
МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна. МАН-ын дүрэмд АН шиг дотоод сонгууль явуулж, сунгаа хийх нарийн зохицуулалтыг анхнаасаа оруулаагүй юм байна. Тиймээс, нам дахь тодорхой субьектүүдээс нэр дэвшүүлж, Бага хурлын гишүүд санал өгснөөр дараагийн Ерөнхий сайд тодорно.
Энэ удаад шинээр томилогдох Ерөнхий сайд Монголын улс төр, эдийн засгийн хэцүүвтэр үеийг туулах нь тодорхой болсон.
Хамгийн түрүүнд “..,Засгийн газраа УИХ-д суудалтай улс төрийн намуудтай хамтарч байгуулах уу, эсвэл Бага хурлынхаа өмнөх тогтоолын дагуу дангаараа явах уу” гэдэг шийдлээ гаргана. Хамтарвал намынхан нь дургүйцнэ. Дангаараа явбал сөрөг хүчнүүдтэй тулна. Мөн “…Сүүлийн жилүүдэд тогтвортой байна” гэгдэж байсан Засгийн газрыг огцруулснаар эдийн засгийн уналт бодитоор ирж байна. Манай улсын хөрөнгө оруулалт, мөнгөний урсгал нь гаднаас хамааралтай байдаг.
Лав, “…Ойрын үед орж ирэх байсан 3-4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт царцлаа” гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Туулын хурдны зам, Оюу толгой, Чайна энержи зэрэг төсөл хийгээд хамтран хэрэгжүүлэх компаниудаас таагүй мэдээ дараалан ирж мэдэхээр байна. Тэд түрдээ “царцаах” уу, бүр “хөлдөөчих” үү гэдэг нь дараагийн Ерөнхий сайдаас шалтгаална. Энэ мэт ил тодорхой “механик” хүндрэл үүссэн учраас “…Хэн Ерөнхий сайд болох вэ” гэдэг ихээхэн чухал байгаа юм. Сараар тоологдох хугацааны туршид улсаараа дараагийн Ерөнхий сайдыг ярьсан. Энэ хугацаанд олон хүний нэр яригдлаа. Бодитой нь, МАН-ын генсек Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар байв.
Зарим нь “…Би Ерөнхий сайд болохгүй” гэж мэдэгдсэн. Гэхдээ, эцсийн шийдэл өнөө өглөө ч бүрэн гараагүй л байна. Баасан гаригт “…Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дөрвийн хэн нэг нь магадлалтай” гэж байсан.
Мэдээж, дээр дурдагдсан хүмүүсийн нэр Бага хурал дээр яригдаж таарна. Харин өчигдрөөс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, бас ЕТГ-ын дарга Г.Занданшатар нар дээр намынхан нь “төвлөрч” эхэлсэн бололтой. “…Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу” гэсэн яриа МАН хавиар таржээ. Олон нийтийн сүлжээ, бусад сувгаар ч тэдний эсрэг мэдээлэл тараагаад эхэлсэн байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл11
Ediin zacgiig holdooh tsartsaah geh um baihgui Dangaar zacag barih ni zob .Corog huchin eh orniihoo toloo um bol zob huuliig gatsaah erhgui ee
Тэмүүлэн ч гэх шиг зайлаа, баяны тэнэг хүү
Холимог тогтолцоогоор сонгууль хийж, ард түмний санлыг авч сонгогдсон олон гишүүнийг параламент сууж байгаа гол учир бол шилдэг засгийн газрыг байгуулах гэж тэр юм. Шилдэг засгийн газар бол зөвхөн хамтарч чаддаг байх зарчмаар ажилладаг герман шиг болохыг шаардаж байсан ард түмний хүсэл болно. Гэтэл одоо монголын ард түмний хүслээс огт өөр зөвхөн цөөхөн хэдхэн хүний бүлэглэлээр засаг байгуулах гэж байгаа нь байж боллмгүй урвалт юм. Урвагчид зөвхөн Оджаргалд үйлчилж байна. Монгол улс яах гэж 126 гишүүнтэй болсон бэ??? 48 хүнийг нийгмийн давхаргаас санал орхигдуулахгүй гэж сонгож оруулсан. Ийм ард түмний санлаас огт өөр төрийг байгуулах гэдэг бол төрийн эргэлт хийж байгаа гэмт үйлдэл мөн. Монголын ард түмэн идэж ууса Энхбаяр мэтийг дахин төр гай учруулах гэж холимог системийг сонгоогүй юм. Гантөмөрийг сайд болгохыг хүссэн. Дорж хандыг сайд болгохыг хүссэн учраас холимог тогтолцоог сонгож ард түмний саналаар байгуулсан засгийн газар юм. Байж болохгүй төрийн эргэлт шүү.
