Улсын их баяр наадмын бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуны талаар Бөхийн салбар комисс, ДЭҮТ-өөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: "32 бөхийн сорьцийг шинжлэхэд нэг бөхөд допинг илэрлээ.
Тамирчинд Б сорьцын шинжилгээнд орох эсэх эрх бий. Б сорьцын шинжилгээний хариуг эцэслэн гарсны дараа нэрийг зарлах дүрэм журамтай. Тухайн тамирчинд бид хүндэтгэлтэй хандаж, Б сорьцын шинжилгээнд орох эрхийг зөвшөөрөх хэрэгтэй. Эсвэл допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэдгээ хэлсний дараа олон нийтэд нэрийг зарлаж болно. Үүний дараа хариуцлагын асуудал яригдана" гэв.
М.Чой
Сэтгэгдэл0
Допинг хэрэглэдэг орк бөхчүүдийн цолын хурааж насан туршдаа барилдах эрхийн хас.
Улсын баяр наадмын бөхийн барилдаанд ам авахад зохицуулалтыг маш зөв зохион байгуулсан гэсэн Аймаг сумын бөхийн барилдаанаа дээрээс нь зохицуулаач ээ Аймаг сумын ойн барилдаанд хол нутгаас сум аймаг улсын цолтой сайхан залуус ирж барилдаад ам авахад маргаан гарч зодолдон нэгнийхээ амь насанд хүрч цэл залуухан нэгнээ нөгөө ертөнц рүү илгээгээд байх юм аа Үнэхээр харамсалтай байна Цахим орчин хөгжсөн үед