Наадмын тухай сайхан “үг” олон бий. Шүлэг ч ихтэй. “...Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж ерөөнө. “...Дараа жилийн наадам даанч хол байна даа” гэж хүлээнэ. “...Эрийн гурван наадам” гэж хүндэтгэнэ.”...Энэ жилийн наадмыг ирэх жил хуучилна” хэмээнэ.
Наадам монгол хүн бүрт дандаа л сайхан санагддаг. Улсын наадам, аймгийн наадам, сумын наадам гээд өөр өөрийн өнгөтэй, дурсамжтай. Мөн ч их яригддаг даа.
Харин сүүлийн жилүүдэд наадмын нэр хүнд улам унасаар байна. Ялангуяа бөх нь бүхэлдээ эрүүгийн хэргийн шинж агуулсан хулгай, луйврын яриа ихтэй болдог боллоо. Энд бөхчүүдийн дэвжээн дээрх ёс зүйн асуудлыг ярих гэсэнгүй.
Жил бүрийн наадмын дараа ёс юм шиг гарч ирдэг допингийн талаар хөндөх хэрэгтэй болов.
Энэ жилийн наадмын түрүү бөхөөс допинг илэрчээ. Ийм мэдээлэл түгж байна. Өмнөх жилүүдэд ч ингэсэн. Тэгээд л дараа жилийн наадам болтол хууч биш хэрүүл үргэлжилдэг болов шүү. Сайхан арслан, аварга цолыг хүртээд л алдаж байгааг нэг биш жилийн наадмын ард харсаар л ирэв.
Ер нь энэ сүүлдээ ёс юм шиг боллоо.
Ерөөсөө бид чинь наадмаа хийж чадахаа больчихсон. Начны найраа гэх шүлэг шиг сайхан нэртэй луйвар бөхийн торгон ногоон дэвжээн дээр алдаршсан. Бүх цол дээр л ийм баримт сэлт барим тавим яригддаг. Шулуухан хэлэхэд, энэ мэтээс болоод үндэсний бөхийн нэр хүнд шалаар нэг унаж, эцэстээ 2003 онд Үндэсний баяр наадмын хуультай хүртэл болсон. “Ёс зүйгээр хазаарлаж чадахгүй үйдлийг хуулиар хязгаарлах шаардлага гардаг” гэдэг. Хууль ингэж гардаг юм байна л даа. Ямартай ч бөхчүүд наадмаараа ч сайхан барилдаж чадахаа больсон учраас энэ хуулийн хязгааралалтад орсон хэрэг. Тэгээд ч дээрдсэнгүй. Хуулийн хязгаарт онцгойлон орж буй зүйлүүдийн нэг нь энэ допинг л доо.
Наадмын өмнөхөн өөрчлөгдсөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийг санаачлагч УИХ-ын гишүүд хууль өөрчлөх шалтгаанаа “....Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд ихээхэн гарсаар байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна.
Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь допинг хэрэглэхийг зөвлөж, хэрэглүүлж байгаа дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэг нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, энэ хөшүүрэг үр дүнтэй байж чадахгүй байна.
...Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагад үндэслэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагын механизмыг боловсронгуй болгохоор тусгасан, тухайлбал, допинг хэрэглэсэн бөх, сурын харваач, допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан дасгалжуулагч, эмч, дэвжээнд олон улсын допингийн дүрмийн дагуу хариуцлага оногдуулах механизмыг хуулийн төсөл тусгасан;дараах зохицуулалтыг оруулсан болно. Түүнчлэн Допингийн эсрэг үндэсний дүрмийг батлах хүртэлх хугацаанд хуулийн төслийн 21 дүгээр зүйлд заасан шилжилтийн үеийн зохицуулалтаар допингтой холбоотой харилцааг зохицуулах, шийтгэлийг оногдуулахаар тусгасан. ... Хуулийн төсөлд дээрх зохицуулалтыг оруулснаар допинг хэрэглэсэн бөх, сур харваач, морины уяач зэрэг болон тэдгээрийн багш дасгалжуулагч, дэвжээ зэрэгт хариуцлага тооцох олон улсын механизм бүрдсэнээр допинг хэрэглэх нь багасч, үүнээс үүдэлтэй маргаангүй үндэсний их баяр наадмыг зохион байгуулах нөхцөл бүрдэнэ” гэсэн байгаа юм.
