sonin.mn

 (Монгол бөх дэх амилгын ёсны тухай мөчид өгүүлэх нь)

 Б.Болд /Вако Их сургуулнйн багш, доктор/


Монгол судлал нь олон улсын хэмжээнд нэгэнт бие даасан судалгааны салбар болж хөгжсөн. Монгол бөхийн барилдааны судалгаа (цаашид “бөх судлал” гэж товчлоё) нь Монгол судлалын хүрээндээ ч хараахан орон зайгаа олоогүй байна. Сүүлийн жилүүдэд зарим аймаг хошууд, ялангуяа Шилийнгол аймгийн олонхи хошууд нь тухайн нутгийнхаа бөхчүүдийн намтрыг эмхэтгэн найруулж байгаа боловч одоохондоо тодорхой судлагдахуунтай эрдэм шинжилгээний өгүүлэл, зохиол даанч цөөн байна. Энэ нь бө^судлал нь дөнгөж эхлэлийн үе шатандаа байгааг илэрхийлж байна.

Ер нь бөх судпал гэж юу вэ гэдэг үндсэн ухагдахууны тухай тусгай сэдвээр дэлгэрэнгүй өгүүлэх шаардлагатай боловч тус өгүүллийн агуулгаас шалтгаалж зөвхөн гол судлагдахууныхаа тухай өгүүлсүгэй.    Олдой өгүүллийн минь тухай эрдэмтдийнхээ үнэтэй шүүмжлэл хайрлахыг хүсэж байна.

Нэг. Тус өгүүллийн судлагдахуун

Монгол үндэстний алдарт тулгуур бичиг "Монголын Нууц Товчоон” нь ингэж эхлэдэг. <Чингис хааны язгуур дээр тэнгэрээс заяат Бөртэ Чино ажгуу. Гэргий нь Гуа Марал ажээ. Тэнгис гаталж ирэв. Онон мөрний тэргүүнээ Бурхан Халдунаа нутаглаж төрсөн    Батцагаан ажгуу.

Чингис хааны удам угсааг домгоор уламжилсан илэрхийлэмж нь одоо болтол гадаад, дотоодын Монгол судлаачдын анхаарлыг ихээхэн татсаар ирсэн билээ. Гэвч энэ талаар судлаачдын үзэлт адилгүй. Ц.Дамдинсүрэн “Бөртэ Чино” болон “Гуа Марал”-ыг тотемын амьтны нэр гэж үзсэн (2) бол Хүрэлшаа түүнийг умардын үндэстнүүдэд нийтлэг байдаг тотемын соёлын төв гэж дурьджээ. (3) Харин Элдэндэй, Оюундалай нар холбогдол    бүхий

материалыг үндэслэн “Бөртэ Чино”-ыг Тан улсын үеийн түүхт хүн хэмээн цохолборлосон байна. (4) Японы Монголч эрдэмтэн Танака Казехико <дээд тэнгэрийн заяагаар газар дээр бууж төрсөн Бөртэ Чино болон Г оо Марлын ураг барилдлагаа нь дан ганц тотем бэлгэдлээс хальж, хоёр аймгийн бүлгийн улс төрийн шинж бүхий нэгдэлцэл юмуу эсвэл ноёрхох харилцааг харуулжээ> гэж дурьдсан нь сонирхолтой байна. (5)

Тус өгүүлэлд дээр дурьдсан нарийн будилаантай домгийн өгүүлэмжийг задлан шинжлэхийг зорьсонгүй, харин “Бөртэ Чино”, “Гоо Марал” бол Монголчуудын амьтан дээдсийн өгүүлэмж мөн гэх үндсэн үзлээс “чоно" болон "бөхчүүд"-ийн харилцааг өгүүлэхээр гол зорилгоо болгосон юм.