Zandanshataraac oor eronhii caid alga Ene hun buh talaar bolobcorcon hashir cuucan ulc torch , Eronhiillegchiin beltgel bolno oo
Холимог тогтолцоогоор сонгууль хийж, ард түмний санлыг авч сонгогдсон олон гишүүнийг параламент сууж байгаа гол учир бол шилдэг засгийн газрыг байгуулах гэж тэр юм. Шилдэг засгийн газар бол зөвхөн хамтарч чаддаг байх зарчмаар ажилладаг герман шиг болохыг шаардаж байсан ард түмний хүсэл болно. Гэтэл одоо монголын ард түмний хүслээс огт өөр зөвхөн цөөхөн хэдхэн хүний бүлэглэлээр засаг байгуулах гэж байгаа нь байж боломгүй урвалт юм. Урвагчид зөвхөн Оджаргалд үйлчилж байна. Монгол улс яах гэж 126 гишүүнтэй болсон бэ??? 48 хүнийг нийгмийн давхаргаас санал орхигдуулахгүй гэж сонгож оруулсан. Иймд ард түмний санлаас огт өөр төрийг байгуулах гэдэг бол төрийн эргэлт хийж байгаа гэмт үйлдэл мөн. Монголын ард түмэн идэж уусан Энхбаяр мэтийг дахин төр гайд учруулаг гэж холимог системийг сонгоогүй юм. Гантөмөрийг сайд болгохыг хүссэн. Доржхандыг сайд болгохыг хүссэн учраас холимог тогтолцоог сонгож, ард түмний санлаар байгуулсан засгийн газар юм. Байж болохгүй төрийн эргэлт шүү.
Zandanshataraac oor eronhii caid alga Ene hun buh talaar bolobcorcon hashir cuucan ulc torch , Eronhiillegchiin beltgel bolno oo
Учралыг ерөнхий сайд болгосон дээр
Занданшатар нь жин банг нь тааруулаад аваад явж чадна.Амараа энэ хүнд үед арай л туршлага дутна
Г.Занданшатар нь нэр цэвэр юм байна. Занданшатар нь л арай дээр байх аа даа. Амарбаясгалан бол хулгайч доо.
Амарбаясгалан дээр !
Шинэ тогтолцоог нурааж байна. Хэрвээ та нар хуучин тойргийн тогтолцоогоороо явах гэж байгаа бол 50 гишүүнээ огцоруулцгаа. Тэгээд 76 гишүүнтэй, намаараа засаг байгуул. Холимог тогтолцоог нурааж байгаа нь үндсэн хуулийг зөрчсөн төрийн эргэлт мөн. Төрийн эргэлт хийсэн бүх хүнийг шоронд хий.Муу өмхий Хүрэлсүх, сайн засаг тогтохоор өөрийнхөн эрх ашгийг хөндсөн байна. Хүрэлсүхийн эрх ашиг ёстой зайл цаашаа. Оджаргалын эрх ашиг зайл цаашаа. Монголын шилдэг хүмүүс нэгдэж засаг байгуул гэж холимог тогтолцоог сонгосон шүү. Гэтэл одоо Оджаргалын засаг болгож байна. Энэ хууль бус ажиллагаа бол холимог тогтолцоог нурааж байгаа гэмт хэрэг мөн. Нам харгалзахгүй сайн хүмүүсээр засаг байгуул гэж холимог тогтолцоог сонгосон.