Үүнээс “...Наадам маань ер нь юу болчихсон юм бэ” гэсэн эмзэглэл төрж байгаа юм. Энэхүү хуулийн танилцуулга хийгээд УИХ-аар хэлэлцэх үед гишүүдийн асууж тодруулж байгаа нь ерөөсөө л нэг допингод донтчихсон хэдэн нөхрийг яаж салгах вэ гэсэн агуулгаар хандаж байв. Тэдгээр гишүүний буруу биш. Шулуухан хэлэхэд, Бөхийн холбоо л энэ бүхэнд буруутай. Сүүлийн хэдэн өдрийн турш энэ жилийн наадмын допингийн хариу тойроод хэрэлдлээ. Бөхийн холбоо өөрийгөө өмөөрөөд сүйд. Тэргүүн нь УИХ-д хүч үзэх гээд байгаа болохоор нэр цэвэр байх ёстой байх л даа. Гэхдээ би үхэхээр чи үх гэдэг шиг Олон улсын допингийн эсрэг байгууллагын Монгол дахь төлөөний газрын хэд рүүгээ л дайраад байх юм.
Энэ талаар бага сага гадарлахын хувьд Бөхийн холбоо болон хууль, бөхчүүд хоёрынхоо дунд гүүр л байх ёстой шүү. Тэгээд тэр хэрэглэж болохгүй бодис, допинг илэрдэг эм тангуудыг бөхчүүдэд танилцуулж, ойлгуулсан байх учиртай. Бөхийн холбоо энэ ажлаа хийдэг үү. Бөхчүүд нь ч энэ жилийн наадам дууслаа, 13-наас нь эхлээд л ходоод руугаа орж байгаа хоол, унд бүгдийг хянах учиртай. Тэгэхгүй, ямар нэг сэжиг бүхий шинжилгээний дүн гарахаар бэлтгэлийн хэдэн өдөр идсэн ууснаа яриад гүрийчихэж байгаа харагддаг болов.
Ер нь бол Олон улсын допингийн эсрэг байгууллагад шинжилгээ сэлтээ өгч байгаа бол мэргэжлийн тамирчны түвшинд бэлтгэл хийж, дэг гамаа барих ёстой. Тэгвэл манай үндэсний бөхчүүд тэгдэг бил үү. Жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэлтэй байдаг бөх хэд вэ гэвэл цөөхөн л гарна шүү. Манай бөхийн онцлог чинь голдуу байгалиасаа төрмөл байдаг. Тэр утгаараа бэлтгэл нь ч “байгалиараа” явдаг гэхэд дэгсдэхгүй.
Тэгвэл мэргэжлийн тамирчид, жишээ нь, жудо, чөлөөт бөхийг аваад үз. Бөхчүүд бүгд мэднэ. Бэлтгэлээ яаж хийдэг, дэгээ хэрхэн барьдгийг гадарлана даа. Өөрөөр хэлбэл, Үндэсний бөх, тэдгээр мэргэжлийн спортуудын хооронд асар их ялгаа байдаг. Дээхнэ дээ, манай чөлөөтийн нэг том бөх допингийн шинжилгээнд бүдэрч байв. Яагаад гэхээр шээс хөөдөг эм хэрэглэсэн нь шинжилгээгээр гараад иржээ. Допинг хэрэглэсэн тамирчид түүнийгээ шээсээрээ гаргах гэж шээс хөөдөг эм уудаг юм байна л даа. Ингээд шинжилгээг цааш нарийсган хийж бөөн л юм болж байв. Ийм л нарийн эд дээ, энэ допинг гэдэг чинь.