Монголчуудын тархан сууж буй газар орнуудад Монгол бөх нь адил бус хэлбэрээр уламжлагдаж байгаа боловч “алдар цуутай бөхчүүдийг үхсэнийх нь дараа цээжинд нь чоно үүрлэж зулзагалдаг” хэмээх аман уламжлал харин түгээмэл байдаг. Энэхүү чоно болон бөхчүүдийн харьцааг илэрхийлсэн    аман уламжлалаас Монгол бөхөд агуулагдаж байгаа соёлын нэгэн нийтлэг шинж харагдаж байна. Эдгээр аман уламжпал нь бүтцийн хувьд маш дан цулгуй бөгөөд алдарт бөхчүүдийн амьд үед нь чоно ерөөс холбогддоггүй, харин үхсэнийх нь дараа дагаж яригддагонцлогтой. Иймээс үүнийг алдар цуут бөхчүүдээ домогчлон шидэчлэхээр дамжин бөхчүүдийнхээ хүнээс хэтийдсэн бие бялдар, хүч чадлыг эрхэмлэн шүтсэн тогтмол өгүүлэмж гэж үзэж байна. “Нууц товчоон”-д гардаг “Бүри бөх”-ийн “Бүри” нь “чоно” гэсэн утгатай болохоор “Чоно шиг бөх" гэж ойлгож болно. Энэ бол бөхчүүдийн эр зоригийг чонотой    зүйрлэсэн ховорхон жишээ юм. Одоохондоо догшин араатан жигүүртний нэрс нь Монгол Улсад бол “арслан”, “заан”, “начин” гэхчлэн бөхийн цолонд, өвөр Монголд бол “арслангийн цойлолт”, “буурын шогшоо” гэхчлэн бөхийн хөдөлгөөнд ихэвчлэн хэрэглэгдэж байгаа боловч харин “чоно” нь огт хэрэглэгдэхгүй байна.

Тэгвэл яагаад бөхийн хөдөлгөөнд “чоно” нь хэрэглэгддэггүй вэ? Монголчууд юунд алдар цуут бөхчүүдээ ингэж шидчилдэг вэ? тэр нь яагаад заавал"чоно"-той уялддаг вэ? Ямар утга санааг илтгэж байна вэ?

Одоонхондоо эдгээр асуултанд тодорхой хариулт өгөх, ялангуяа чоно болон бөхчүүдийн харьцааны тухай судласан өгүүлэл зохиол хараахан үгүй байна. Тус өгүүлэл нь яг иймэрхүү асуудалд үндэслэж, чоно болон бөхчүүдийн харьцааг "бөхийн хүүр хулгайлах" заншилтай холбогдуулан соёл-хүн зүйн үүднээс Монгол бөх дэх амилгын ёсны бүтцийг өгүүлэх болно.

Хоёр. Монгол бөх дэх хамтлагийн амилгын ёсон

Бөхийн барилдааны шашинт шинж, эсхүл бйхийн барилдаан нь шашны ёслолын нэгэн хэсэг болж байгаа үзэгдэл бол ихэнхи үндэстэн ястанд нийтлэг оршиж байдаг. (6) тиймэрхүү шашинт шинж нь тухайн үндэстэн ястны соёлын ахуй болон ертйнцийг үзэх үзлийг харуулсан байж таарна. Сахиулсаны тахилганд зориулж барилддаг уламжлалтай байсан Японы сүмо бөх Монголчуудын уламжлалт бөхийн барилдаан ч ийм байдаг. Монгол бөх бол бүрэн гүйцэт бэлгэдлийн шинж бүхий соёлын цогц мөн. Өөрөөр хэлбэл бөхийн барилдаан бол зөвхөн нэгэн зүйлийн биеийн тамирын үйл ажиллагаа бус, Монголчуудын шүтлэг, зан заншил, амьдрал ахуйг уусган шингээсэн соёлын^ бэлгэ тэмдэг юм. Монгол бөхийн эзэн бие болох бөхчүүд нь байнга нутаг орныхоо төлөөлөгчөөр илэрдэг. Шилдэг бөхчүүд зодогныхоо ард эсхүл туухуу дээрээ нутаг усныхаа нэрийг хаддаг. Японы мэргэжлийн сүмо бөхийн сүмочид ч нутаг усныхаа алдарт уул хайрхан,гол мөрний нэрээр өөрийгөө нэрлэдэг, Үзэмчинд <сорилгын залуу бөхчүүдийг хялбархан гадагш найрт явуулдаггүй бөгөөд нилээд итгэл найдвартай болсон үед сая томоохон найрт явахыг зөвшөөрдөг>. <дураараа яваад доор унасан> бөхчүүдийг чанга шийтгэдэг. (7) <нэг бөх унах нь тэр нутаг унаж байна> гэж үздэг нь яг ийм сёолын ахуйг илтгэжээ. Иймэрхүү үзэгдлийг В.Сайнцогт бээр <бөх нь хамтын амийн хэлбэр байсан> гэж тайлбарласан нь зөв байна. (8)

