Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын авто спортын “Мөнгөн шонхор” клуб 2018 оны эхний уралдааныг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулахаар болсноо зарлалаа.
Авто спортын уралдаан ннэ сарын 21-нд болох бөгөөд энэ удаагийн тэмцээнд авто спортын цол, зэрэггүй, залуу тамирчдын дунд зохион байгуулахаар болсон уралдааны онцлог гэж болно. Уралдааныг Монголын авто машин, мотоциклийн спортын холбоо, Монголын авто мастеруудын холбоо, “Speed” авто клуб, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн авто клубүүд хамтран зохион байгуулахаар болжээ.
Шинэ оны анхны уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын авто спорт, аялалын холбоо бол МҮОНТВ мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллах юм. Уралдаанд 50 орчим залуу тамирчин оролцон ур чадвараа сорихоор мэдүүлгээ ирүүлжээ.
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Тэмээгээр бас уралдаач - наад машинууд чинь яг адилхан.