Яг үнэндээ манай Үндэсний их баяр наадмын хуульд ч үүнийг шулуухан хэлчихсэн л байна. Хуулийн зорилтыг “...Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх, Үндэсний их баяр наадмын хүрээнд үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, үндэсний хурдан морины уралдаан, шагайн харвааг зохион байгуулах, цол, чимэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн. Их спортуудын гол агуулга энд дурдагдаагүй байгаа юм. Тэгэхээр энэ олон хуулийн хазаараа бөхчүүдээсээ авах ёстой. Тэгэхгүй бол энэ хэтрээд хоёр бөх хөөцөлдөж алхаж байгаад л нэг нь давчихдаг энэ тэр. Ер нь наадмын бөхийн барилдаан улам л утгагүй болж байна. Найраагүй, будилаангүй болдог сумын наадам ч байхгүй боллоо. Хамгийн гол нь допингийн шинжилгээ авч өгөхөө больчихъё. Тэгээд “...Үндэсний бөх бол их спорт биш юм байна” гэдгээ бид одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яг л сүмо шиг өөрсдийнхөөрөө сайхан барилдаад, монголчууд үзэж баясаад л байж байя. Тэгж байж дэлхийд ганцхан “өөрийнхөөрөө” Монгол наадам болно. Аа харин, нисээд л “Гарьд магнай” кинон дээр Дондогдулам хатан “...Миний бөхийг унагасан энэ наадмыг би үзэхгүй ээ” гэж ширэв татдаг шиг хэдэн дарга бухимдана биз.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Биш ээ.. дээр үеэс ноёд баян хүмүүст зориулсан хоолоо олж идэх гэсэн том биетэй хүмүүсийн ноцолдоон байсан.. ноёд баячууд цэнгэж баясах гэж… элэнцгийн их спорт … хоолны савнууд ямар баялаг бүтээгч биш том араг яснууд..
Энд ер нь "танк хүлдэгүүд" л голдуу сэтгэгдэл бичээд байна уу даа ? Агуулга нь тэр талдаа л бна доо !
Үндэсний их БАЯР НААДАМ гээд монгол даяараа харж бахархаж байдаг эрийн 3 наадмын нэг бөх бол сүүлийн үёд наадам биш болголоо . ДОПИНГ хэрэглэсэн бөх түрүүлэх юм бол тухайн бөхийн салбар хорооны улсаас гаргасан мөнгийг нь ТӨЛҮҮЛЭХ хэрэгтэй .Ард түмнээ хуурч улсын мөнгөөр ингэж наадах хэрэг алга . Түрүүлсэн бөхөд 5 , 6 , 7 гийн даваанд унасан бөхчүүдээс үзүүр түрүүнд хүрэх ч тохиолд байхыг үгүйсгэхгүй. Магадгүй 5 даваанд унасан бөх 7,, 8 давах ч байсан юм билүү . Ингэж наадмаа ХУВИЙН наадам наргиа цэнгээн болгодогоо бэн олих хэрэгтэй дээ
Битгий хөөргөөд сумлаад оодруулаад байгаач ээ .. Хүмүүс ээ…. энэ үндэсний бөх гэх малнуудыг ..!!!!!!
Энэ бөхчүүд үнэхээр ялзарсан толгой, ил жирсэн гүзээнүүд юмаа. Өөрснөө огт бур уугүй, хэрэглээгүй байхад илэрдэг допинг нь буруутай, бөхчүүдрүү дайрч давшилдаг олон нийт буруутай, бөхийн холбоо буруу тай, вада мада буруутай, төр засаг буруу тай.....гайхамшигтай ТЭНЭГ Т1 хүн биш бүр амьтад, тэхдээ бараг л нэг эст амьтад шахуу юм доо !
ямах нэгэн төрийн байгууллага мөн хувийн компаниас дээр нь барилдсан гэх идээл уугаал том том ярьсан нөхөд .. тэр байтугай хурандаа цол авч ч байх шиг.. төмөр өргөөл гүйгээл тамир хийгээл тэгээд уйлна гомдоллоно хар лалрууд.. өөгшүүлж дууслаа энэ лам , бөх гэж гачин хүмүүсийг… үхсэний нутаг ус баярлах … бүтээн байгуулалт , ногоон байгууламж их хийвэл нутаг ус сэргэж баярлах байх.. тэрнээс нэг гүзээт нөхөр ноцолдсоноос нутаг ус баярлахгүй ээ..
