
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд болж буй үйл явдлыг хоёр хүүхдийн зодоонтой зүйрлэсэн талаар Associated Press агентлаг мэдээллээ.
Тэрбээр энэхүү мөргөлдөөний талаар ярихдаа "ийм мөргөлдөөнтэй" байдал нь Москва, Киевт аль алинд нь ашигтай гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
"Заримдаа тэднийг хэсэг хугацаанд зодолдуулны дараа нь салгасан нь дээр" гэж Дональд Трамп Германы канцлер Фридрих Мерцтэй Зууван танхимд уулзах үеэрээ хэлжээ.
Тэрбээр мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй саяхан утсаар ярихдаа дээрх зүйрлэлээ давтсан гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Украины асуудлаарх энхийн хэлэлцээнд ахиц гарахгүй бол ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгахад бэлэн байгаагаа Германы канцлертай хийсэн уулзалтын үеэр мөн мэдэгдсэн байна.
Америкийн удирдагч мөргөлдөгч хоёр талд шахалт үзүүлэхийг үгүйсгээгүй бөгөөд тэрбээр хэлэлцээр байгуулах хугацааг өөрөө тогтоосон гэдгээ онцолжээ.
Эх сурвалж: kommersant.ru
Ж.Бат
Сэтгэгдэл4
Трамп 2 хоногийн өмнө Путин руу өөрөө залгаж нацист Киев террор хийх гэж байгааг мэдээгүй гэж учирлан тайлбарласан, ккк
Бөгспутин хошного трамп та 3 таарчдээ,,,,,гях,,гяхх,,,гяхх,,,,
UVGUN CH AIMHAI TAHIA BOLJEE. OROSIIN TAGNUUL KRASNOB GEGCH ETGEED SHUU DEE
Хар тамхичин Зеленский үхэж далд ороосой