн өдөр ч яахав ! Дулааны 3 р станцын турбин гёнаратороо янзлаачээ ! Ирэх өвөл хөлдөж үхэхээр байна шүү ! Энэ Чойжилсүрэн чинь жинхэнэ амилсан эрлэгийн хаан Дамдинчойжээ юм биш үү !
орсууд уурын турбин генераторуудыг солиод тавиад демантажлаад мантажлаад өгнө гэсэн шүү дээ лодойсамбуу орсуудаар хийлгэхгүй гэж байсан Украйнаар хийлгэх гээд байгаа юм уу япон өндөр үнэтэй хоёр аэрфлот нисэх онгоцны буудал барих мөнгөөр нэг онгоцны давчуухан буудал барих жишээтэй хятад нүүрсний станц барихүй гэсэн ёвроп өндөр үнэтэй италиар бариулж эвдүүлж байсан биз дээ
Амарбаясгалан дарааг наад Цогтбаатар гэдэг гэмт хэрэгтнээ хэзээ хөөж явуулах вэ??? Бид төрийн дээд байгуулагадаа гэмт хэрэгтнийг орогнуулмааргүй байна. Ард түмнийг доромжлоод байгаа юм уу хаашаа юм бэ???