Чи ямар баялаг бүтээсэн бэ? жижиг араг яс аа...
Бөх гэсэн энэ нөхдүүдийг хамгийн хүнд хар бор ажилд дайчлан ажиллуулах хэрэгтэй.. улс орондоо ажил хийж том бие булчин чадлаа зориулах ёстой … !!! … мангар хөдөөний лалар л хэдэн жил барилдаад том том яриатай их том хүн болж бнашт.. маанаг мунхаг дүнхүү хүмүүс .. батэрдэнэ гэж таг хөдөөний бязда -г харчих жишээ нь..
Сумо бөхөд допинг хэрэглэхийг зөвшөөрдөг гэсэн шинжилгээ авдаггүй гэсэн ! Тэрэн шиг болгоё гэж байна л да зөв өө зөв !! Чи хамгийн чадалтай допингоо уу тэгсэн ч чамайг би хаяна гэж аархдаг тийм бөх Монголд байхгүй байна дээр үёийн бөхчүүдэд бол тийм сайн зан бий ! Удаан тэсвэртэй ядрахгүй ноцолдоод байгаа энэ Бат өлзий Батсуурь Хангай мэтийн нөхдүүд нэг эм уучихсан байдаг байх тэр нь допингдоо ордоггүй байх ! Эсвэл нэмж нэг эм уугаад илэрдэггүй байх ! Эсвэл улсын наадмаар л уухгүй байгаад бусад үёд нь бусад барилдаанд нь уудаг байх ! 2010 оноос өмнө бол бүгд л хэрэглэдэг байсан гэсэн ! Баагий аврага маань хүртэл гадаад дотоод явдаг хүн гайхуулж харуулаад л уудаг байсан гэсэн ! Яг үнэндээ бол чанга 100 грамм архи бол допинг шүү дэ ! Мөөёө аврага маань шилээр нь хөнтөрчихөөд гарахад унаж үзээгүй юмдаг !
Тахар Бадарч гэж нэг шал т1 юм, үнэндээ Тунгалаг Тамирын Бадарчаасаа илүү мун хаг лүд юмаа ! Бас Архангайчин бололтой, түй түй түй, допингийн бузар цаашаа.....
Допингийн шинжилгээ заавал хийгдэх ёстой зүйл.Харин хэрхэн хийж яаж зохицуулаж цаг алдахгүй байх нь төрийн зохицуулах асуудал,допингийн асуудал бөх,сжр харваагаар хязгаарлахгүй хурдан моринд ч заавал баых ёстой шинжилгээ яагаад гэвэл сүүлийн үед унаач хүүхдүүдийн амь нас эрсдэл явдал эрс ихэссэн бас л допингтой холбоотой шүү!!!!!!
Чаадаг гаруу ?!
Бөх бол чухал спорт. Уламжлалаараа байлдааны урлаг. Хатуу ширүүн хүнд спорт. Бие бялдар хөгжүүлнэ. Батлан хамгаалах, цэрэг армид, эрүүл мэнд талаас хэрэгтэй. Харин допинг олон улсын талаас хориотой. Их спорт мөн.
Бөх их спорт битгий хэл , " спорт " ч биш . Зүгээр л баяд - ноёдын ЗУГАА . Ардын хувьсгал ялах \ 1921 \ хүртэл тийм л байсан . Харин Оросууд л монголчууд аа , танар сэргэ - эрийн гурван наадммаа хий гэж давруулчихлаа . Танар түүхээ зуун зуунаар битгий хэл он оноор судал , ноёдод ноололдож , хүнд юм өргөж , гэрээ \ ээжээ суулгаж \ үүрч үзүүлээд л сайндаа унааны морь , хоногийн хоол оор шагнуулдаг ажил - амьдралгүй мангарууд л байдаг биз дээ . Дуучид , ордны бүжигч эмс ч ялгаагүй . Ардчилал аа , АНУ ахдаа хэлээд энэ хоцрогдсон бүдүүлэг - Оросоор давраалагасан ЁСОО халцгаа ... Оюука , та ч бас нэг юм хэл ...