Зохиогчоос бөхийн барилдаан нь наадам болон овоо тахилга гэсэн ерийн болон ер бусын хоёр үндсэн орон зайд түүний үзүүлэх үйлдэл нь адилгүй байдаг тухай дурьдаж өнгөрсөн юм. (9) Тухайлбал баяр дурсгалын шинжтэй наадамд бөхчүүл нь тухайн нутгийнхаа төлөөлөгчөөр оролцдог боловч тахилга тайлгын утгатай овооны найрт харин хамтлагийн амин сүлд болсны хувьд нутгийн сахиулсанаа баясгах буюу сахиулсаныг дүрчилсэн хэлбэрээр илэрдэг. Тус өгүүлэлд тийнхүү бөхийн бүхий л бэлэг шинжийг өгүүлэхгүй. Харин гол судлагдахуунтайгаа холбогдуулан бөхчүүдийн зангий зүүх болон дархлах ёсны тухай товч өгүүлэн дараа нь Монгол бөх дэх амилгын тухай шинжилнэ. Амилга гэдэг нь <хамтлагийн амийг сэргээн үргэлжлүүлэх буюу чангатгах ёслол> гэсэн утгатай ухагдахуун болно. Мөн “хамтлаг" гэдэг нь “нутаг”-тай ойролцоо утгатай. Тухайлбал <нутаг бол тодорхой эдийн засаг нийгмийн харилцаа бүхий хамтлагууд нь байнга нутагшин ашигладаг хамтын ашиг сонирхолтой газар орон>-ыг зааж байна. (10)

1.3ангиа зүүх ба сэтэрлэх онголох

ёсны харьцаа Өвөр Монголын Шилийн гол зэрэг аймгуудын бөхчүүд хараас бусад өнгө орсон торгон зангиа зүүдэг. Гэвч бөхчүүл болгон зүүдэг бус тодорхойы нөхцөл хангасан бөхчүүдэд л олгодог. Энэ бол дээр ярьсанчлан сайн бөх нь хамтлагийн амийн бэлгэдэл болохоор зангиа нь зөвхөн бөхчүүдийн амжилтын үзүүлэлт төдий биш хамтлагийн амины бэлгэ тэмдэг ч болдогоос юм. Зангиаг ямар нөхцлөөр олгодог тухай П.Төмөр, Ө.Содном нар “Үзэмчин бөх”-дөө маш тодорхой бичсэн байдаг. (11)

<...Өнгөрсөнд их, бага найр гэж ялгал үгүй шанд орсон бөхөд зүсмэл зангиа (хуруу хирийн өргөн зүссэн дурдан)-г шангийн бодисын хамт өгдөг. 32-64 бөхтэй найрын тэргүүн бөхөд хошуу    зангиа(ам дөрвөлжин дурдангийн талыг хошуулан зүссэн) шагнадаг, 128 бөх барилдсан найрын тэргүүн бөхөд гол зангиа (зангидсан торгон хадаг) шагнадаг байв. Энэхүү гол зангиаг татахад гурван удаа олсон бөх сая зангиа хийж зүүх эрхийг олдог юм.> Үүнээс үзэхэд зангиаг 128 бөх барилдсан найрт гурван удаа тэргүүлсэн бөх л зүүх эрхтэй бөгөөд гол зангиандаа    бусад барилдаанд шагнагдсан хошуу ба зүсмэл зангиануудаа хуримтлуулан зүүдэг ажээ. Зангиатай бөхчүүд найр наадамд шөвгөрөх тутам зүсмэл зангиа нэмж зүүдэг. Энэ мэтчилэн зангиа нь бөхчүүдийн барилдааны амжилтыг үзүүлдэг боловч зангиа зүүх зан үйл нь бэлгэдлийн хувьд уламжпалт “мал сэтэрлэх” болон "онголох” ёстой гүнзгий холбоотой гэж үзэж болохоор байна.

 
Уйгаржин монгол бичгээс хөрвүүлсэн Б.Буяндэлгэр

Эх сурвалж: "Бөх сонин"