
ЕТГ-ын дарга Г.Занданшатарын МАН-ын бага хурал дээр хэлсэн үгийг товчлон хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Та бүхний итгэл бол надад хүлээлгэсэн итгэл төдийгүй намын гишүүд, ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлага юм.
– Энэ бол Та бүхний өнөөдрийн гаргасан шийдвэр эв нэгдлийн илэрхийлэл, намын шинэ шатны үүрэг хариуцлага, иргэдийн хүлээлт, улс орныг тогтвортой, урагш хөтлөх гэсэн хамтын шийдвэр гэж ойлгож байна.
– Өнөөдөр бид эдийн засгийн шинэ сэргэлт, баялгийн шударга хуваарилалт, хөдөө орон нутгийн хөгжил, залуусын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын шинэ шатны шаардлагуудын өмнө ирээд байна. Ард иргэдийн зүгээс Төр нь амласан үгэндээ эзэн байх, бодлого нь тодорхой, хэрэгжилт нь хариуцлагатай байхыг шаардаж байна.
– Монгол Ардын Нам бол Монгол төрийн тулгуур багана, улс орны тусгаар тогтнол, тогтвортой байдлыг баталгаажуулагч улс төрийн хүчин. Бид "Хүн төвтэй хөгжил, шударга нийгмийн төлөө хамтдаа" гэсэн үнэт зарчмаа ажил хэрэг болгох хариуцлагатай цаг үед амьдарч байна. Энэ зарчмыг амьдралд хэрэгжүүлэх гол талбар бол гүйцэтгэх засаглал юм. Улс орны хөгжлийн дараагийн алхам бол бодлогын залгамж халаа, хэрэгжилтийн үр нөлөө, хариуцлагын тогтолцоог шинэ түвшинд гаргах явдал гэдэгтэй Та бүхэн санал нийлнэ гэдэгт итгэж байна.
– Би өнгөрсөн хугацаанд парламент, гүйцэтгэх засаглал, гадаад харилцаа, төрийн бодлогын түвшинд ажиллахдаа олон бэрхшээлийг туулахын хажуугаар ардчиллын үзэл санааг бататгах, төрийн тогтвортой байдлыг хангахын төлөө зүтгэж ирсэн. Энэ бүхнийг гүйцэтгэх засаглалын түвшинд залгамж, уялдаатайгаар хэрэгжүүлэх нь миний дараагийн зорилго байх болно.
– Өнөөдөр энэхүү итгэлийг улс орон, ард түмнийхээ өмнө хариуцлага болгон хүлээж авч байна. Миний үйлдэл үгнээс илүү байх болно. Бодлогоо хэрэгжүүлдэг, ярьснаа хийдэг, хариуцлага хүлээдэг, хамт олонтойгоо ойлголцож ажилладаг Ерөнхий сайд байх болно гэдгээ илэрхийлье.
– Би “Хүнийг төвд нь” тавьсан хөгжлийг, “Шударга ёсыг эрхэмлэсэн төр”-ийг, “Нэг нам – Нэг бодлого – Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгт хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилсан ажил хийх болно.
– Надад оногдож буй гол хариуцлага бол намын дотоод эв нэгдлийг хадгалах, залуус, эмэгтэйчүүд, бүхий л давхаргын гишүүдийн оролцоог бодлогын төвд тавих, "Нэг нам – Нэг бодлого – Нэг зүтгэл"-ийн үзэл санаагаар урагшлах явдал юм.
– Намынхаа мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн бодит өсөлтийг бий болгоход бүхнээ зориулна. Засгийн газрын бодлого бол ард түмний амьдралд шууд нөлөөлдөг, иргэдэд мэдрэгддэг байх ёстой.
– Засгийн газар ард түмнийхээ төлөө ажилладаг байх ёстой. Би энэ зарчмыг мөрдлөг болгож, бодлогоо уялдуулж, нээлттэй, хариуцлагатай, тууштай ажиллана.