Үндэсний бөх бол зугаа, наадгай наргиа.
Дамдин-Очир чи бичиг номтой сэхээтэншүү ухаантай юм бол битгий ингэж балайрч байга ач!!! Хар тамхи хэрэглэхийг уриалан дуудсан хэргээр чамайг хуулийн хариуцлагад татаж болохоор тэнэг юм чалчсан бна шүү !
Спорт байсан бол юу гэж ам авч байдаг юм, тийм спорт гэж байхгүй
Их спортод хамруулж болохгүй санагдана. Их спорт маш нарийн дүрэмтэй. Үндэсний бөхийн дүрэм тодорхой бус Ж нь элэг бүсээ хэд ч тайлж болно нусаа нийх талбайгаас гараад үзэгчдээс ус аваад ууна цэцтэйгээ болон бөхтэй маргалдах гэх мэт. Их спортод ийм зүйл байхгүй. Хэрвээ ийм зүйл гаргавал хасагдана. Их спортод нийцсэн дүрэмтэй болох.
Өвөл боохоор хотоор нэг том цүнх үүрсэн ажилгүй залуус зун болхоор хөдөөгүүр нэг том дээлтэй алцганасан пязданууд юу ч хийдэггүй хоолны савнууд..ХҮРЗ бариул..
Өнөө цагт ч гэсэн ЯВДАГ ЖОРЛОН гэсэн оносон нэр өгчихсөн л байгаа ш дээ , ҮЗЭГЧИД бол . Харин сонгуульд санал ГОРИЛОГСОД л ерөнхийлөгчөөр цол мол олгуулаад л байгаа болохоос ...
Зүгээр л наадмынхаас бусад бүх шагналд нь өндөр татвар ногдуулах хэрэгтэй мэт. Тэгээд шуналыг нь дарчихвал хэн барилдах гэж допинг хэрэглэх билээ дээ!
Хэнтийн том дарга нар Оюунболдын допинги йн асуудал дээр харин ч шударга хандсан !!! Одоо Архангайхан яах нь вэ, хар"ая даа,ямар "танк хүлж" хөглөхийм бол ?!
Чингисийн үед ийм улаан хөх юм өмчихсөн явдаг жорлонгууд огт байгаагүй.Энэ бөх бол манжийн соел..
Үндэсний бөхийн барилдааны түрүү үзүүрийн бөхийн бай шагналыг 1 сая төгрөгнөөс хэтэрүүлэхгүй байхаар хуульчлах хэрэгтэй. Мөн түрүүлсэн үзүүрлэсэн цол авсан нэмсэн бөхчүүдийг сум орон нутаг байгууллага нутгийн завлөл дотоод гадаадын компаниас машин байр болон бусад элдэв шагналаар шагнахыг хуулиар хориглох хэрэгтэй. Ингэж байж наад бөхчүүд чинь ёс зүйтэй болно. Мөн допиндохгүй болноо.
