Зүүн Азийн залуучуудын наадмын волейболын тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Тэмцээний сүүлийн өдөр Монголын эрэгтэй баг хүрэл медаль хүртэх эсэхийг шийдэх чухал тоглолтыг Хятадын Тайпэйгийн эсрэг хийнэ.
17:00 цагаас эхлэх энэ тоглолтод хожиж байж хүрэл медаль дээр буух юм. Манай залуус өмнө нь БНХАУ болон Хятадын Хонконгод хожигдож, өчигдөр Хятадын Макаог 3:0-ээр буулгаж аваад байгаа билээ.
Эмэгтэй багуудын тухайд тэмцээн өндөрлөөд буй. Манай баг БНХАУ-д хожигдож, Хятадын Хонконгийг 3:0-ээр буулгаж авснаар Зүүн Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.
Сэтгэгдэл0
Эмэгтэйчүүд нь хөөрхий 3-хан баг орж ганц хожмоглосон болохоор медаль дээр бууж дээ
юу ч чадахгүй байж яанадаа,муу самуурайнуудад гарч ирээл охид хөвгүүдгүй 10:0 даруулаад л ёстой хогийн юмаа,сүүлдээ бүүр дургүй хүрч бналээ хог хог
Тэмцээн , уралдаан, спорт гэдэг юм чинь ямар ч өршөөлгүй өрсөлдөөн байдаг юм шүү дээ. Зүгээр сууж байгаад амжилтад хүрчихгүй: Тамирчин болгон түрүүлэх найдвар өвөртөлж явдаг юм. Цаана цаанаа шалгарч ирсэн байгаа. Тийм болохоор манайх тамирчиддаа баяр хүргэх нь зөв. Маш сайн байлаа. Том гүрний тамирчидтай эн тэнцүү өрсөлдлөө. Баяр хүргэе.