– Намынхаа эв нэгдлийг эрхэмлэж, журмын нөхдийнхөө итгэлийг хүндэтгэн, Монголын ард түмний өмнө нэр төртэй, шударгаар зүтгэхээ илэрхийлье
Сэтгэгдэл21
худал шаа
Ингээд өнөө ард түмний чих тавьж байгаа баримт, шийтгэл түүнийг xэрэгжүүлэx туxай ганц үг ган гэxгүй болоxоор бүгд xудлаа, луйварчдийг авилгачдыг шийтгэxгүйгээр БҮГД XУДЛАА !!!
Монголд Данжаад бэлдэж өгдөг Удирдлагын академи нэртэй данжаадын дамжааг улсаас санхүүжүүлдэг байдлыг зогсоох хэрэгтэй. Данжаадын дамжааг байрыг нь түрээсэлж, багш нарыг нь хувийн дамжаагаа байгуул гээд хөөмөөр байх юм.
Ер нь нэртэйгээр нь тэр бумын луйвар аллага эрүүгийн дээд ялыг 5 жил болгосон нь дээр дээ, тэгэxгүй бол ард түмэн 30 жил энэ иx луйварт 5-с дээш жилийн ял өгөөгүй "НАЙРААНИЙ ТӨР"-ийн эсрэг босоx болж !!!
НАЙРААНИЙ ТӨР
Хууль бус засаг. Пропорционал тогтолцоо байхгүй болсон.
НАЙРААНИЙ ТӨР
НАЙРААНИЙ ТӨР
НАЙРААНИЙ ТӨР
бүлэглэлийх
ARDIIN NAMIIN BAS 1BALAI OYUERDENEES ARAI DEER BHAA GJ NAIDAHAAS YADAJ BOLOVSROLTOI UDAM SUDAR SAITAI YUM
Хууль бус засаг. Пропорционал тогтолцоо байхгүй болсон.
Эх орноо хөгжүүлж иргэдийнхээ амьдралыг өөд нь татахад бүхнээ зориулах ёстой шүү ЕС
Хууль бус засаг. Пропорционал тогтолцоо байхгүй болсон. Шаа шаа монголын ард түмний санал авч чадаагүй хүмүүс засаг барьдаг гэж ёстой байхгүй. Оджаргал пиздаа төрийн эргэлт хийлээ.
Гандан хоншоорт эхлээд орлогоо нотол..Эхнэрийн компаниар нүүрс хулгайлсан нүүрс зөөдөггүйгээ нотол..
Mundag shuu. Sain hicheegeerei. Hiisver bish, pop bish, huuramch bish, bodit ediin zasgiin usult gej yarij bui chin gaihamshigtai b. Temuulen bas mundag b.
Монголд Данжаад бэлдэж өгдөг Удирдлагын академи нэртэй данжаадын дамжааг улсаас санхүүжүүлдэг байдлыг зогсоох хэрэгтэй. Данжаадын дамжааг байрыг нь түрээсэлж, багш нарыг нь хувийн дамжаагаа байгуул гээд хөөмөөр байх юм.
Хамгийн түрүүнд ТЭЦ-3ЫН асуудлыг тендер зардалгүй яаралтай шийдэх хэрэгтэй. Санхүүжилтыг яаж босгох вэ. ТЭЦ-2 ыг ЭХЯ дээр дахин шинэчилж тендер зарлаарай. Төлгөн коммунист хэзээ ч хийгдэхгүй цаасан дээр үлдэх ажил хиыж байна
Энэ хүн тууштай тэмцэгч биш чадахгүй. ӨӨРӨӨ авилгач болохоор авилгач хулгайч нартайгаа тэмцэж чадахгүй ш дээ. Тэгээд ч хөгширч байгаа ямар ч зориг зүрхгүй бялдууч амьтан.
Оюунэрдэнэ мундаг сайн ажиллаж байсан. Ганцхан тэр шуналын микроб хүүхнээс л боллоо. Харамсалтай. Хэнч бай Оюунэрдэнэ шиг ажиллаж чадах хүн байхгүй шүү.
Татвар нэмээд авто зам ихээр барьсан ч орон нутаг хөгжихгүй