Үнэн үг үхрийн шар тос. 50 иад онд түрүүлж үзүүрлэсэн бөхцүүлд цэцэг өгдөг байсан л юм байна лээ ш тээ
Барилдахаасаа таахалзадаг нь их нэг л пээдийсэн алцгар явдаг жорлонгууд утсан чинээ амьтайгаа мэдэхгүй дээрэлхүү гэж жигтэйхэн улс орны хөгжил дэвшилд сохор зоосны ч нэмэргүй шуналын туламнууд байх юм тийм л гоё сайхан спорт юм бол яагаад дэлхийд ганц байгаад байдаг юм Допингтой хэрүүл тэмцэлтэй оролцогчид нь бүдүүлэг мангар тэнэг болоод л тэр болоогүйээ түрүүчээсээ баруун зүүнээ ч мэдэхгзй шахам гарууд хурандаа мурандаа нийгэм улс төрийн мэдлэггүй боловсрол нимгэн гарууд гишүүн мишүүн дарга сайд болцсон бүр дархлагдацсан шааж яваа Үнхээр эмгэнэлтэй Энэ янзаар бол наад үндэсний бөх гээч юм чинь байхгүй болно биз
Уламжилж ирсэн аль өнгөтэй өөдтэй бүхнийг маань энэ гадны нар хөл болсон луйварчид устгах бодлого явуулж байна даа,Алдаатай зүйл байгаа засаж залруулаад аваад явах л хэрэгтэй тэрнээс допинг зөвшөөрөх юм бол санаснаар нь устаж алга болно
Үндэснии бөх гэсэн нэрээ л харчаач дээ Зөвхөн үндэснии төрөл шүү дээ тиимээс тив дэлхии олимпиин дэвжээнд өрсөлдөхгүй тайлбарлагч Шижрээгиин хэлдгээр зүгээр л жалганы бөх шүү дээ тиимээс допинг шалгалт хэрэгтэй юм уу
Бөхчүүд өөрсдөө дүрмээ 100 хувь боловсруулаад, авах цол, шагналаа хүртэл тогтоогоод явна гэж үү. Энэ бол сонин асуудал шүү.
Наад новшнуудаа зүгээр тойрон бүжиг болго о хө
Одоо энэ бөх гээд допингдоод болохгүй бүтэхгүй бүхэнд орооцолдсон махан бөмбөгнүүдийг ажил хийлгэмээр бна аа. Биеийн хүч шаардсан ажил хийлгэвэл толгой жаахан ажилладаг болно оо. Огт ажил хийхгүй төмөр өргөөд уураг допинг шахуулаад голийгоод хэвтээд байхаар тархи нь ялзарч бна аа. Тэгээд бас өөрсдийгөө их юманд бодно хүн зодож ална архи ууна хүүхэн …. хулгай луйвар рекет залилан гээд болохгүй бүтэхгүй бүхний манлайд явна. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ, ёс жудаг энэ тэр бол бүр саналтгүй болсон. Бузартаж гүйцэж бна. Дээр үеийн бөхчүүд өндийж ирвэл шууд цус харвах байх өө
Doping em oruulj irj zardag Nigel buten suljeeg olj ustgah tsag boljdee.
Тив дэлхийн олимпийн хэмжээнд зохиогддог төрлүүдийг их спорт гэдгиыг мдэхгү гэж ү.кураш сүмог чи их спорт гэх ү кк
Үндэсний бөх спорт биш байсан одоо бүүр биш болсон. Цагаа өнгөрөөх зугаа юмуу дааа
Үндэсний бөх яагаад ч спорт биш ээээээ
Tenegt sport bish bolgoh sonirhol haa saigui garah bolloo.
Үндэсний бөхийн цолыг ерөнхийлөгчийн зарлигаар олгохоо болих хэрэгтэй. Хотын дөрга байхад хангалттай.
Зарлигаар цол олгохоо больё. Тэгээд л энэ чинь цэцэрнэ шүү дээ. Допингийн хэрэглээ ч зогсоно. Цол авахгүй бол допинг хэрэглэх шаардлагагүй болно. Бөхчүүд маань ч эрүүлжинэ.
