МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын хурал боллоо. Уг хурлаар гаргасан тогтоолд:
"МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5, 8.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн:
А. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням нь 2023 оны 7 сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын баяр наадамд барилдахдаа гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн болохыг ТЭМДЭГЛЭН, ТОГТООСОН НЬ:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням нь “Ёс зүйн дүрэм”-ийн:
- 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
- 3.4.3 дахь хэсэг буюу Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх,
- 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;
заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
2. Зөрчил гаргагч М.Балжиннямыг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1-т заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.
3. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдэв" гэсэн байна.

Сэтгэгдэл0
Зүйтэй зөв арга хэмжээ ....уначихаад салаавч гаргаж танхайрсан даян аваргаа яах гэж байна
Tiishde arga hemjee awaach
ats minee salaach gargaagui
Салаавч бол азийг доорд үздэг Оросуудын л зангаа гэдгийг Монголчууд мэдэх хэрэгтэй.
Ингэж байж л монгол бөх цэвэр ариун, ёс жудагтай байх болно
Маш зөв.
Өрсөлдөгч бөхийнхөө хөл дээр гишгэж хөнт рөөд, унасан хойно нь өшиглөөд, тахим авахдаа толгойгий нь дараад, ар дагзруу нь тохойгоороо ёвроод байсан нөхөр мөн үү ?
Sodnomdorjiin salaawch gargasan uildeld bas arga hemjee awah heregte
Зөв шийдвэр гаргаж
8 жилээр шаачдаг л юм бна лээшдээ наад новшоо 10 жилээр хас
Насаар нь бөх барилдах, бөхийн талбай орохыг хориглох хэрэгтэй. Энэ зөөлджээ. Дээр нь энэ давааны бүх шагналыг хүчингүй болгох, унасан бөхчүүдийг давсанд тооцох учиртай шүү. Ингэж толгойгий нь илээд байхаар давраад байна шүү дээ.
маш зөв бүх насаар нь хориглох хэрэгтэй байсан юм муу гөлөгийг
Муу новш больж
Маш зөв шийдвэр гаргалаа.Бөх хүнд ёс жудаг,хүн чанар бие биенээ хүндлэх хүндлэл заавал байх естэй л гэж боддог.Энэ хүнд тийм юм бүр нэг ч алга бас хамгийн муухай нь байсан.
ene bohontsoriig buh nasaar n hori
Гаргасан шийдвэрийг дэмжиж бна. Бүх бөхчүүдэд ингэж шуурхай арга хэмжээ авч байгаарай
Нэг муу цагдаа бүх цагдаагийн нэрийг баастана.Нэг муу эмч бүх эрүүл мэндийн салбарын нэр хүндийг унагаана,Нэг муу лам шашны нэр хүндийг сэвтээнэ,нэг муу ёс суртахуунтай бөх бөхчүүдийн нэрийг гутаана. Монголын ард түмэн бол тийм ч цэвэр ариун ёс суртахуунтай хүмүүс биш.Тэд бусдын алдааг маш соргогоор харж шүүмжлэх донтой.Харин өөрсдөө бол бүх төрлийн гэмт хэрэг ,зөрчил бүхнийг хийнэ. Бусдадаа ийм хор хохиролтой болохоор хатуу шийтгэж байх нь зөв.
nasaar ni ch haashaa ym be ymar ch bsan bolj bna ymar negen hariutslaga baih estoi shvv
Маш зөв бусдад нь сануулга болно!
Бүх насаар нь барилдах эрхийг нь хасах байсан шүү хэтэрхий бүр араатан шиг байсан
Улсын наадамд гаргасан Батсуурь Содномдорж нарын зүй бус үйлдлийгавч хэлэлцэн хатуу арга хэмжээ аваарай! Шатыг дээрээс нь шүүрддэг!!!
эрийн сүг. бүх насаар нь эрхийг хасах хэрэгтэй ш дээ.
Маш зөв. Бүр насаар нь хорьсон ч болно. Тэгж байж л Монгол бөхийн дэвжээ цэвэршинэ.