Монгол Улсын Начин Довчингийн Нэгдэл
(1953-2023)
Монгол улсын начин Довчингийн Нэгдэл нь 2023 оны 08-р сарын 21-ний өдөр таалал төгсөж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Тэрбээр Увс аймгийн Тэс суманд 1953 онд төржээ. Бага, залуу наснаасаа эхлэн бөхийн спортоор тогтмол хичээллэсэн Д.Нэгдэл нь 1976 онд Улсын багшийн дээд сургуулийн биеийн тамирын ангийг дүүргэж, 1974-1980 онд чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин байсан бөгөөд 1980 оноос Эрдэнэт хотын Биеийн тамир спортын хороонд дасгалжуулагчаар ажиллаж байжээ. 1981 онд чөлөөт бөхийн спортоор "Спортын мастер" цол хүртсэн.
Харин үндэсний бөхөөр 1979 онд Улсын баяр наадамд тав даван шөвгөрч Монгол улсын начин цолд хүрсэн бол 1980, 1982, 1983 онуудад аймгийн баяр наадамд түрүүлсэн байна.
Тэрээр үндэсний бөхөөрөө олон жил тууштай барилдсан бөгөөд хурц дайчин барилдаантай, хав барьцнаас бусгах, шуудагдаж хавирах, сэрвүү барьцнаас давхар хамах, хөл авч урагш эсвэл хойш нь дэрлэх, хутгах мэхүүдийг голлож хийдэг байжээ.
Талийгаачийн амжилт бүтээл, алдар нэр, нөхөрсөг зан чанар бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл0
Хүн алж шоронд орж байсан хүн биздэ. 3 эхнэртэй энд тэнд хүүхэдтэй.
хүн алж, завхайрч явсан нь үнэн юм уу?
iim yum end zaaval yarij l bdag. hun hog ch bol doo
UM MA NI BAD ME HUN;
эр нэг алддаг эрэг нэг л нурдаг нь үнэн .ядарсан хоригдол өмөөрч даварсан ялтанг нам цохисон баатар эр байсан юм шүү? УМ МАНИ БАД МИ ХУМ
Um man med hum
Burhan bolson hunii uchigdriig uhaad yahav dee.um ma ni bad me hum .
Ум ма ни бад ми хум
Эр хүн тэр тусмаа улсиин начин хүн буохан болжээ. Иим үед үнэн худал нь хэн ч мэдэхгүй юмаар нэр хүндииг гутаах нь их л атаа жөтөө өс хонзонтой ядмаг эр үү ААн Хүн сүг үү