Ер нь допинг хавтгайрсан харин цикл хугацааг нь тааруулаад илрэхгүй тохиол олон байна!Угаасаа барилдсан бөхчүүд нь хэн хэрэглэсэн байгааг бүгд мэдэж байгаа! Энэ жил тодорхой л харагдсан даа!Уул нь бөх хавар нь хүн давахгүй шахам байснаа наадмаар тог цохиж байгаа юм шиг даваад байна гэж байдаггүй юм!Одооны бөхчүүд наадмын дараа бүр эсгий татсан азарга шиг болсон байх нь олон байдаг энэ бол маш хүчтэй юм хэрэглэж байгаа нь тодорхой!Яагаад шинжилгээгээр гарахгүй байна гэдэг л сонин
ерөнхийлөгчийн зарлигаар олгосон цолыг бөхийн холбоо буюу төрийн бус байгууллага хасдаг нь зохисгүй бусуу эсвэл цолоо өөрсдөө өгч хасч баймаар юм билээ
Оюунболд шиг битгий тэнэгтээрэй. Допинг хэрэглээп бол эр хүн шиг хүлээгээд арга хэмжээгээ авахуулчихаара
Нарийн ярьвал чөлөөт, жудо ч их спортод хамаарахгүй л дээ, дэлхийн холбоо нэртэй байгууллагатай, тэр нь дашт, тивийн аварга тэмцээн з/б-г бол их спорт гэж ойлгоод байх шиг, үгүй юм байна лээ шүү, тэгэхээр үндэсний бөх бол юун их спорт, ердийн спорт ангилалд ч нийцэхгүй эд, зүгээр л том биетэй, мангардуухан улсын өөрсдийгөө илэрхийлэх хэлбэр төдий зүйл
Монгол баяр наадмыг будилуулж талцуулах бас л нэг бодлого явж байгаа байхаа даа
ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН СПОРТ БИШЭЭ. ЗҮГЭЭР Л БАЯР НААДМЫН ЦЭНГҮҮН ЮМ ШҮҮ ДЭЭ.
ТААВААРАА БАРИЛДАНА, ЦАГИЙН ХЯЗГААР БАЙХГҮЙ, ТАЛБАЙН ХЯЗГААР БАЙХГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ АМАРЧ БОЛНО, ЦАЙ УУНА, БАРИЛДАХ ДУР ХҮРЭХГҮЙ БОЛ БУРУУ ХАРААД ЯВЖ БОЛНО. ЕР НЬ БОЛ ДУРААРАА Л ЮМ ШҮҮ ДЭЭ
Бөх гэсэн хүмүүсийг жонш ухуулж ууланд мод бэлдүүлж уурхайд нүүрс малтуулах хэрэгтэй.. өгөр шаарнуудыг … хужаа бөх ч байх шиг.. Батзориг гэж бөх чинь хужаа шт.. Ховдын Чандмань сумынхан мэднэ дэ бүгд
Тиймээ.. Чандманийн унаган иргэд мэднэ.. чандманийн Халхчууд дургүй шт энэ Батзориг заан гэх бөхөд .. үнэн
Улсын баяр наадам бол Монголчуудын тусгаар тогтнолын агуу их баяр. Энэ баярыг хүн бүр хүлээдэг. Бас баярлах шиг л болдог. Энэ наадмын хамгийн гоё чимэг нь Үндэсний бөх, морь, сурын харваа. Тиймээс ч дэлхийд ганцхан Монгол наадам гэж бид бахархдаг. Монгол бөх сүүлийн ардчиллын 30 жилд суга хөгжсөн. Бөхийн сургууль байгуулагдсан. "Мэргэжлийн" бөхчүүдтэй болсон. Наадмын биш үеэр заал, хөдөө орон нутгийн ойн барилдаанууд олноор зохиогддог болсон. Энэ нь уламжлалт наадмын барилдаанаас халиад илүү спортын тэмцээний агуулгыг баяжуулсан Энэ бол хөгжил, дэвшил. Харин бай шагнал, орон нутгийн нэртэй бусад ТББ-ын машин, тэрэг, орон байр, өгдөг асуудлыг хуулиар зохицуулж болно. Бүхэлдээ Монголын залуу үе үндэсний бөхөөр хичээллэж, сонирхож, барилдаж түүнийг хөгжүүлж байгаад жирийн иргэд бид бахархаж явдгаа. Допингийн хувьд хориглох нь л зөв. Энэ бол шудрага өрсөлдөөнийг бий болгоно. Дэлхийн болон үндэсний олон улсын жишиг тийм хойно доо.
Допинг хэрэглэх нэг нь хэрэглэж л байг тун удахгүй энэ бодис маш хортой юм байна гэдэгийг мэдэхээрээ болино биз цаашаа. Нас нь богиносож үр удмаараа дархлаагүй амьтан болно гэдгийг ойлгох байхаа бөхчүүд